• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1945.7.26

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-26 17:40:43

1945 оны 7-р сарын 26-ны өдөр, "Бостонымэдэгдэл"-ийг нийтлэв

Өнөөдөр 7-р сарын 26, 1945 оны энэ өдөр Бостоны хурлаас "Хятад, Америк, Англи хамтран Японд хандан түргэн бууж өгөхийг шаардсан Бостоны мэдэгдэл"-ийг нийтэлж, Япончуудыг даруй бууж өгөхий гшаардсан юм.

1945 онд Европын дайн дуусаж, Японы фашистуудын мөхлийн цаг ойртоод байлаа. Ийм нөхцөлд, Зөвлөлт, Америк, Англи гурван орны төрийн тэргүүн Сталин, Труман, Чөрчиль(хожим нь Аттлее)болон тус гурван орны ГХЯ-ны сайд, штабын дарга нар 1945 оны 7-р сарын 17-ноос 8-р сарын 2 хүртэлх хугацаанд Германы Берлин хотоос баруун өмнөд зүгт байрлах Бостонд хурал зохион байгуулж, харилцан сонирхож буй болон тулгарсан чухал асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Тус хурлаар голдуу Японтой дайтахыг зогсоох нөхцөл, дайны дараа Японд шийтгэл оноох асуудлыг судалжээ. 7-р сарын 26-ны өдөр, хурлаас тунхаг гарган, "Хятад, Америк, Англи улс хамтран Японд хандан түргэн бууж өгөхийг шаардсан Бостоны мэдэгдэл"-ийг нийтэлж, Японы Фашистуудад даруй бууж өгөхийг шаардсан юм. 8-р сарын 8-нд, Зөвлөлт улс Японтой дайн зарлаж, Бостоны мэдэгдэлд албан ёсоор нэгдсэнээр тус мэдэгдэл 4 орноос Японд дайн зарласан хамтын тунхаг болж билээ.

"Бостоны мэдэгдэл"-д, "Японы засгийн газраас бүх цэрэг армиа ямар ч нөхцөлгүйгээр даруй бууж өгөхийг тушаасан захирамжийг нэн даруй гаргахыг шаардсан бөгөөд энэ үйл ажиллагаандаа үнэнч байгаагаа батлах олон арга хэмжээ авахыг тушааж, Японыг удалгүй бүрмөсөн мөхөөхийн төлөө холбоотон орнуудын арми Японы эх нутгийг эзлэн авч, хууль дүрмийн дагуу дайны ялтан орныг шийтгэж, Кайрын тунхгийг хэрэгжүүлнэ гэх зэрэг агуулгыг нийтэлжээ. "Бостоны мэдэгдэл" мөхлийн ирмэгт хүрээд байсан Японы фашистуудад хатуу цохилт болсон байлаа. 

17 хоног үргэлжилсэн Бостоны хуралдаан дэлхийн 2-р дайны үеэр болсон Америк, Англи, Зөвлөлт 3 орны тэргүүн нарын Тегераны хурал, Ялтын хурлаас хойших хамгийн урт хурал байсан бөгөөд мөн дайны үеийн эцсийн удаагийн олон улсын хурал болж, энэ хурлын ололт амжилт асар их ач холбогдолтой болж билээ. Тус хурлын үеэр Зөвлөлт, Америк, Англи 3 орон дайны дараах тохируулалтын асуудлаар санал зөрж байсан ч Японы фашистуудыг ялах эцсийн зорилтод санал нэгдсэн тул харилцан буулт хийж, Японы фашистуудыг туйлбартай устгаж, дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч үүний зэрэгцээ энэ удаагийн хурлаар их гүрнүүд хүчний хүрээгээ тогтоох гэж зүтгэснээр дайны дараах олон зөрчил мөргөлдөөний үндсийг тарьж, "хүйтэн дайн"-ыг соёолуулж билээ. 

8-р сарын 15-нд, Японы зүгээс "Бостоны мэдэгдэл"-ийг албан ёсоор хүлээж авснаа мэдэгдэж, ямар ч нөхцөлгүйгээр бууж өгчээ. 9-р сарын 2-нд, ямар ч нөхцөлгүйгээр бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурах үед, Японы тал "Японы эзэн хаан, Японы засгийн газар болон эдгээрийг залгамжлагчид Бостоны мэдэгдлийн заалтуудыг шударгаар мөрдөнө" гэж амласан юм. Харин өнөөдөр Японы барууны хүчин Бостоны мэдэгдлийн заалтуудыг зөрчиж байна. Тийм болохоор өнөөдөр "Бостоны мэдэгдэл"-ийн заалтуудыг дахин нарийвчлан үзэх нь Ази Номхон далайн бүс нутаг, дэлхийн энх тайвныг улам сайн хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе