|
|
||
20150929kangzhan929.mp4 |
Өнөөдөр 9-р сарын 29. 1938 оны энэ өдөр ХКН-ын 6-р удаагийн төв хорооны өргөтгөсөн 6-р бүгд хурал Янь-Аний Чяо Эргөүд эхэлж, 11-р сарын 6-нд өндөрлөжээ. Энэ хурлаас Японы түрэмгийллийн эсрэг удаан хугацааны дайн хийх улс төрийн чиг шугам зааж өгсөн юм.
Ү-ханий шийдвэрт дайны үеэр ХКН-ын төв хороо тухайн үеийн байдлыг үндэслэн, Хятад Японы дайнд өөрчлөлт гарахыг төсөөлж мэдээд, 1938 оны 9-р сарын 29-нд, ХКН-ын 6-р удаагийн төв хорооны 6-р бүгд хурлыг хуралдуулсан юм. Мао Зэдүн хуралд "Цаг үеийн шинэ байдлын судлал" сэдвээр улс төрийн тайлан тавьжээ. "Японы довтлолгоо оргил үедээ хүрэх ойртсон. Удахгүй бид дайсантай хүч тэнцэх тул Японы тал цэргийн талаар эзэлсэн газраа бат сахиж, улс төр, эдийн засгийн талаар бидэн рүү довтлох болно. Тэд улс төрийн талаар Хятадын урвагчдыг ашиглан үндэсний шинжтэй засгийн газар байгуулж, ХКН болон Гоминьдан намын хамтын ажиллагаа, үндэсний эв нягтралыг бусниулахыг оролдоно. Харин цэргийн талаар тусгай хүчин томилон, партизанууд руу довтлоно. Өдгөө дэлхийн төв Европт байрлаж буй тул барууны орнууд Европын асуудлыг зохицуулахыг 1-р байранд тавьж байна. Харин барууны зарим орон хэсэг хугацаанд Японтой ямар нэгэн талаар эвлэрэх хандлага гарч болзошгүй. Японы түрэмгийллийн эсрэг дотоодын фронтод санал зөрөлдөөн гарч болзошгүй бөгөөд зарим этгээд санаа сэтгэл уймрах, тэрчлэн хэсэг бүлгээрээ урвах байдал ч гарч мэднэ" хэмээн Мао Зэдүн тайландаа төсөөлжээ. Гадаад дотоодын байдлын тухай түүний эдгээр төсөөлөл бүгд бодитоор илэрснийг хожим практик гэрчилж билээ.
Мао Зэдүний төсөөлсний дагуу, ХКН-ын 6-р удаагийн төв хорооны 6-р бүгд хурлаас Японы түрэмгийллийн эсрэг дайны шинэ үеийн стратегийн үүрэгт ажлыг боловсруулжээ. Энэ нь тухайлбал: Хүчээ эрчимжүүлэн, бэрхшээлийг туулан, дайсны довтолгоог зогсоох бөгөөд дайсны эсрэг довтлон, Япон дээрэмчдийг хилээс хөөн гаргаад, бие даан эзэн мэдсэн аз жаргалтай шинэ Хятад улсыг цогцлоох агуу их ялалт байгуулах гэсэнд оршино.
Энэхүү үндсэн үүрэгт ажлын талаар саналаа нэгтгэхийн тулд хурлаас 15 зүйлт санаачилга гаргажээ. Тус бүгд хурлаас шинэ цаг үед Японы түрэмгийллийн эсрэг үндэстний нэгдмэл фронтыг бэхжүүлэн өргөтгөхийн чухлыг зориуд онцолж, урт удаан дайн хийхэд заавал урт хугацааны нэгдмэл фронттой байх хэрэгтэй. Нэгдмэл фронтыг бэхжүүлэн өргөтгөж, үндэстнүүдийн бүх давхаргын идэвх хүчнийг дайчлах нь дайснаа ялах гол үүрэг юм гэжээ. Хурлаас гаргасан заалтад, ХКН-ын бүх гишүүд ажлын гол талаа дайсны ар тал, фронтод тавьж, дайсны ар талд партизаны дайныг бэхжүүлэн өргөтгөхийг ХКН-ын цэрэг дайны стратегийн гол үүрэг болгох хэрэгтэй гэж онцолсон юм. Тус хурлаас дайсны ар талд партизаны дайн өрнүүлэх үндсэн чиг шугамыг тогтоожээ. Тухайлбал: "Умард нутгийн фронтыг бэхжүүлэн, төв өмнөд нутгийн фронтыг хөгжүүлнэ" гэсэн юм. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайнд том эргэлт гарах гэж байсан түүхийн чухал цаг үед ХКН-ын төв хороо шинэ цаг үеийн стратегийн чиг шугам, үүрэгт ажлыг тогтоож, Японы түрэмгийллийн эсрэг дайныг үргэлжлүүлэх бүх нам, нийт иргэдийн хүсэл зоригийг бадраасан зөв байршуулалт хийж, Японы түрэмгийллийн эсрэг дайныг гүйцэд судлан, дайсны амин голыг тасалж, аугаа ялалт байгуулан авьяас билэг, гарамгай чадлаа харуулсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |