|
|
||
20150821kangzhan821.mp4 |
Өнөөдөр 8-р сарын 21-ний өдөр, 1945 оны энэ өдөр, Хятад, Япон хоёр орны төлөөлөгч Хүнань мужийн Жижянд хэлцэл хийж, Японы бууж өгөх асуудлыг авч хэлэлцэв.
Японы засгийн газар бууж өгөхөө зарласны дараа, 1945 оны 8-р сарын 15-ны өдөр, Жян Кай ши Японоос Хятадад суулгаж байсан армийн командлагч Окамурад цахилгаан захирамж өгч: Хятадын байлдааны бүсэд байгаа Япон цэргүүд цэрэг дайны бүх үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй бөгөөд төлөөлөгч томилон Жян ши мужийн Юй шаньд очуулж, Хятадын хуурайн замын армийн ерөнхий командлагч Хэ Ин чиний зарлигийг хүлээн авах ёстой гэжээ. Тэр үед Юй шаний нисэх онгоцны буудлын онгоц гүйдэг зам нь борооны улмаас эвдрээд байсан тул хэлцэл хийж бууж өгөх газрыг Хү нань мужийн Жи жян гэж тогтоожээ.
Хятадын байлдааны бүсэд байсан Япон милитаристуудын бууж өгөх цар хүрээнд, зүүн хойд нутгаас гаднах Хятад улс болон Вьетнамын умард өргөргийн 16 градусаас умар зүгт байсан Японы бүх цэргийг хамарсан байлаа. 8-р сарын 20-ны өдөр, Хэ Ин чиний даргалсан Хятадын хуурайн замын ерөнхий штабын дарга Шяо И сү нарын зэрэг 30 гаруй бүрэлдэхүүнтэй групп Америк хийцтэй ачаа тээврийн 2 нисэх онгоцоор Жи жянд хүрсэн юм. Японы бууж өгөхийг хүлээж авах ажлыг хариуцсан Хятадын хуурай замын армийн ерөнхий штабын дэд дарга Лэн Шинь болон Хятадын байлдааны бүсийн олон газрын мөн Японы бууж өгөхийг хүлээж авах албаны дарга нар ч Жи жянд хүрэлцэн очсон байлаа.
8-р сарын 21-ний үдэд, Японы бууж өгөх асуудлаарх хэлцэлд оролцох дипломат төлөөлөгч, Японоос Хятадад суулгаж байсан армийн штабын дэд дарга Такео Имай нарын зэрэг 8 хүн Окамурагийн томилолтоор нисэх онгоцоор Жи жянд очсон юм.
Үдээс хойш 3 цаг 25 минутын үеэр, Хятад улс Хятадын байлдааны бүсийн Японы бууж өгөхийг хүлээж авах асуудлаарх хэлцэл албан ёсоор эхлэв. Такео Имай Хятадын хуурай замын армийн ерөнхий штабын гаргасан Японы бууж өгөхийг хүлээж авах 1-р тоот меморандумыг хүлээн авсан бөгөөд бууж өгөх меморандумд гарын үсгээ зурсан юм. Бууж өгсөн тал болохын хувьд эрхбиш биелүүлэх ёстой 1-р зүйлийг мөрдөж, Японы талаас Япон милитаристуудын Хятадад байрлуулсан цэргийн хүчний зураг төлөвлөгөөг хүлээлгэн өгөв. 23-ны үдээс хойш, Японы бууж өгөхийг хүлээж авах асуудлаарх хэлцэл албан ёсоор өндөрлөсний дараа, Хэ Ин чинь Японы бууж өгснөө хүлээж авсан төлөөлөгч Такео Имайг дуудан уулзсан бөгөөд Японы бууж өгсөн бичигтээ гарын үсэг зурах явдлыг Нань жин хотноо хийнэ хэмээн мэдэгджээ. Хятадын байлдааны бүсийн агаарын тээврийн Нань жингийн арми гарын үсэг зуруулах ажлыг 8-р сарын 26-30 өдрүүдэд гүйцэтгүүлсэн бөгөөд Японы бууж өгөхөө хүлээж авсан тухай 1-4-р тоот меморандумыг Такео Имайгаар Окамурад хүргүүлжээ. Такео Имай Японы бууж өгөх асуудлаарх хэлцэлд оролцох ажлаа дуусгаад Жи жянгаас нисэх онгоцоор буцсан юм. Үүнээс хойш Хятад улс Бээжин, Шанхай зэрэг 16 газарт 1.283 сая Япон түрэмгийлэгчдийн бууж өгснийг хүлээн авсан ба бас 1.46 сая хуурмаг цэргийн бууж өгснийг хүлээн авсан юм.
1946 онд, Жи жян шяний хотоос зүүн зүгт орших Чи ли чяо тосгоны Мө ши көүд Япон түрэмгийлэгчдийн бууж өгснийг хүлээж авсны дурсгалын анхны цамхгийг байгуулжээ. Энэхүү цамхаг нь Хятад, Япон хоёр орны түүхэнд чухал эргэлт гаргасан үйл хэрэг буюу Хятад улс Япон түрэмгийлэгчдийн бууж өгснийг хүлээж авсан үйл явдлыг дурсан тэмдэглэж буй бөгөөд мөн Хятадын болон дэлхийн түүхэнд гэрэл цацрангуй алтан хуудсыг нэмэрлэсэн авгаа их ялалт буюу Хятад улс Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайнд ялалт байгуулсан агуу их үйл хэргийг дурсан тэмдэглэж байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |