• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1937.7.29

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-29 17:27:43

Өнөөдөр 7-р сарын 29, 1937 оны энэ өдөр, Япон цэрэг Бэйпин хотыг эзэлж авсан юм. 1937 оны 7-р сарын 7-нд, Лү гөүчяо-гийн хэргээс хойш, Хятадад түрэмгийлэн орж ирсэн Япон цэрэг нэг талаар Сүн Жэ-Юаньд хандан зүйл зүйлийн хатуу шаардлага тулгаж, нөгөө талаар дайны байрлуулалтаа жигдрүүлж, Бэйпин, Тяньжинь 2 хотыг эзлэн авахаар шунахайрч байжээ.

1937 оны 7-р сарын 25-ны өдөр, Япон цэргийн 20-р дивизийн нэг хороо телефон утсыг сэлбэн засах нэрийдлээр Ланфангийн галт тэрэгний буудалд нэвтрэн ороод эзлэн авчээ. Хятадын талаас тухайн газрыг сахин сууж байсан арми олон дахин харилцсан боловч Японы тал эрс татгалзаж байсан тул зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн юм. 26-ны үүрээр, Японы 20-р дивизийн 77-р нэгдсэн хүчин болон Хятадыг түрэмгийлэн орж ирсэн Япон дээрэмчид нисэх онгоц, хуягт танкийн хамгаалалттайгаар Ланфанг сахин хамгаалж байсан Хятадын талын армийг ширүүн дайрч, хүнд хохироогоод Ланфанг эзлэн авчээ.

7-р сарын 26-ны үдээс хойш, Япон дээрэмчид Хятадын 29-р армид эцсийн шаардлага тулгаж, тэднийг 28-наас өмнө Бэйпин, Тяньжиний бүсээс татан гарахыг шаардаж, хэрвээ гарахгүй бол хатуу арга хэмжээ авна гэжээ. Мөн үүний зэрэгцээ Япон дээрэмчдийн явган цэргийн 1-р хороо 19 цагийн үеэр Гуан Аньмэньд түрэн орж, Бэйпин хотыг хүчээр эзлэхээр оролдон, Бэйпинг сахин хамгаалж байсан Хятадын армитай тулалдаж эхэлжээ. Оройн 10 цагийн үеэр Япон цэрэг Бэйпин хотын элчин сайдын яамдын бүсээр дамжин Фэнтайд ухран оров.

7-р сарын 27-нд, Японы армийн штаб Хятадад түрж орж ирсэн армидаа захирамж өгч, Хятадын 29-р армийг довтлох тушаал өгсөн бөгөөд дотоодоосоо 200 мянга гаруй цэргийг Хятадад илгээжээ. Мөн өдөр, Хятадын 29-р армийн захирагч Сүн Жэ-Юань Бэйпин хотыг хамгаалах командлалын газар байгуулж, өөрийгөө болон хотоо хамгаалах мэдэгдэл гаргажээ. 7-р сарын 28-нд, Япончууд Казики Киёшигийн удирдлагаар Хятадын 29-р армиас Нань-Юаньд сууж байсан цэргийн ангийг дайрсан байна. Хятадын 29-р арми ерөнхий командлагч байсан Дүн Линьгэ, 132-р дивизийн ахлагч Жао Дэн-Юй нарын удирдлагаар Японыг эсэргүүцэн байлджээ. Японы цэрэг нисэх онгоц, их бууны дэмжлэгээр Хятадын армийг ширүүн довтолсон юм. 5 цаг гаруй ширүүн тулалдсаны эцэст, Нань-Юанийг алдаж, Дүн Линьгэ, Жао Дэн-Юй нар баатарлагаар амь үрэгдэв. 7-р сарын 29-нд, Япон дээрэмчид Бэйпин хотыг эзлэв.

Энэ үеэр Япончууд Бэйпин хотыг эзлэх дайнд хүчээ төвлөрүүлэн байлдаж байсан тул Тяньжинь хотод 5000 гаруйхан цэрэг суулгаж байжээ. 7-р сарын 29-ний шөнийн нэг цагийн үед, Тяньжинь хотод байсан Хятадын 29-р армийн 38-р дивизийн бие даасан 26-р бригад, гар буутай цэргийн хороо, Тяньжиний хамгаалалтын анги хамтран Япон цэргийн ангийг дайрч, Японы 10 гаруй нисэх онгоцыг шатааж, Тяньжиний галт тэрэгний ерөнхий өртөө болон зүүн буудлыг эзэлжээ. Япон цэргийн ерөнхий командлалын газар энэ мэдээг авмагц Бэйпин хотоос 20-р дивизийн 4 анги, Кавантоны армийн бэлтгэл хүчнийг илгээж Тяньжиний тулалдаанд туслуулсан бөгөөд агаарын цэргийн түр хороог илгээн Хятадын армийг ширүүн бөмбөгджээ. Хятадын 29-р арми ноцтой хохирол амссан тул аргагүйн эрхэнд 7-р сарын 30-нд Тяньжин хотыг орхиж, Мачан тийш ухран гарсан юм. Японы дээрэмчид ийнхүү Тяньжинь хотыг ч эзлэн авчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе