• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1937.8.25

CRI       (GMT+08:00) 2015-08-25 14:59:41

Өнөөдөр 8-р сарын 25, 1937 оны энэ өдөр, ХКН-ын төв хорооны цэргийн төв зөвлөлөөс Хятадын ажилчин, тариачны улаан армийн нэрийг иргэдийн хувьсгалт армийн 8-р замын арми хэмээн халах зарлиг гаргав.

Гоминьдан нам болон ХКН-ын тохиролцсон гэрээний дагуу ХКН-ын төв хорооны цэргийн төв зөвлөл 1937 оны 8-р сарын 25-нд армийг өөрчлөн байгуулах зарлиг гаргаж, Хятадын ажилчин, тариачны улаан армийн 1-р, 2-р, 4-р арми болон Шааньбэй-гийн улаан армийг өөрчлөн байгуулж, иргэдийн хувьсгалт армийн 8-р замын арми хэмээн нэрлэжээ. Улаан армийн гал фронтын ерөнхий удирдах газрыг 8-р замын армийн ерөнхий командлалын газар хэмээн нэрлэж, Жү Дэ-г ерөнхий командлагч, Пэн Дэ Хуай-г ерөнхий командлагчийн орлогч, Е Жянь Ин-г штабын дарга, Зүө Чуань-г штабын даргын орлогчоор тус тус томилов. Улаан армийн улс төрийн ерөнхий газрыг 8-р замын армийн улс төрийн ерөнхий газар хэмээн нэрлэж, Рэнь Би Ши-г дарга, Дэн Шяо Пин-г даргын орлогчоор томилов. 8-р замын армид 115-р, 120-р, 129-р дивиз болон ерөнхий штабын шууд харьяаны хүчнийг хамруулаад нийт 46 мянган цэрэгтэй болсон байлаа.

115-р дивизийн даргаар Линь Бяо, дэд даргаар Не Рүн Жэнь, штабын даргаар Жөү Күнь, улс төр, сурган хүмүүжүүлэх газрын даргаар Лүө Рүн Хуань нар ажиллаж, 343-р бригад, 344-р бригадыг тус дивизэд хамруулаад Чэнь Гуан, Шюй Хай Дүн нар тус тус даргаар ажиллав. Ингээд 115-р дивиз 15.5 мянган хүнтэй болжээ. 120-р дивизэд Хэ Лүн дарга, Шяо Кэ дэд дарга, Жөү Ши Ди штабын дарга, Гуань Шян Ин улс төр, сурган хүмүүжүүлэх газрын даргаар ажиллаж, 358-р бригад, 359-р бригадыг тус дивизэд хамруулаад Жан Зүн Шюнь, Чэнь Бө Жюнь нар тус тус даргаар ажиллав. Ингээд 120-р дивиз 14 мянган хүнтэй болжээ. 129-р дивизэд Лю Бө Чэн дарга, Шюй Шян Чянь дэд дарга, Ни Жи Лян штабын дарга, Жан Хао улс төр, сурган хүмүүжүүлэх газрын даргаар ажиллаж, 385-р бригад, 386-р бригадыг тус дивизэд хамруулаад Ван Хүн Күнь, Чэнь Гэн нар тус тус даргаар ажиллав. Ингээд 129-р дивиз 13 мянган хүнтэй болжээ. Үүнээс гадна ерөнхий штабын шууд харьяаны хүчинд 3000 гаруй цэрэгтэй байлаа. Мөн үүний зэрэгцээ 115-р, 120-р, 129-р дивизээс тус бүр хэсэг хүчнийг татаж, 8-р замын армийн арын хамгаалалтын 9000 гаруй хүнтэй газар байгуулаад, Шяо Жинь Гуан даргаар ажиллаж, Шань, Гань, Нин хилийн бүсийг сахин хамгаалж байсан юм.

8-р сарын 25-нд, Жү Дэ, Пэн Дэ Хуай нар тушаалдаа орсон мэдэгдэл гаргаж, бүх Хятадын ард түмэнд хандан: 8-р замын арми "байлдааны талбарт амь хайргүй тэмцэж, япон дээрэмчдийг устган, алдсан газраа эгүүлэн авч, Хятад улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, аз жаргалын төлөө эцэст нь тултал тэмцэнэ" хэмээн амласан юм.

9-р сарын 11-нд, Хятад иргэн улсын засгийн газрын цэргийн зөвлөл Бүх Хятад Улсын ус, агаар, хуурай замын цэргийн шинэ нэгдсэн журмын дагуу иргэний хувьсгалт армийн 8-р замын армийн нэргийг иргэний хувьсгалт армийн 18-р арми хэмээн халсан боловч 8-р замын арми гэж нэрлэж заншсан тул хүмүүс мөн ингэж дуудсаар байж билээ.

Улаан армийг өөрчлөн байгуулсны дараа ХКН-аас армийг удирдах ажлаа эрчимжүүлэхийн тулд 1937 оны 8-р сарын 22-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны Лүө Чуаны хурлаар тогтоол баталж, ХКН-ын төв хорооны хувьсгалт цэргийн төв зөвлөлийг байгуулсан юм. 29-нд, Цэргийн төв зөвлөлийн гал фронтыг удирдах хуваар хороог байгуулсан бөгөөд 8-р замын армийн дивиз болгонд улс төрийн газар байгуулах шийдвэр гаргажээ. 10-р сард, өмнө нь нэг үе хүчингүй болгоод байсан улс төрийн товчооны дүрмийг сэргээн хэрэгжүүлж, дивиз, бригад болгонд улс төрийн газар байгуулсан юм.

Гол болох улаан армийг 8-р замын арми хэмээн өөрчлөн байгуулсан нь нийт иргэдээрээ Японы түрэмгийллийн эсрэг дайнд оролцон, Хятадын умард нутгийн дайсны эсрэг фронт бүрдүүлж, дайны ялалтыг тэмцэн олоход асар чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе