|
|
||
20150714chaganovoo.mp4 |
Ойрын өдрүүдэд Хөлөнбуйрын овооны тахилгын наадам ид явагдаж байна. Өвөр Монголын сэтгүүлчид Шинэ Барга Зүүн хошуунд ажиллаж явахдаа тус хошууны "Цагаан хошуу" овооны наадамд оролцож, Барга нутгийн зон олонтой хамт нутаг усны лус савдагт мөргөн наадмын хурдан морины тоосонд хийморио сэргээсэн байна.
Уяач Хуайлаасан энэ удаагийн овоон наадамд хоёр морь уяжээ. Даага нь дөрөвт орж, соёолон нь аман хүзүүджээ. Тэрээр арван найм естэйгээсээ эхэлж морь уядаг болсон, энэ жил мөн хошуу нутгийнхаа их бага овооны наадамд хурдан хөлгөө сойж байна. Баярлууштай нь түүний уясан морь энэ жил айргийн таваас ер гараагүй гэнэ.
Ийнхүү Барга нутгийн овоон наадам эрийн гурван наадамтай, эртний тахилгын ёслолтой явагдаж байна. Барга нутагт томоохон тахилгатай богд уул, хошуу сумын овоо, хал овгийн овоо гэх мэт олон овоотой. Үүнд зонхилох овооны тахилгыг билгийн улирлын таван сард багтааж тахидаг. Энэ дундаа Шинэ Баргын хоёр хошуу нийлж тахидаг Мэнэнгийн Богд уулыг билгийн улирлын долоон сарын шинийн гурванд тахиж, тухайн үед Шинэ Баргын хоёр хошууны хүн зон төдийгүй Хөлөнбуйрын бусад хошуу нутгаас бас олон хүн хүрэлцэн ирж Богд уулын тахилгыг ёслол төгөлдөр хийдэг байна.
Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Нандир, Мишээл
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |