|
|
||
20150828kangzhan828.mp4 |
Өнөөдөр 8-р сарын 28, 1941 оны энэ өдөр, Пэн ДэХуай, Зүө Чуань нар цахилгаан утсаар 8-р замын армийн Шаньши, Цахар, Хэбэй мужийн бүс дэх офицер дайчдад хандан, тус бүсийн Япон дээрэмчдийг бүслэн устгах талаар санал дэвшүүлжээ.
1941 онд Япон түрэмгийлэгчид түрэмгий дайны шинэ стратеги хэрэгжүүлэн, түрэмгийллийн эсрэг боссон Хятадын ард түмний тэмцэлд нүсэр их хүндрэл бэрхшээл учруулсан юм. 1941 оны сүүлийн хагаст, Японоос Хятадын умард нутагт томилсон цэрэг "бүслэн устгах" гол хүчээ Японы түрэмгийллийн эсрэг босогчдын түшиц газар болох уулархаг нутаг руу шилжүүлж билээ. 7-р сарын 9-нд, Хятадын умард нутагт сууж байсан Япон цэргийн штаб Шаньши, Цахар, Хэбэй гурван мужид байсан түрэмгий дайны эсрэг түшиц газруудыг "бүслэн устгах" захирамж гаргаад, 60 мянган япон цэргийг 10 мянган хуурмаг цэрэгтэй хамтруулан, Хэншань уулын бүсийн амгалан тайван баруун хэсгийг бүслэн устгах гол объектоо болгожээ. Япон дээрэмчид 8-р сарын 14-ээс "самнан шүүрдэх" "төмөр хоморго"-оо эхлүүлэв.
Дайсны харгис дайралтад хариу барихын төлөө 8-р замын армийн удирдагч Пэн Дэ Хуай, Зүө Чуань нар 1941 оны 8-р сарын 28-нд, Не Рүн Жэнь нарын зэрэг хүмүүст цахилгаан утас илгээж, дээрэмчид энэ удаа Шаньши, Цахар, Хэбэй мужийн уулархаг нутагт бүслэн устгах арга хэмжээ хэрэгжүүлэхдээ өнгөрснөөс бүр их цаг зарцуулж байгаа тул тус бүсийн түшиц газрыг голоор нь хоёр тийш салгаж болзошгүй. Иймээс Шаньши, Цахар, Хэбэй мужийн зах хязгаар нутгаар дайсны дайралтын эсрэг байрлуулалт хийж, удаан даамгай дайн хийхээр бэлтгэх хэрэгтэй гэжээ. Энэ захирамжийн дагуу Не Рүн Жэнь нар Шаньши, Цахар, Хэбэй мужийн хил хязгаар нутгийн цэрэг ардыг дайчлан 2 сар гаруйн хугацаанд дайсантай 800 гаруй удаа эрэлхэгээр байлдан, Япон болон хуурмаг цэргээс 5500 гаруй хүнийг устгаж, "Ланяшань буюу чонын соёо хадны 5 баатар" нарын зэрэг эрэлхэг баатарлаг хамт олон олноор цолгорон гарчээ.
Ланяшань буюу чонын соёо хад Хэбэй мужийн И шяний баруун өмнө хэсэгт байрладаг. Энэ бол Шаньши, Цахар, Хэбэй мужийн бүсийн зүүн хаалга, мөн тус бүсийн цэргийн төхөөрөмжийн том агуулах юм. 1941 оны 9-р сарын 24-нд, Япон дээрэмчид 3500 гаруй цэрэг цуглуулан, Ланяшань буюу чонын соёо хадыг бүслэн дайрсан юм. Тухайн үед энэ ууланд намын маш олон боловсон хүчин болон 30-40 мянгаад иргэн байсан ба Шаньши, Цахар, Хэбэй мужийн бүсийн армийн гол хүчин дайсны ар талд шилжин орсон тул Шаньши, Цахар, Хэбэй мужийн бүсийн армийн 1-р тойргийн 1-р хорооны 7-р сумын 6-р тасгийн 5 цэрэг буюу тасгийн ахлагч Ма Бао Юй, тасгийн ахлагчийн орлогч Гэ Жэнь Линь, байлдагч Хү Дэ Линь, Хү Фү Цай, Сүн Шюе И нар Ланяшань уулын түшиц газрыг сахин хамгаалж, тухайн газрын боловсон хүчин, олон түмнийг хамгаалан шилжүүлж байсан тул байлдахын дагуу ухарч байлаа. Тэд 9-р сарын 25-ны үүр хаяарах үеэр дайсныг өдөн Ланяшань уулын Чипаньтүө буюу шатрын хөлөг хайрханы асга хаданд гаргаад ширүүн тулалдав. Тэд дайсны дайралтыг олон удаа цохин ухруулж, 50 гаруй дайсныг устгажээ. Ма Бао Юй, Гэ Жэнь Линь, Хү Дэ Линь, Хү Фү Цай, Сүн Шюе И тавуулаа сум дарь, хүнс ус дууссаны дараа буу зэвсгээ хэмхчиж хаяад асга хаднаас үсэрчээ. Ма Бао Юй, Хү Дэ Линь, Хү Фү Цай нар эрэлхэгээр амь үрэгдэж, Гэ Жэнь Линь, Сүн Шюе И хоёр асга хадны завсарт ургасан модны салаанд өлгөгдөн байсныг нутгийн иргэд олж хараад авран гаргажээ. Ингээд тэдний баатарлаг үйл ажиллагаа маш хурдтайгаар олны хүртээл болж, "Ланяшань буюу чонын соёо хадны 5 баатар" хэмээн алдаршжээ.
1942 оны 5-р сард, Шаньши, Цахар, Хэбэй мужийн цэргийн тойрогт "Ланяшань буюу чонын соёо хадны 5 баатар"-г алдаршуулан, "бүслэн устгах" дайнд ялалт байгуулсныг тэмдэглэх цуглаан зохион байгуулж, үрэгдсэн 3 баатарт "эрхэм дээд үлгэр жишээ байлдагч" цол шагнаж, Хү Дэ Линь, Хү Фү Цай хоёрыг ХКН-ын гишүүнээр нэхэмжлэн элсэж, Гэ Жэнь Линь, Сүн Шюе И хоёрт "эрэлхэг дайчин" цол өргөмжилж, сайшаан шагнасан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |