|
|
||
20150921kangzhan921.mp4 |
Өнөөдөр 9-р сарын 21.1938 оны энэ өдөр, Хятадын хэдэн замын арми Гань буюу Жянши мужийн умард хэсгийн Япон цэргийг бүслэн устгах зорилгоор Вань жялинд нэгдсэнээс хойш хагас сар гаруй ширүүн тулалдаан хийгээд, 10-р сарын 9-нд ялалт байгуулан, Вань жялинг авсан юм.
1938 оны 7-р сарын сүүлийн 10 хоногт Японы цэрэг Жюжянг довтлоод ялагдсаны дараа 4 дивиз нь Хөх мөрний өмнөд биеэр довтотлгоо хийж эхлэв. 8-р сарын эхний 10 хоногт, Хятадын арми дайны 9 дэх фронт болох Дэ-Ань, Рүйчан хавиар гол хүчээ төвлөрүүлэн, дайсантай шийдвэрт дайн хийв. 8-р сарын 4-нд, Японы 11-р армийн 106-р дивиз Лүшань уулын ар бэлийг довтлоход, Хятадын арми газрын байцын ашигтай нөхцөлд тулгуурлан хатуу цохилт өгч, дайсны довтолгоог хориглож чадсан юм.
Тэгэхэд дайсны цэргийн 101-р дивиз106-р дивизээ дэмжих гэж Лүшань уулын зүүн өмнө бэлийн Шинзиг довтлон, Дэ-Аньд ойртсонд Хятадын 25-р арми тосон ширүүн байлдаж, хүч тэнцээд холхио байлдаан болж байлаа. Японы 101-р дивиз Шинзи-г эзлэн авч чадахгүй байсан ба 106-р дивиз ч дахин довтлох чадалгүй болсон тул Япончууд 27-р дивизээ фронтод илгээжээ.
9-р сарын дундуур, Японы 27-р дивиз Рүйчангаас Үнинд шахан ойртсонд Хятадын армийн 9 дэх фронтын командлагч Чэньчэн тушаал гарган, Шүе Юегийн удирдсан 1-р корпусын 3 замын армийг Дэ-Аний баруун биед очуулан, хориглох дайн хийлгэсэн юм. 1938 оны 9-р сарын 21-нд, Япон цэргийн 106-р дивиз Дэ-Аньд шууд дайран орох гээд чадаагүй тул өөрийн харьяа 136-р бригадыг илгээж, Дэ-Аний баруун биеийн Ваньжялинг довтолж, Хятадын армиас тэнд байсан 1-р корпусын зүүн жигүүрийг бүслэхээр оролджээ. Түүний хариуд Хятадын армийн 1-р корпусын ерөнхий командлагч Шүе Юе 66-р армийн 2 дивиз, 74-р армийн 2 дивиз, 4-р армийн 2 дивизийг илгээж, довтолгоо хийж байсан дайсныг бүслэн байлдав.
9-р сарын сүүлчээр эхэлсэн энэхүү хоморголсон дайн туйлын ширүүн болж, хоёр тал маш их хохирол амссан юм. Японы тал бүр их хохирол үзэж, олон хүний амь, асар их зэвсэг тоногоо алдсан юм. Хятадын 66-р армийн Шитөүлинд хийсэн байлдаан, 74-р армийн Чанлин, Жангүшаньд хийсэн байлдаан маш ширүүн болж, асар их гамшиг болсон. 10-р сарын 8-нд, Японы тал асар их хохирол үзэж, мөхлийн ирмэгт хүрсэн 106-р дивизээ аврах гэж нисэх онгоцоор сум дарь, хүнс тэжээл буулгаж өгсөн бөгөөд 27-р дивизээ илгээжээ.10-р сарын 9-нд, Шүе-Юе тушаал гаргаж, дивиз бүрээс хэдэн зуун шилдэг цэрэг татаж, гавшгай хүчин байгуулаад зогсоо зайгүй довтлон, шөнөжин тулалдаад, Ваньжялин, Лэймингү зэрэг газрыг халуун цус, алтан амиар эргүүлэн авчээ. Энэ тулалдаанд Хятадын 1-р корпус 3000 гаруй дайсныг устгаж, 30 гаруйг олзолж, үй олон хүнийг шархдуулсан ба хүнд хөнгөн 50 гаруй пулемёт, 1000 гаруй явган буу, 100 гаруй цэргийн агт олзолсон юм. Энэ тулалдаан Ваньжялингийн их ялалт гэж алдаршиж билээ.
Үүний дараа, Дэ-Ань-Шинзи чиглэлийн авто замыг эзэмшиж байсан Япон цэргийн 101-р дивиз Дэ-Анийг довтолсон тул 1-р корпус тэднийг хориглон хагас сар гаруй байлдсан юм. 10-р сарын 28-нд, мөн 1-р корпус төв хорооноос гаргасан дайны ерөнхий байршуулалтыг дагаж, Дэ-Анийг орхин Шиүшюйгийн өмнө эрэгт гарч, Япон цэрэгтэй мөрний хоёр талд өөд өөдөөсөө харан байрлажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |