|
|
||
20150615kangzhan001.mp4 |
1933 оны 6-р сарын 15-нд, Цахар иргэдийн Японы түрэмгийллийн эсрэг холбооны цэрэг ардын төлөөлөгчдийн анхдугаар их хурал болов.
Өнөөдөр6-р сарын 15-н, 1933 оны энэ өдөр Цахар иргэдийн Японы түрэмгийллийн эсрэг холбооны цэрэг ардын төлөөлөгчдийн анхдугаар их хурал хуралдаж, 61 төлөөлөгч хуралд оролцсон юм.
1931 оны 9-р сарын 18-нд, Японы түрэмгий цэрэг 9-р сарын 18-ны хэрэг хувьслыг үүсгэн, Хятад улсад цөмрөлт хийж, зүүн хойдын 3 мужийг шуурхай эзлэн авсан юм. 1933 оны 3-р сарын эхээр, Японы түрэмгий цэрэг Рэ хэ-г эзлэн авсан. 4-5 дугаар сард цагаан хэрэм дагуу нутагт дүрэн халдаж, хуурмаг цэрэг цуглуулан, цахрын чухал суурин болох Долон нуур, Гү юань зэргийг эзлэн авч, цахрыг хяналтдаа авсан юм.
Японы түрэмгий цэрэг халдан довтолж, Хятадын үндэстнүүдэд хар аюул тулгарч байсан үеэр Гоминьдан намын эх оронч нэрт жанжин Фэн Юй шян ХКН-тай хамтран Японы түрэмгийллийн эсрэг босож, Цахар иргэдийн Японы түрэмгийллийн эсрэг дайныг сүр далайцтай эхлүүлсэн юм.
1933 оны 5-р сарын сүүлчээр, Чулуулалт хаалганд цугларсан олон замын арми болон олон салбарын төлөөлөгчид нэрт жанжин Фэн Юй шянгийн зохион байгуулсан Цахар мужийн иргэдийн гутамшгийг арилган, эх орноо аврах их хуралд оролцож, Цахар иргэдийн Японы түрэмгийллийн эсрэг холбоо байгуулан, Фэн Юй шянгийг холбооны ерөнхий командлагчаар сонгожээ. 5-р сарын 26-нд, Фэн Юй шян "Цахар иргэдийн Японы түрэмгийллийн эсрэг холбооны ерөнхий командлагчийн тушаалыг хүлээж авсан тухайгаа мэдэгдэл гаргаж", "нийт иргэд хүч хамтран, хүчирхэг дайсныг үлдэн гаргаж, үндэстний оршин тогтнох эрхээ хамгаалж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа баталгаажуулъя" хэмээн уриалсан бөгөөд "санаа бодол нэгтэй цэрэг, ардаа удирдан, японы түрэмгийллийн эсрэг фронт байгуулж, Цахар мужийг зэвсгийн хүчээр хамгаалан, алдсан нутгуудаа хяналтдаа авч, Хятадыг бие даасан тусгаар улс болгоно" хэмээн зарласан юм.
6-р сарын эхээр, Цахрын байдал улам хурцдав. 6-р сарын 15-нд, ХКН-ын дэмжлэгтэйгээр, уг холбооны армиуд цэрэг ардын төлөөлөгчдийн анхдугаар хурлаа хийсэн юм. Хурлаас холбоотон цэргийн мөрийн хөтөлбөрийн төслийг баталж, Японы түрэмгийллийн эсрэг тус холбоо бол хувьсгалт цэрэг армийн нэгдсэн фронт мөн, гаднын түрэмгийллийг эсэргүүцэн тулж, японыг бут цохиж, дотоодын урвагчдыг устгах зорилготой бөгөөд алдсан нутгаа зэвсги йн хүчээр эгүүлэн авна. Японы түрэмгийллийг эсэргүүцэхийг эсэргүүцэхийг хүсэгч цэрэг ард бүхнийг энд уриалан дуудаж байна хэмээн зарлажээ. Их хурлаас, Цахрын иргэдийн Японы түрэмгийллийн эсрэг холбоотон цэргийн комисс байгуулан, Фэн Юй Шян, Фан Жэнь Ү, ХКН-ын гишүүн Жи Хүн Чан нарын зэрэг 11 хүнийг комиссын гишүүнээр сонгож, Цахрын зүүн нутгийг эгүүлэн авах фронт байгуулсан юм.
6-р сарын 20-нд, Фэн Юй Шян жанжин Жи Хүн Чан-ийг умард замын ерөнхий командлагчаар томилон, Японтой байлдуулав. Жи Хүн Чан холбооны гол хүчнийг 3 зам хуваан япон цэрэгтэй байлдаж, 7-р сарын эхээр Цахрын зүүн нутгийн Кан бао, Гү юань, Бао чан гурван шяныг хяналтдаа авсан. 7-р сарын 7-нд, Долон нуурын бүсэд дэвшин орсон ба 9-ний өглөө хотыг бүсэлж, 3 хоног ширүүн тулалдаад, 12-ны шөнө, Жи Хүн Чан-гийн шилмэл цэрэг хуурмаг цэргийн маягаар хувцаслан хотын дотор нэвтрэн орж, хотын гадна дотроос 3 цаг хатуужилтай гардан байлдаад ялалт байгуулж, Долон нуурыг эгүүлэн авсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |