• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1937.7.7

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-07 16:52:56

Өнөөдөр 7-р сарын 7, 1937 оны өнөөдөр, Японы империалистүүд зориуд Лү гөү чяогийн хэрэгыг үүсгэв. Хятадын ардын арми аргагүйн эрхээр эсэргүүцэн тулж, Японы түрэмгийллийг эсэргүүцэх нийт ард түмний дайн үүссэн юм.

Лү гөү чяо хэмээх гүүр Бэйпин хотоос ойрхон байрладаг. Лүгөүчяо-гийн хэрэг гарахын өмнө Бэйпин, Тяньжинь зэрэг газарт Хятадын болон Японы цэрэг доорх мэт байршиж байлаа. Японы цэргээр аваад хэлэхэд, умард талаар нь Гуань дүн цэргийн 1-р хороо Рэхэ болон цахарын зүүн нутгаар сууж байсан. Баруун хойд талаар нь Гуань дүн цэргийн харьяаны хуурмаг монгол цэргийн 40 мянгаад цэрэг сууж байсан. Японоос Хятадад илгээсэн армийн 5000 гаруй цэрэг Бэйпин хотоос Шанаган боомт орох төмөр зам дагуу сууж байсан. Хятадын талын цэрэг армиас авч хэлбэл, Хэбэй, Цахар хоёр муж болон Бэйпин, Тяньжинь зэрэг газарт 29-р армийн 20 мянгаад офицер дайчид сууж байлаа.

Японоос Хятадад сууж байсан түрэмгий цэрэг 9-р сарын 18-ны хэрэгийг давтахаар оролдож, Ваньпин хотыг эзлэн авах зорилгоор тус хотын умард дүүрэгт олон удаа цэргийн сургуулилт зохион явуулжээ. Хятадын арми ч дайсны өдөөн хатгалгад хариу барих зорилгоор дайны бэлтгэл хийж байлаа.

1937 оны 7-р сарын 7-ны орой, Японоос Хятадад сууж байсан түрэмгий цэргийн 1-р нэгдсэн армийн 3-р хорооны 8-р бригад сум дарийн ачаа хүсгээ авч, Лүгөүчяод сууж байсан Хятадын армид ойртон очсон бөгөөд маш их өдөөн хатгах шинжтэй цэргийн сургуулил хийжээ. Мөн оройн 22 цаг 40 минутын үеэр Япон цэрэг Лүгөүчяо-гийн сургуулилтад оролцож байсан нэг цэрэг алга боллоо гэсэн хуурмаг шалтгаар Хятадын армийн сууж байсан Ваньпин хотод орж нэгжинэ хэмжээн хүчээр тулгасанд Хятадын 29-р армийн 37-р дивизийн 110-р бригадын 219-р хороо шууд эсэргүүцжээ. 24 цагийн үеэр Японоос Бэйпинд сууж байсан тагнуулын газрын ахлагч Мацитакуро Хятадын Хэбэй, Цахарын захиргаатай утсаар холбогдож, шалган байцаах цэргийг хотдоо даруй оруулахыг шаардсанд Хятадын тал хүлээж авсангүй. Түүний дараа Мацитакуро дахин Хятадын Хэбэй, Цахарын захиргаатай утсаар холбогдож, хэрвээ Хятадын тал зөвшөөрөхгүй бол Япон цэрэг хүчээр хотод орж шалган байцаах бөгөөд Ваньпин хотыг бүсэлнэ хэмээн тулгажээ. Хятадын Хэбэй, Цахарын захиргаа хэрэг явдал бүтэлгүйтэхээс болгоомжилж, Японы талтай зөвшилцөн, байцаалт хийх хүмүүстэй хамтран ажиллахыг зөвшөөрчээ. Ингэж хоёр талаараа хэлэлцэх явцад нөгөө алга байсан цэрэг нь ангидаа буцаж харьсныг Японы тал мэдэж байсан боловч Ваньпин хотод сууж байсан Хятадын армийг хотын баруун хаалгаар гаргах шаардлага тавьсан байлаа. Хятадын тал энэхүү ёс бус шаардлагаас татгалзав. 7-р сарын 8-ны өглөөний 5 цагийн үеэр Японы түрэмгий цэрэг гэнэт Ваньпин хотыг бөмбөгдөв. Хятадын цэрэг арми эрэлхэгээр эсэргүүцэн тулснаар түрэмгийллийг эсэргүүцэх үндэсний шинжтэй дайн үүссэн юм.

Лү гөүчяо-гийн хэрэг зүгээр нэг үүсээгүй, хэсэг газар нутгийн мөргөлдөөн ч биш. Тэр бол Японы зүгээс хэрэгжүүлж байсан бодлогын биелэл, төлөвлөгөөтэй, бэлтгэлтэй явагдаж байсан үйл ажиллагаа мөн. Япон фашистууд Хятадыг эзлэн авахаар зэхэж, мөн үүнийгээ дэлхийг эзлэн авах чухал алхмаар үзэж байжээ. Иймээс Хятадыг бүх талаар эзлэн авах гэсэн тэдний түрэмгий дайн нь Герман, Япон, Италийн фашизмын дайны фронтыг бүрдүүлснээр, дэлхийн ард түмэнтэй сөргөлдөж, Хятад Япон хоёрын хэмжээнээс халин дэлхийн 2-р дайны эхлэл болж билээ.

Хятадын үндэстнүүдийн ард түмэнд мөхөж сөнөх хар аюул тулгараад байсан чухал үед ХКН болон Хятадын гоминьдан нам бодлогодоо зохицуулалт хийж, албан ёсоор шуурхай хамтран ажилласан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе