|
|
||
20150711kangzhan0711.mp4 |
Өнөөдөр 7-р сарын 11. 1937 оны энэ өдөр, Японы засгийн газар "Хятадын умард нутагт цэрэг томилох мэдэгдэл" нийтэлж, Хятадын умард нутагт цэрэг нэмж илгээхээр болжээ.
1937 оны 7-р сарын 7-нд, Лү Гөүчяогийн хэрэг гарав. 8-нд нь Япон цэрэг тэнд суугаа Хятадын армийг довтолсон бөгөөд Ваньпин хотыг бөмбөгдөхөд Хятадын 29-р арми өөрийгөө хамгаалан эсэргүүцэн байлдсан юм.
8-ны орой, Японы төлөөлөгч МацииТакуро Хятадын талын төлөөлөгч, 29-р армийн дарга, Бэйпин хотын дарга Чинь Дэчүньтэй харилцаж, маргааш өглөө нь 3 зүйлээр аман гэрээ байгуулжээ. Тухайлбал: 1. хоёр тал гал зогсооно. 2. Японы цэрэг ухран гарч, Фэнтайд сууна. Хятадын арми ухран гарч, Юн дин хэ голын баруун эрэгт байрлана. 3. Ваньпин хотыг Хэбэй, Бэйпингийн хамгаалалтын хүчинд хүлээлгэн өгнө хэмээн тогтжээ. Японы тал "өргөтгөхгүй байна" хэмээх чиг шугамаар халхавч болгож, Хятадын 29-р армийн дарга Сүн Жэ-Юаньд янз бүрийн угтвар нөхцөл тулган цаг хожиж, тусламжийн цэргээ хүлээж байлаа.
Япон Лү Гөүчяогийн хэрэгийг үүсгэсний дараа, тэр даруйд нь эзлэн авах зорилгоор Хятадад цэрэг нэмж илгээх шийдвэр гаргасан юм. 7-р сарын 11-нд, Японы дотоод явдлын яамны хурлаар цэрэг нэмж илгээх төслийг баталсан бөгөөд Лү Гөүчяогийн хэрэгийг "Умард Хятадын хэрэг" хэмээн нэрлэжээ. 11-ний үдээс хойш, Японы засгийн газар "Хятадын умард нутагт цэрэг томилох мэдэгдэл" нийтлээд, Хятадын 29-р армийг Лү Гөүчяогийн хэрэгийг үүсгэсэн хэмээн гүтгэсэн бөгөөд "дотоод явдлын яам чухал шийдвэр гаргалаа, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов, Хятадын умард нутагт даруйхан цэрэг нэмж илгээнэ" гэжээ.
Мөн өдөр, Японы армийн ерөнхий штаб Хятадын зүүн хойд нутагт байсан Гуаньдүн болон Умард Солонгост байсан цэрэгтээ тушаал өгч, Хятадын умард нутгийг эзлэхийг шаарджээ. Үүний зэрэгцээ Японы эзэн хаан Боловсролын яамны сайд, дэслэгч генерал Казуки Киошиг Хятадад суух цэргийн командлагчаар томилж, хүндээр өвдсөн Таширо Каничирогийн албан тушаалыг хүлээлгэн өгчээ. 7-р сарын 12-нд, Казуки Киоши Тяньжиньд ирснийхээ дараа нэмж авчирсан эхний бүлэг цэргээр "Хятадын 29-р армийг устгах" шийдвэр гаргаж, 20 хоногт багтаан байлдааны байрлуулалт хийх захирамж өгчээ.
15-17-нд, Япон цэргийн ерөнхий штаб "байдлын магадлал" олныг гаргаж, "Хятадтай байлдах хөтөлбөр", "Хятадын умард нутагт цэрэг оруулах үеддайныг удирдах хөтөлбөр" зэргийг боловсруулж, "түргэн эзлэн авахаар шуурхай шийдвэр гаргах цаг ирсэн" хэмээн үзээд, 2 сарын хугацаанд Хятадын 29-р армийг "залхаан цээрлүүлж", 3-4 сарын хугацаанд Хятадын засгийн газрыг татан буулгахаар зэхэж байлаа. Ийнхүү Хятадын умард нутагт цэрэг нэмж оруулсаар байв. 7-р сарын 28-нд, Японоос Хятадад сууж байсан цэрэг Бэйпин орчимд байсан Хятадын 29-р арми руу ерөнхий довтолгоо хийсэн бөгөөд 29-нд, Бэйпинийг эзлэн авч, 30-нд Тяньжинийг эзэлжээ.
Лү Гөүчяогийн хэргээс Тяньжинийг эзлэх хүртлэх дайнаас үзвэл, Лү Гөүчяогийн хэрэг нь зөвхөн тохиолдол буюу бүлгүүдийн мангаан бус харин Японы Хятадыг эзлэх гэсэн төлөвлөгөөтэй, бэлтгэлтэй үйл ажиллагаа мөн. Ингэснээр, Японы түрэмгийлэгчдийн Хятадыг эзлэх дайн Хятад Япон хоёр орны хүрээнээс хальж, дэлхийн 2-р дайны эхлэл болсон юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |