• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөлд соёл

CRI       (GMT+08:00) 2015-07-13 10:49:21

Өөлд Монголчууд Шиньжяний Алтайгаас Хөлөнбуйрт нүүж нутагшсанаас хойш гурван зуу шахам жилийн нүүр үзжээ. Энэ гурван зуун жилд тэд дайны хөлд өртөх, нүүдлийн урт аянд сүйдэж хорогдох, Японы түрэмгийлэлд талхигдах, өвчин тахалд нэрвэгдэх зэрэг олон ядрал зүдрэлийг туулж ирснээр одоогийн Хөлөнбуйрын Өөлдүүд гэж зөвхөн зургаан зуу гаруй, голцуу Эвенх хошууны Имийн сумын нутгаар хүн бүл цөөтэй аж төрдөг. Хэдий тийм боловч Хөлөнбуйрын Өөлд Монголчууд олон жилийн туршид өөрийн угсаа аймгийн олон сайхан соёл удамшлаа одоог хүртэл хадгалж ирсэн юм. Мөн өөрийн соёл уламжлалаа үлдээж залгамжлахын төлөө хичээж яваа хүмүүс тэдний дунд олон бий.

Өвөр Монголын сэтгүүлчид "удмын алтан хэлхээ, үүх түүх, өв соёл" аян замын сурвалжилгаар Эвенх хошуунд ажиллаж явахдаа "Өөлд хувцас засал"-ын уламжлагч Сэрэмжтэй уулзсан юм. Тэрээр жаран гурван настай, хошууны төв Баян тохой сууринд оёдлын газар ажиллуулж байна. Өөрөө Өөлд хувцас оёж урладгаар барахгүй түүний оёдол үйлийн ажил нэлээд судалгаатай. Түүний урлаж хийсэн Өөлд хувцас наймдугаар хугацааны "бүх Хятадын Монгол үндэстний хувцас заслын тэмцээн"-д тэргүүн байранд орж байсан.

Одоо бид олон хувцас заслаа орхиж мартаж байна, хувцас засал гэж бас нэг угсаа ястны түүх соёлыг харуулж чадахуйц зүйл юм. Бид амжиж өвлөж уламжлах хэрэгтэй гэж тэрээр сэтгүүлчид ярьж байлаа.

Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Нандир, Мишээл

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе