• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1937.9.17

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-17 20:35:38

Өнөөдөр 9-р сарын 17, 1937 оны энэ өдөр, Мао Зэ дүн 8-р замын армийн ерөнхий штабт захирамж өгч, стратегийн байршуулалт хийжээ.

Үндэсний хэмжээнд Японы түрэмгийллийн эсрэг дайн эхэлснээс хойш, 1937 оны 8-р сарын сүүлийн 10 хоногоос 9-р сарын сүүлийн 10 хоног хүртэлх хугацаанд, 8-р замын арми ХКН-ын төв хорооны байршуулалтын дагуу 115, 120, 129-р дивизийг Хатан голын зүүн хөвөөнд шилжүүлэн, Хятадын умард нутгийн Японы түрэмгийллийн эсрэг дайны фронтод байршуулжээ.

8-р замын арми төв хорооны байршуулалтын дагуу Хэншань хайрханд ойртох үед 9-р сарын 13-нд, Японы Кавантоны арми Цахарт сууж байсан хүчин Датүн хотыг эзэлсний дараа хэсэг цэрэг Бэйпин-Сүйюаний төмөр замыг даган баруун зүгт түрэн орж, Сүй-Юанийг эзлэн авчээ. Гол хүчин нь Датүн-Пүжөү төмөр замыг даган өмнийг зорьжээ. Үүний зэрэгцээ Японоос Хятадын умард нутагт сууж байсан цэргийн 50-р дивиз Шуаньхуагаар дамжин өмнө зүг явж Хүньюань, Гуанлин, Линчю зэрэг газрыг эзлэн авчээ. Бэйпин-Ханькөү төмөр зам, Тянжин-Пүкөү төмөр замыг даган өмнө зүгийг зорьсон Япон цэрэг фронтыг гатлан, Шижяжуан болон Дэшянийг довтлов.

Дайсны довтолгооны шинэ байдлыг үндэслэн, 1937 оны 9-р сарын 17-нд, Мао Зэдүн 8-р замын армийн ерөнхий штабт цахилгаан утас илгээж, стратегийн байршуулалт хийжээ. Цахилгаан утсанд тэмдэглэхдээ, дайсан этгээд өргөн хүрээнд тойрон байлдах стратеги хэрэгжүүлж, Тай-Юанийг эзлэхээр оролдож буй бөгөөд Бэйпин-Ханькөү төмөр зам дагуу цэргийн умард биеэр өнгөлзөж, Хятадын умард нутгийн 5 мужийг эзлэн авах гэсэн зорилгодоо хүрэхээр зэхэж байна. Японы дээрэмчид Хэншань хайрхны уул нуруунд орогнон Шаньши, Цахар, Хэбэй гурван мужийг эзлэн авахаар оролдож байна. Иймээс Хэншань хайрхны уул нуруунд түшиглэн, партизаны дайны түшиц газар байгуулах гэсэн бидний төлөвлөгөө тохирохгүй болов. Харин холбогдох хүчнүүд бие дааж партизаны дайн өрнүүлэх шаардлагатай болсон тул ард иргэдийг өргөнөөр дайчлан, партизаны дайны түшиц газар байгуулж, армиа стратегийн талаар давуу байранд байлгах хэрэгтэй. 3 дивизийг Хэншань хайрхны бүсийн фронтод байршуулах гэсэн эхний төлөвлөгөөг өөрчиллөө.

Одоо Шаньши мужийн 4 өнцөгт: өөрөөр хэлбэл 120-р дивиз Гуаньцэнь уул нуруугаар түшиц болгосон Шаньши мужийн баруун хойд биед шилжин очно. 129-р дивиз боломжийг үзэж байгаад Люйляншань уулаар түшиц болгосон Шаньши мужийн баруун өмнө биед очих хэрэгтэй. 115-р дивиз нэн даруй Шаньши мужийн зүүн хойд хэсэг буюу Хэншань хайрхны өмнөд хэсгийн нуруудаар байршиж, байдлыг ажиглан, өмнө зүгт зайгаа авч, Шаньши мужийн зүүн өмнө зүг буюу Тайхан, Тайюелян хайрхнаар байлдана гэжээ. 9-р сарын 20-нд, Мао Зэдүн дахин захирамж гаргаж, партизаны дайн хийж буй хүчнүүд голдуу дайсны жигүүр юм уу ар талаар байлд. Шаньши мужийн партизанууд тус мужийн зүүн хойд, баруун хойд, зүүн өмнө, баруун өмнө биеэр байрлан, гол болох хот, замыг эзлэхийг санаархаж буй дайсныг бүслэн байлд. Утай хавиар төвлөрч болохгүй, төвлөрвөл тогтож чадахгүй болно гэжээ.

Түүнээс хойш, Мао Зэдүн дайны байдлыг үндэслэн 115, 120-р дивизээс хэсэг хүчнийг Шаньши, Цахар, Хэбэй 3 мужийн хилийн Хэншань, Утай уулын бүсэд үлдээгээд, 115-р дивизийн гол хүчийг Шаньши мужийн баруун өмнө хэсэгт, 120-р дивизийн гол хүчийг Шаньши мужийн баруун хойд хэсэгт, 115-р дивизийн 344-р бригад, 129-р дивизийг Шаньши мужийн зүүн өмнө хэсэгт байршуулжээ. Энэхүү байршуулалт Япон дээрэмчдийн гол хүчний ар тал дахь дайнд чухал ач холбогдолтой байсан нь практикаар нотлогдсон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе