• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Буриад хурим

CRI       (GMT+08:00) 2015-07-10 10:54:21

Өвөр Монголын сэтгүүлчид "удмын алтан хэлхээ, үүх түүх , өв соёл" аян замын сурвалжилгаар Хөлөнбуйр хотын Эвенх үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун суманд ажиллаж явахдаа Шинэхэн буриадын Дэлдгэр галзууд халын Бадам хөвүүн болон Шарайд халын охин үр Энэрэл хэмээх залуу хосын хурим төрийн ёслолд суусан юм.

Хүүхэн талынхан хурсан зочдоо дайлж,"хүүхнээ хүргэх"-ээр бэлдэж байлаа. Ирсэн зочид хүүхэндээ бэлэг өгч, хүүхэн хүргэхэд бүгд хамт явалцдаг юм байна. Энэ үеэр бас хүргэн талын худ нар ирж, түрүү худаас хүүхэн талд бэлэг барина, хүүхэн талынхан бас хариу бэлэг барина. "Бэр тосох"-д шинэ хүргэн харин өөрөө ирж тосохгүй гэртээ хүлээдэг юм байна.

Хүргэн талын хуримын талбайд найрын ширээг дүгрэглэн засаж, бүхэл мах , цагаан идээг жигдрүүлэн өрсөн байдаг. Эрчүүд найрын ширээний баруун биеэр сууж, бүсгүйчүүд найрын ширээний зүүн биеэр суужээ. Харин худын түрүү, ахмад, хүндэт зочид нь найрын ширээний хойд дунд ширээнд саатна. Тийнхүү хөтлөгчөөс хурим төрийн өлзий бэлгийг зөгнөж , шинэ хосыг урьж олонтой уулзуулдаг байна. Ер нь буриад хурим маш нарийн зан үйлтэй, нямбай дарааллаар явагддаг. Ихэвчлэн "хадаг тавих", "хүүхэн хүргэх", "хуримын ёслол" гурван дарааллаар явагдана.

Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Нандир Мишээл

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе