|
|
||
20150901dongbeiyablh001.mp3 |
Хятад-Зүүн хойд Азийн 10-р удаагийн экспо 9-р сарын 1-нд албан ёсоор нээгдэнэ. Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужтай найрамдалт харилцаатай Монгол улсын Төв аймгийнхан тус экспогийн олон арга хэмжээнд оролцохоор болжээ. Энэ талаар Монгол Улсын Төв Аймгийн засаг дарга Доржийн Баярбат манай радиод ярилцлага өгөхдөө Зүүн хойд Азийн экспо-гийн арга хэмжээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, Монгол улсын Төв аймаг, БНХАУ-ын Гирин муж хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааны хөгжлийн талаар дүгнэн ярилаа.
Засаг дарга Д. Баярбат хэлэхдээ, Төв аймаг бол Монгол улсын хамгийн том аймаг юм. Төв аймаг БНХАУ-ын Гирин мужтай найрамдалт харилцаа хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээнд харилцдаг. Гирин мужид Зүүн хойд Азийн орнуудын экспо зохион байгуулагдаж, албан ёсоор найрсгаар биднийг урьсан билээ. Тус арга хэмжээнд бид төрийн 13 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн юм. Манай аймаг голдуу эдийн засгийн салбар, хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, газар тариалан, мөн түүнчлэн уул уурхайн чиглэлээр эрчимтэй хөгжсөн аймаг тул энэ хүрээнд экспогийн эдгээр бүх салбарыг хамарсан хөтөлбөрүүдэд оролцох юм. Түүнчлэн уран зураачид маань зургаа гаргахаар хүрэлцэн ирсэн гэлээ.
Тэрбээр, Монгол улсын Төв аймгийн хувьд БНХАУ-ын Гиринд зохиоддог экспо-д урьд оролцож байсан. Миний хувьд 2013 онд зохион байгуулагдсан экспо-д аймгийнхаа төлөөлөгчдийг авч хүрэлцэн ирж оролцож байсан юм. Зүүн Хойд Азийн экспо-гийн хүрээнд олон ач холбогдолтой зүйлүүд зохион байгуулагддаг. Жишээлбэл 2013 онд Төв аймгийн залуучуудын төлөөлөл ирж, БНХАУ-ын залуучуудын байгууллагатай манай аймгийн залуучууд шууд харилцаа тогтоож, тодорхой арга хэмжээнүүд авч эхэлсэн. Энэ хүрээнд Төв аймгаас залуус БНХАУ-д, тэр дундаа Гирин мужид мэргэжил боловсрол эзэмших чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Энд ирсэн залуусын төлөөлөл Төв аймгаас Гирин мужийн Чанчүнь хотод солилцоогоор суралцаж, үргэлжлүүлээд хятад хэл суралцаж байгаа. Гирин мужийн захиргаанаас манай Төв аймгийн залуусыг дээд боловсролтой болгох, хятад хэл эзэмшихэд зардал мөнгийг нь дааж суралцуулж байгаа юм. Гирин мужийн даргаар ажиллаж байсан Баянчулуу дарга өнгөрсөн жил манай Төв аймагт айлчилж, Төв аймагт болсон Зүүн Хойд Азийн бүс нутгийн орон нутгуудын захирагчдын дээд хэмжээний уулзалтад оролцож, Гирин муж, Төв аймгийн харилцаанд маш чухал алхам хийсэн билээ. Түүнчлэн Гирин муж Төв аймгийн Зуунмод хотын Гириний гудамжинд хөрөнгө оруулалт хийж, өдгөө Төв аймагчууд Гирин мужийг маш сайн мэддэг болсон онцлогтой гэв.
Ярилцлагын төгсгөлд тэрбээр тус удаагийн Зүүн Хойд Азийн орнуудын экспо-г амжилтай зохион байгуулахад бэлэн болсон Гирин мужийн захиргаа, найрамдалт харилцаатай Гирин мужийн нийт ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ. /Сурвалжлагч Уртнасан/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |