• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1938.6.14

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-14 19:42:12

Өнөөдөр 6-р сарын 14. 1938 оны энэ өдөр Хонконгод "Хятад улсыг хамгаалах холбоо" байгуулагдаж, Сүн Чинлин холбооны дарга болов.

1937 оны 7-р сарын 7-нд, Японы милитаристууд Лү Гөүчяод балмад ажиллагаа явуулсны улмаас улс даяар Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайныг эхлүүлэв. ХКН харийн түрэмгийллийн эсрэг тэмцэхээр идэвхтэй уриалсны үр дүнд коммунист нам, гоминьдан нам хамтран ажиллах холбоо байгуулсан ба үүний үндсэн дээр Японы түрэмгийллийн эсрэг үндэстний нэгдлийн фронт байгуулагдав. Гадаад улс орон дахь Хятадын харьяат нарын байгууллага, олон улсын сайн дурынхан хандив өргөж, Японы түрэмгийллийн эсрэг дайныг дэмжсэн юм. Хатагтай Сүн Чинлины удирдсан "Хятад улсыг хамгаалах холбоо" эдгээр ажилд чухал гүүр болж байлаа.

1937 оны эцсээр Шанхай хот эзлэгдсэний дараа Сүн Чинлин Хонконгод нүүж очин Хонконгыг гадаадтай харилцах цонх болгохоор Жөү Эньлайтай зөвшилцөн тогтжээ. 1938 оны 3-р сарын 16-нд, Сүн Чинлин, Хэ Шяннин нар "Гадаадад буй ахан дүүст өгөх бичиг" нийтлэн, эх орны дайнд оролцож буй цэрэг армийг дэмжихийг гадаадад байсан Хятадын харьяат нарт уриалсан юм. 6-р сарын 14-нд, Хонконгод "Хятад улсыг хамгаалах холбоо" байгуулагдаж, Сүн Зивэнь нийгэмлэгийн дарга, Сүн Чинлин холбооны дарга болов.

Энэ нь олон улсын фашизмын эсрэг нэгдмэл фронтын шинжтэй тусламжийн байгууллага байв. Голдуу Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайныг үнэнээр нь мэдээлж, "дэлхийн энх тайван, ардчиллыг эрхэмлэгчдэд Хятад улсад эм, эмчилгээ, тусламжийн эд бараагаар туслахыг уриалж", ялангуяа Японы түрэмгийллийн эсрэг тэмцэгч гол хүчин—ХКН-ын удирдсан найман замын цэрэг болон шинэ дөрөвдүгээр замын цэрэг, мөн чөлөөлөгдсөн нутгийн ард түмнийг дэлхийн ард түмнээр дэмжүүлэхийн төлөө махран зүтгэж байв.

Энэ арга хэмжээ зохих үр дүнд хүрч олон улсын хандив дэмжлэг авч, дэлхийн олон газраас хятадын дайчид, ард иргэдийн амь насыг аврахын тулд их хэмжээний эм бэлдмэл, дэлхийд шинэхэн гарсан антибиотикийг ч өгч байжээ. Мөн уриалгын дагуу дэлхийн олон газрын сайн дурынхан, Хятадын харьяат нар дэлхийн фашизмын эсрэг их дайны дорно дахины талбарт байлдан тэмцэж явсан билээ.

Уг байгууллага Япоыг эсэргүүцэж буй суурин газрыг танилцуулж, Хубэйгийн олон улсын энх тайвны эмнэлэг, баруун хойд болон Аньхүй мужийн өмнөд бүсийн аж үйлдвэрийн хоршооллын хөдөлгөөн, Янь-Аний Японы эсрэг цэргийн улс төрийн сургуулийн хөгжлийн байдалыг тусгай танилцуулж, ХКН удирдсан ардын арми, хувьсгалын суурин газрын үзүүлж буй нөлөөг олон улсад танилахыг зорижээ.

Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсны дараа, 1945 оны 12-р сард, "Хятад улсыг хамгаалах холбоо" нэрээ "Хятадын асрамжийн сан" хэмээн өөрчлөн, Шанхай хотод нүүж ирээд, Японы түрэмгийллийг эсэргүүцэн, эх орноо аврах байгууллагаасаа нийгмийн асрамж тэтгэлгийн байгууллага болж хөгжсөн юм.

Энэ хугацаанд Чэнжи, Фанханы удирдсан найман замын цэргийн хэрэг эрхлэх газар 1938 оны 1-р сард албан ёсоор байгуулагдаж, тухайн орон нутагт эх оронч хүмүүс болон гадаад дахь Хятадын харъяа иргэдийн тусламжийн мөнгө болон эд барааг цуглуулж, Хонконгд их хэмжээний цэргийн зэвсэг болон эм бэлдмэл зэрэг цэргийн хангамж худалдан авч, Гуанжөү, Ү-ханы хэрэг эрхлэх газраас дамжуулан өмнөд фронт дахь цэргийн армид дамжуулж байлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе