• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1944.6.20

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-20 18:22:09

Өнөөдөр бол 6-р сарын 20, 1944 оны энэ өдөр Хятадаас Энэтхэгт сууж байсан арми Мьянмарын Могуанд байсан Япон цэргийг довтлон дайрсан юм.

1943 оны 10-р сард, Мьянмарын умард нутгийн борооны улирал дуусаж байсан үеэр Хятад улс холбоотон оронтойгоо төлөвлөгөө боловсруулж, Мьянмарын умард нутагт байсан Япон цэргийг довтлохоор болсон юм. Энэ төлөвлөгөөний дагуу Хятадаас Энэтхэгт сууж байсан арми Мьянмарын умард нутаг руу дайран орж, Могуан, Миткина зэрэг чухал хотуудыг хяналтдаа авсны дараа Бамо-гаар дамжин Мандалайд ойртож, Японы түрэмгий цэргийг Мандалайн бүсэд устгахаар шийджээ.

Могуан хот нь Могуан гол болон өмнөд Ин голын уулзварт Миткина, Камайн хоттой очиглон оршдогоороо тус орны умард нутгийн цэргийн стратегийн чухал газар болсон юм. Тухайн үед тэнд Японы түрэмгий цэргийн "хандсан зүгт дайсангүй" хэмээн алдаршсан 18-р дивиз сууж байжээ.

1944 оны 3-р сард, Хятадаас Энэтхэгт сууж байсан арми Хукан голын хөндийн Япон цэргийг устгаад, Могуан голын хөндийд орох замыг нээжээ.

4-р сард нь Хятадаас Энэтхэгт сууж байсан армийн шинэ 22-р дивиз Могуан голын баруун эргийн авто замд ойртон хүрч, шинэ 38-р дивиз Камайнаас өмнөд зүгийн нутгийг хяналтдаа авав. 5-р сард нь шинэ 22-р дивиз Ин Кай Тан-д хүрээд Америкийн агаарын цэрэгтэй хамтран Японы түрэмгий цэргийг нисэх онгоц, танк, явган цэрэг хамтран дайрч, 5-р сарын 4-нд Ин Кай Тан-г бүрмөсөн хяналтдаа авсан юм.

5-р сарын 30-нд, шинэ 22-р дивиз Камайны эргэн тойрны Мараго зэрэг чухал газрыг эзлэн авч, тэнд байсан Япон цэргийн түш газруудыг устгажээ. Үүнээс өмнө Сүнь Лирэний удирдсан шинэ 38-р дивизийн 112-р хороо Могуан болон Камайны хоорондох баруун шугамаар Японы түрэмгий цэргийн арын ачааны 12-р нэгдсэн цувааг устган, Могуан голын хөндийд байсан Япон цэргийн дайны нөөцийн төвийг эзлэн авч, Камайны Япон цэргийн арын хангамжийн шугамыг бүрмөсөн тасалсан юм. Шинэ 38-р дивизийн 113-р хороо, шинэ 22-р дивизтэй хүч хамтран Могуан голын зүүн эргийн Японы түшиц газруудыг устган, Камайны Япон цэргийг бүслэн авчээ. 6-р сарын 16-нд, шинэ 38-р дивиз, 22-р дивиз хүч хамтран ерөнхий довтлолт хийж, Японы 18-р дивизийг үндсэнд нь устгаад Камайныг эзлэн авав.

6-р сарын 18-нд, Их Британийн 77-р бригад Могуан голоос өмнө зүгийн нутагт Япон цэрэгт бүслэгдсэнд Хятадаас Энэтхэгт сууж байсан армийн шинэ 38-р дивизийн 114-р хороо мөрөн голын эхний түргэн урсгал дээгүүр Японтой ширүүн тулалдаж ухруулаад ИХ Британийн цэргийг авран гаргажээ. 6-р сарын 20-нд, Могуан голын сав газрын Япон цэргийг довтлон, эргэн тойрны түшиц газруудыг нь эзлэн авсан байна. 6-р сарын 23-нд, 114-р хороо 6 цаг ширүүн байлдаад хотод цөмрөн орж, хотын баруун гүүрийг хяналтдаа авснаар дайсны зугтах замыг тасалжээ. 114-р хороо гудамжны ширүүн тулалдаанаа дахин 2 хоног үргэлжлүүлж, дайсныг хотын баруун хойд буланд хашин авч устгажээ. 6-р сарын 25-нд, Хятадын армийн 38-р дивиз Могуан хотыг бүрмөсөн хяналтдаа авав. 8-р сард, Хятадаас Энэтхэгт сууж байсан арми Мьянмарын умард нутгийн чухал суурин Миткина-г эзлэн авч тус бүсэд хийх эхний шатны дайнд ялалт байгуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе