|
|
||
20150806kangzhan806.mp4 |
Өнөөдөр бол 8-р сарын 6, 1945 оны энэ өдөр, АНУ-аас Японы Хиросима аралд анхны атомын бөмбөгөө хаяжээ.
1945 оны 5-р сарын 8-ны өдөр, Германы засгийн газар ямар ч угтвар нөхцөлгүйгээр бууж өгөхөө зарласан тул холбоотон орнуудын армийн байлдааны төв зүүн зүгт шилжиж, хүчээ төвлөрүүлэн, Япон Фашистуудтай тулалдаж байлаа. АНУ-аас Японыг мэдэлдээ авч, дайны дараа ашиг хүртэх байр суурьтай болохын төлөө ганц талаасаа Японыг буулгаж авахаар яарч байлаа. 7-р сарын 16-ны өдөр, АНУ Шинэ Мексик мужийн цөлд атомын бөмбөгийг амжилттай туршжээ. 7-р сарын 24-ний өдөр, АНУ-ын ерөнхийлөгч Труман Потсдамд Америкийн хуурай замын армийн штабын нэрээр Номхон далайн стратегийн агаарын армийн командлагчид зарлиг өгч: " 8-р сарын 3-аас хойш, цаг агаарын нөхцөл боломжийг үзэж, 509-р холимог арги Хиросима, Огура, Нийгата, Нагасаки зэрэг газрын аль нэгэнд нь анхны атомын бөмбөгийг аваачиж хая" хэмээжээ.
7-р сарын 26-ны өдөр, Потсдамдын хурлаас "Хятад, Америк, Англи гурван орноос Японд түргэн бууж өгөхийг тулган шаардсан Потсдамын албан мэдээ"-г нийтэлж, Япон Фашистуудын нэн даруй бууж өгөхийг шаардсан юм. 7-р сарын 28-ны өдөр, Японы эрх баригчид Потсдамын албан мэдээнээс шууд татгалзав. Энэ нь холбоотны армиудыг Япон Фашистуудтай эцсийн дайн хийхэд хүргэсэн юм.
АНУ-ын хуурайн замын армийн штабын дарга Стимсон: Японы эрх баригчид Потсдамын албан мэдээнээс шууд татгалзлаа. Одоо АНУ "Потсдамын албан мэдээ"-нд заасны дагуу бүх зэвсэгт хүчнээ хөдөлгөн, Японы армийг устгах бөгөөд Япон улсыг нураахаас өөр ямар ч арга байхгүй. Харин атомын бөмбөг бол энэхүү зорилтыг биелүүлэх хамгийн сайн зэвсэг юм гэж онцолжээ.
Японы Хиросима хотод цэргийн аж үйлдвэрийн чухал бааз байхгүй тул Америкийн агаарын цэргийн их хэмжээний бөмбөгдөлтөд өртөөгүй, иргэд нь ч гадагшаа дүрвэж яваагүй байлаа. Тус хот дайны хөлд дайрагдаагүй бүтэн сайхан байсан нь Америкийн армийн атомын бөмбөгийн ид шидээ турших тэргүүн объект болсон юм. Хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй асар их аюултай зэвсэг—атомын бөмбөгийг тус хотод хоёроор хаясан нь бүтнээрээ байсан энэ хотыг үнэсэн товрог болгожээ. Атомын бөмбөг хаясан мөн өдөр Хиросима хотод 170 мянган хүн, Нагасаки хотод 66 мянган хүн эндэж шархадсан юм. Япон Фашистууд бууж өгөхөөс татгалзан, ард иргэдээ ийнхүү гаслангийн далайд живүүлсэн билээ. Дайн дэгдээгч Япон гүрэн дайны гайг ийнхүү өөрөө дахин амсжээ.
АНУ-аас Японы Хиросима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясан явдал Японы эрх баригчид болон сөрөг намуудыг цочирдуулж, Японы милитаристуудын эцсээ үзнэ гэсэн ямаан омгийг дарж, Японы бууж өгөх үйл явцыг түргэтгэсэн юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |