• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1931.9.18

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-09-18 15:18:36

Өнөөдөр 9-р сарын 18. 1931 оны энэ өдөр Японы Кавантоны арми Мүгдэн хотод зориуд "Лютяо буюу бургасан нуурын хэрэг"-ийг дэгдээж, зэвсгийн хүчээр Хятадыг түрэмгийлэх 9-р сарын 18-ны хэргийг эхлүүлсэн юм. Үүний хариуд Хятадын ард түмэн босон тэмцэж, Японы дээрэмчидтэй 14 жил дайн хийсэн билээ. 9-р сарын 18-ны хэрэг Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны эхлэл, фашизмын эсрэг дэлхийн 2-р дайны гараа байсан юм.

Хятадын зүүн хойд нутгийг ганцаар эзэмших гэсэн нь Японы эх газрын бодлого буюу Ази тивийг мэдэлдээ авах тэрчлэн дэлхийг эзлэх гэсэн стратегийн чухал алхам нь байсан юм. Японы дээрэмчид янз бүрийн төлөвлөгөө, бэлтгэл хийсний дүнд 1931 оны 9-р сарын 18-ны 22 цаг 20 минутын үед 42 боодол жижиг шар тэсрэх бөмбөгөөр Наньмань төмөр замын Лютяо буюу бургасан нуурын бүсээр өнгөрдөг байсан төмөр замыг дэлбэлжээ. Лютяо буюу бургасан нуур Мүгдэн хотоос хойш 2.5 км зайтай, Хятадын зүүн хойдын армийн лагериас ойрхон оршдог. Иймээс Япон дээрэмчид төмөр замыг Хятадын арми дэлбэллээ гэж гүтгэж, Бургасан нуурын ойролцоо отож байсан армиа хөдөлгөн тухайн газарт байсан зүүн хойдын армийн 7-р бригадыг довтолжээ.

23 цаг 18 минутын үед Японы Фэнтянь тагнуулын газрын даргын туслах, хошууч генерал Ханая Тадаши тухайн үед Токиод байсан Доихара Кенжигийн нэрээр Кавантоны армийн штабын дарга болон Японы хуурай замын цэргийн даргад яаралтай цахилгаан илгээж, "18-ны шөнийн 10 цаг хагасын үеэр Хятадын балмад цэргүүд Фэнтяний умардын цэргийн лагерийн баруун бие дэх бидний Наньмань төмөр замыг эвдэж, тэндхийг сахин хамгаалж байсан манай бэлтгэл хүчийг довтолсон ба хэргийн газарт очсон манай армитай мөргөлдлөө" гэж худал мэдээлэл өгчээ.

Кавантоны армийн командлагч тэр даруй тушаал өгч, Японы бие даан хамгаалах хүчний 2, 5-р хороо, 2-р дивизийн 29-р нэгдсэн хүчнийг томилон умардын лагерь болон Мүгдэн хотыг довтолжээ. Лю Шүньд сууж байсан Кавантоны армийн командлагч Хунжиё шигеру 19-ний өглөө 3 цаг хагасын үед Мүгдэнд хүрч, өөрийн биеэр газар дээр нь командалжээ. Японы бие даасан хүчний 1-р хороо туслах цэргийн хамт умардын лагерийг довтлох дайнаа үргэлжлүүлж байлаа. Япон дээрэмчид умардын лагерийг 19-ний өглөө бүрмөсөн эзлэн авчээ.

Япон дээрэмчид зэвсэгт цөмрөлт хийсний улмаас Хятад Япон хоёр үндэстний зөрчил огцом хурцадсан хатуухан нөхцөлд, Чан Кайшигийн удирдсан Гоминьдан нам мөн л "дотоодоо урьдаар төвшитгэж, дараа нь гадаадын түрэмгийллийг эсэргүүцэн тулах" гэсэн бодлогоо мөрдөж, Японтой тулалдахгүй байв. Тиймээс Япон цэрэг умардын лагерийг бүслэн довтлох үед тэр газрыг хамгаалж байсан зүүн хойдын армийн 7-р бригад 7000 гаруй цэрэгтэй байсан ч төв командлалын бодлогыг журамлаж, эсэргүүцэн тулсангүй. Харин онц зарим офицер дайчид төвийн бодлогыг зөрчин гал нээж, өөрийгөө хамгаалах явцад 24 дайсныг устгажээ. 7-р бригадын эх оронч офицер дайчдын өөрийгөө хамгаалж, эсэргүүцсэн үйл явдал 9 сарын 18-нд Японы түрэмгийллийн эсрэг босон тэмцсэн дайны уриа дуудлага болсон байлаа.

Японы цэрэг 9-р сарын 19-ний тэг цаг 50 минутаас Мүгдэн хотыг гурван замаар довтлох үед Мүгдэнд сууж байсан зүүн хойдын арми, цагдаа нийт 9000 гаруй хүн байсан боловч цэрэг, засгийн эрхийг барьж байсан Гоминьдан намаас "Японтой зөрчил үүсгэхгүй" гэсэн тушаал буулгаад байсны уршгаар үр ашигтай эсэргүүцэн тулсангүй. Ингэснээр Япон цэрэг тавхан цаг галлаад 6 цаг 30 минутын үед Мүгдэн хотыг эзлэн авчээ. Түүнээс хойш арван наймхан хоног байлдаад Хятадын зүүн хойд нутгийг бүхэлд нь эзлэн авсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе