• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1944.6.16

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-16 16:01:27

Өнөөдөр 6-р сарын 16. 1944 оны энэ өдөр, Хятадын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Америкийн цэргийн нисэх онгоц Японы Кюүшюү арлыг бөмбөгдсөн юм.

1943 оны эцсээр, Америкийн арми "Агаарын дээд зэргийн цайз" хэмээгдэж байсан В-29 бөмбөгдөгч нисэх онгоцтой болов. Иймэрхүү 4 хөдөлгүүртэй бөмбөгдөгч нисэх онгоц өндөр чадвартай. Дээд тал нь 6000 км хол, цагт 600 км хурдан, 9000 кг пуужин ачаад нисэж чаддаг бөгөөд 10 мянган метр өндөрт эргүүл хийх чадвартай болохоор Японыг их хэмжээгээр бөмбөгдөх нөхцөлийг бүрдүүлжээ.

Тэр үед Хятадын тэнгис дагуу олон газар тэрчлэн Номхон далайн баруун зүгийн олон арал олтриг Япон цэрэгт эзлэгдээд байсан болохоор АНУ-ын арми В-29 бөмбөгдөгч нисэх онгоцны баазыг хаа байгуулахаа мэдэхгүй байжээ.

1943 оны 11-р сард, Хятад, Их Британи, Америк 3 орны тэргүүн Египетийн нийслэл Кайрт хуралдаж, "Кайрын тунхаг" баталж, хойшид Японтой тулалдах дайны хөтөлбөрийн талаар санал нэгдлээ. "Маттерхорн" нэртэй стратегийн бөмбөгдөлт хийх хөтөлбөр баталсан, тус хөтөлбөрийн дагуу Энэтхэгт В-29 бөмбөгдөгч нисэх онгоцны хүчин байрлуулж, тэндээс гарсан онгоц Чэндүгийн ойролцоох баазаас шатахуун, пуужин ачаад, алс зайнаас Японыг довтлоно хэмээн омог бардам зарлажээ.

1944 оны 1-р сард, Сычуаний хэдэн арван мянган ард иргэд Шиньжинь, Гуанхань, Пэншань, Чюнлайд хүрч, дамнуурга, чулуун хүрд зэрэг эртний бүдүүлэг багаж хэрэгслээр дэлхийн хамгийн тэргүүний нисэх онгоцонд зориулж буудал барьжээ. 1944 оны 5-р сард, энэ онцгой барилгыг барьж дууссан юм. 1944 оны 4-р сард олон В-29 бөмбөгдөгч нисэх онгоц Чэндү хотын ойр буусан байв.

1944 оны 6-р сарын 15-нд, Америкийн стратегийн агаарын цэргийн 20-р ангийн 47 В-29 бөмбөгдөгч нисэх онгоцноос бүрдсэн том оврын бөмбөгдөх хүчин Хятадын Чэндү хотын баазаас Японыг зорьж, эхэндээ Киюшиюгийн умард нутгийн Огураг агаараас довтолж, Японы хар төмөрлөгийн аж үйлдвэрийн хот Хашиманы үйлдвэрийг бөмбөгджээ.

6-р сарын 15-ны 23 -цаг 30 минутын үед, Японы радар тус улсын агаарын хилд цөмрөн орсон Америкийн цэргийн нисэх онгоцыг олж мэдмэгц Японы нисэх онгоцнууд агаарт хөөрөн гарч хориглоход В-29 бөмбөгдөгч нисэх онгоц өөрийн давууг ашиглан хориглолтоос бултаж чадаж байлаа. 16-ны үүрийн 0 цаг 30 минутын орчимд, В-29 бөмбөгдөгч нисэх онгоцнууд Киюшию арлын харьяа агаарт цөмрөн орж бөмбөгдсөнөөр Японы хар төмөрлөгийн аж үйлдвэрийн хот Хашиманд утаа униар бүрхэж, тэнгэрт тулсан их гал түймэр гарчээ. Үүрийн 3 цаг 30 минутын үед довтолгоо дуусаж, В-29 бөмбөгдөгч нисэх онгоцнууд Хятадын эх газарт буцсан юм.

Түүнээс хойш буюу 1944-1945 оны 1-р сарын 6-ыг хүртэлх хугацаанд Америкийн агаарын цэргийн 20-р анги Хятадын зүүн хойд нутаг, Тайвань, Умард Солонгос, Киюшиюгийн умард хэсгээс Япон руу 10 гаруй удаа агаараас довтолсон юм. Мариана олтригт байгуулсан Америкийн агаарын цэргийн бааз ашиглалтад орсны дараа, Хятадад байсан В-29 бөмбөгдөгч нисэх онгоцнууд аажмаар Мариана олтригийн баазад шилжсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе