|
|
||
20150628kangzhan0628.mp4 |
Өнөөдөр 6-р сарын 28, 1940 оны 6-р сарын 28-нд Японы зүгээс Хонконг хаана гэж зарласа нюм.
Гуанжөү Хот Японд эзлэгдсэнээс хойш Хонконг нь гадаадаас эд бараа оруулах Хятадын чухал боомт болж, Японы түрэмгийллийг эсэргүүцэх их хэмжээний эд барааг Хонконгоор дамжуулан хятадын эх газарт оруулж байжээ. Хятадын засгийн газар болон ХКН Хонконгт Японы түрэмгийллийн эсрэг олон улсын тусламжийн харилцааны олон цэг байгуулсан байлаа. Ингэснээр Японы цэргийн зүгээс 1940 оны 6-р сарын 24-нд Их Британийн засгийн газарт хандаж, Дянь буюу одоогийн Юньнань муж хийгээд Мьянмар хоорондын автозам, Хонконгийн хилийг хаахыг шаарджээ. 6-р сарын 28-нд, Японы зүгээс Хонконг хаана гэж зарласнаас хойш Хонконг болон эх газрын хоорондох усан зам бүгд хаагдсан байлаа.
1941 оны 12-р сарын 8-ны өглөө, Япон цэргийн бөмбөгдөгч хөнгөн оврын 36 нисэх онгоц Хонконгийн Чидэн исэхонгоцны буудал, Жиүлүнгийнусан дээрх нисэх онгоцны буудлыг агаараас бөмбөгджээ. Мөн өдөр Японы зүгээс Америкийн далайн цэргийн бааз болох Сувд боомт зэрэг газрыг бөмбөгдөж, Номхон далайн дайныг дэгдээсэн юм.
12-р сарын 8-нд, Японы хуурай замын цэрэг 4 замаар Шэньжэнь голыг гатлан шинэ сууринг довтолсон юм. Японы түрэмгий цэрэг 12-ны орой Жиүлүн хойгийг эзэлж, 25-ны орой Хонконг эзэлжээ.
Үүнээс хойших 3 жилд Хонконгийн иргэд Япон Фашистуудын төмөр туурайд талхигдан хал зовлон амссан юм. Эхний үед Япон цэрэг мөнгөө Хонконг доллароор солихдоо 1:2 -н зарчим баримталж байснаа 1942 оны 10-р сард 1:4 болгож өөрчилж, банк санхүүгийн талаар дээрэмдэж эхэлжээ. Японы эзэмшилд байсан хугацаанд Хонконгий ниргэд эхэндээ өдөрт дөнгөж өл залгаж байсан ба дайны дунд үеэр Япончууд зөвхөн өөрт нь үйлчилдэг хүмүүст хүнс олгодог болсноор хүнсний үнэ тэнгэрт хадаж, тоогүй олон хүн өлбөрч үхжээ. Хонконгийн иргэд эх газрын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр Японы түрэмгийлэгчидтэй олон хэлбэрийн тэмцэл өрнүүлсэн юм.
Японы түрэмгийллийн эсрэг дайн эхэлснээс хойш Хонконгт нэрт эрдэмтэн мэргэд, эх оронч хүмүүс цугларч байсан нь тус газрын иргэдийн нутаг усаа аврах хөдөлгөөн өрнүүлэхэд түлхэц болж байлаа. Хонконг Японд эзлэгдсэний дараа тэдгээр эрдэмтэн мэргэд, эх оронч хүмүүсийг аврахын төлөө 1942 онд ХКН-ын төв хороо болон ХКН-аас өмнөд нутагт байгуулсан салбар товчооны дарга нар хүч хамтран, Гуандүн мужийн ард түмний Японы үрэмгийллийн эсрэг партизан, Хонконгийн партизанууд аврах үйл ажиллагаанд оролцсон байлаа. Энэхүү аврах үй лажиллагаа 6 сар үргэлжлэн, 800 гаруй хүнийг Хонконгоос улаан цэргийн суурин газарт хүргэж чадсан юм.
1945 оны 9-р сард, Хятады нард түмэн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулжээ. 9-р сарын 16-нд, Хятад улсын төлөөлөгч, хошууч генерал ФаньХуагүө, Америкийн төлөөлөгч, хурандаа генерал Виллиам, бусад холбоотон орны төлөөлөгчид, Их Британийн хошууч генерал Харкортын хамт амбан захирагчийн ордонд, Хонконгт сууж байсан Япон цэргийн зэвсгээ тушаан бууж өгснийг албан ёсоор хүлээн авсан юм. ИнгэснээрХонконг дахин Их Британийн мэдэлд оржээ. 1997 оны 7-р сарын 1-нд, БНХАУ-ын засгийн газар Хонконгийг Их Британиас буцаан авч, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |