• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1945.7.12

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-12 13:53:07

Өнөөдөр 7-р сарын 12, 1945 оны энэ өдөр, Хятадын армийн шүхэрчид Гуандүгийн Кайпинд шүхрээр бууж, Япон түрэмгийлэгчидтэй тулалдсанаар Хятадын шүхэрчдийн дайнд оролцсон түүхийг эхлүүлсэн юм.

1942 оны хавар, Хятадын урт аян дайны 5-р арми, Мьянмарт Японы армийн шүхэрчдийн довтолгоонд өртөж, ихэд хохирсон юм. Тухайн үед 5-р армийн дарга Дү Юймин тэр удаагийн хохирлыг дүгнэхдээ, байлдаанд шүхэрчид маш чухал үүрэг гүйцэтгэж болохыг олж мэдээд, шүхэрчидтэй болохоор шийдсэн байлаа. 1944 оны 1-р сард, Дү Юймин Күньминд шүхэрчдийн 1-р хороо байгуулан, түүний харьяа 3 батальон гаргаж, мянга гаруй хүнийг хамруулжээ. Энэ нь Хятадын армийн анхны шүхэрчид юм.

Тухайн үед Хятадын шүхэрчид агаараас буух тусгай төхөөрөмжгүй тул явган цэргийн журмаар тактик, бяр чадал, буудлага зэрэг үндсэн дасгал хийдэг байв. 1945 оны эхээр, Америкийн армийн шүхрийн дасгалжуулагч нар Хятадын шүхэрчдийн 1-р хороонд ирсэн бөгөөд Күньминд байсан Америкийн цэргийн агаарын хүчний 14-р ангиас шүхэрчдийн хэрэглээний зэр зэвсэг, хөнжил дэвсгэр, хувцас хунар, шүхэр зэргийг оруулан, Хятадын шүхэрчдийг зэвсэглэсэн юм.

Энэ үед Хятадыг түрэмгийлсэн Японы цэрэг Хятадад хийж буй дайнаа түргэн дуусгахын төлөө цэргээ Хятадын өмнөд нутгаас умард руу татсаар байлаа. Энэүйл ажиллагааг хориглохын тулд Хятадын армийн шүхэрчид Гуандүн, Гуанши, Хүнань зэрэг газар агаараас бууж Япончуудтай 3 удаа бага хэмжээний тулалдаан хийсэн юм. 

1945 оны 7-р сарын 12-ны 8 цагийн үед, 180 шүхэрчин Гуандүн мужийн Кайпин шяний Цанчэн сууринд газардан, даруй нуугдан отож суужээ. Японы цэрэг Хятадын шүхэрчид буусныг сонсоод маш их цочирдож, тэр даруй цэрэг томилон бүслэн устгах ажиллагаа явуулсан байлаа. Шүхэрчид хэсэглэн устгах арга хэрэглэж, дайсны бүсэд партизаны дайн хийж, Гуанжөүгийн баруун өмнөд нутгийн Шиньхүй шянь хүртэл эзлэн авчээ.

8-р сарын 3-нд, Хятадын шүхэрчид мөрний уулзварыг эзлэн сууж байсан Япон цэргийг дайрч, үүр хаяарах үеэр зарим өндөрлөг газрыг эзлэн авч, гол хүчний саадгүй урагшлахыг баталгаажуулан, хажуугаас нь хамжин байлдаж байв. Энэ үеэр шүхэрчдийн гол хүчин Япон цэргийн түшиц газрыг дайрч, ширүүн тулалдаад, үдийн үеэр хэдэн зуун дайсныг устгажээ.

7-р сарын 18-нд, Хятадын хуурай замын армийн шуурхай хүчний 200 гаруй цэрэг Күньминээс тээврийн нисэх онгоцоор нисэж, Люжөүгээр дамжин Даньжөүгийн нисэхбуудалд газардан, тэнд байсан Япон цэргүүдийг устгаж, Япон цэргийн арын албаны нөөцбаазыг эзлэн авчээ.

7-р сарын 27-нд, Хятадын 100 гаруй шүхэрчиначаа тээврийн нисэх онгоцоор Хүнань мужийн Хэн-Янд очиж уулын хөндийд байрладаг хуучин сүмд нуугдан, Япон цэргийг дайрахаар отож байлаа. Хэдхоногийн дараа шүхэрчид Хэнбао авто замаас Япон цэргийн хүнсний тэрэгний цувааг дайран олзолсон ба 8-р сарын эхээр Хэн-Янаас умард зүгт орших Тай Юаньсы сууринд байсан Япон цэргийн түшиц газрыг эзэлжээ.

Хятадын армийн шүхэрчдийн 3 удаа шүхрээр бууж байлдсан цар хэмжээ их биш ч энэ нь Хятадын армийн шүхрээр бууж байлдах түүхийг эхлүүлж, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайнд байлдах шинэ хэлбэрийг нэмснээрээ онцлог болсон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе