|
|
||
20151019kangzhan1019.mp4 |
Өнөөдөр 10-р сарын 19, 1937 оны 10-р сарын 19-ний өдөр, 8-р замын армийн 129-р дивизийн 769-р хороо Янминбүд байрлаж байсан Японы нисэх онгоцны буудлыг шөнөөр дайран, ялалт байгуулснаар Шинькөүгийн тулалдаанд оролцож байсан япончууд агаарын хүчний тусламжаа алдсан юм.
1937 оны 10-р сард, Шаньши мужийн умард хэсгийн Шинькөүгийн тулалдаанд, Япон дээрэмчдийн эх газрын дайралт нь бүтэлгүйтсэн ба арын хангамж нь ч байнга л таслагдаж байсан тул агаарын тусламж хэрэгтэй болсноор, Дай шяний баруун өмнө биед байрладаг Янминбүгийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн онгоцнууд Шинькөү дэх Хятадын армийг бөмбөгдсөөр байлаа. Гоминьдан намын найрсаг хүчинтэй хүч хамтран байлдахын тулд 8-р замын армийн 129-р дивизийн хошууч болох 769-р хороо 10-р сарын 16-нд Хүтүөхэ мөрний зүүн эргийн Сүлүнкөү хавиар хүрээд Японы нисэх онгоцнууд нэлээд доогуур нисэн одож байгааг олж мэджээ. Тэгээд тэдгээр онгоцны нисэж буй өндрийн хэмжээ болон хурдцыг үндэслэн дайсны онгоцны буудал бараг мөрний цаад эргийн Янминбү хавиар байж болзошгүйг тааж мэдэв.
10-р сарын 19-ний үдээс өмнө, хороон дарга Чэнь Чилянь 3 батальоны ахлагчийг дагуулан Хүтүөхэ мөрний хөвөөний уулын оройд гараад дурандсанд мөрний цаад хөвөөний Янминбүгийн өмнө биеэр үнэхээр дайсны саарал онгоцууд жагсасан нь харагджээ. Дайсны байдлыг нарийн ойлгохын тулд дэд хороон дарга Ван Найгүй нутгийн хүмүүсийг дагуулан Хүтүөхэ мөрнийг явган гаталж, дайсны байрлалыг ойр зайнаас ажиглахад тус зогсоолд 24 нисэх онгоцыг 3 мөрөөр жагсаасан байлаа. Онгоцны гүйлтийн замыг тойруулан маш гүн суваг малтаж, онгоцны буудлыг тойруулан сараалж татсан боловч, хамгаалалт тааруухан, тун энгийн халхавч барьсан байв. Онгоцны буудлын умард хэсгээр эргүүл хийж байгаа ч ерөнхийдөө сэрэмж сулхан нь тодорхой байлаа.
Нутгийн хүмүүсийн хэлснээр, энэ онгоцны буудалд хамгаалалтын болон арын албаны нийт 200 гаруй хүн байдгийн зонхилох нь онгоцны буудлын умард хэсэгт байрладаг. Дайсны тал Шинькөүгийн тулаанд оролцоод завгүй байгаа тул эндэх дайсныг устгах сайхан тохиол ирсэн байлаа. Тэгээд 769-р хороо Янминбүд байгаа дайсны нисэх онгоцны буудлыг шөнөөр дайрах шийдвэр гаргажээ.
10-р сарын 19-ний 11 цагийн үеэр, голлон дайрах үүргийг хүлээж авсан 3-р батальон Хүтүөхэ мөрнийг сэмхэн гатлан, нисэх онгоцны буудалд нэвтрэн ороход, дэлбэлэх үүрэг хүлээж авсан хоёр сум маш хурдтайгаар нисэх онгоцнуудын хавхгийг нээн шилэн цонхыг нь хагалаад, дэлбэлэх шижмийг татан авсан боолттой гранатыг онгоцны бүхээг руу шидэн оруулж байлаа. Ингэж нэг цаг ширүүн тулалдан, дайсны 24 нисэх онгоцыг бүхнийг дэлбэлээд, 100 гаруй дайсныг устгажээ. Харин татан гарах үеэр 3-р батальоны дарга Жао Чүндэ дайсны суманд өртөн амь үрэгджээ.
Янминбүг шөнөөр гэнэдүүлэн дайрсан ялалт бол 8-р замын армийн 129-р дивизийн Японы түрэмгийллийн эсрэг Хятадын умард нутгийн дайнд байгуулсан анхны чухал ялалт юм. Энэ ялалт дайсны цэргийн урам зоригийг ихээхэн хугалж, Шинькөүгийн тулааны дайсны агаарын тусламжийг устгаснаар, Гоминьданы цэргийн шууд довтлох дарамтыг хөнгөлж, Японы түрэмгийллийн эсрэг тэмцэх цэрэг ардын урам зоригийг хөгжөөж чадсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |