|
|
||
20151021kangzhan.mp4 |
1938 оны 10-р сарын 21-ий өдөр, Япон дээрэмчид Гуанжөү хотыг эзлэв
Өнөөдөр 10-р сарын 21, 1938 оны энэ өдөр, Япон дээрэмчид Гуанжөү хотыг эзлэн авсан юм.
Гуанжөү хот бол Хятадын өмнө зүгийн тэнгис дагуу нутгийн хамгийн том хот, Хятад улс Хонконгоор дамжуулан гаднын тусламжийн барааг хүлээн авч байсан чухал газар юм.1938 оны 9-р сарын 7-ны өдөр, Япончууд Хятад улсын гаднын тусламжийн зам сувгийг таслахын тулд Гуанжөү хотыг довтлох шийдвэр гаргасан бөгөөд довтлох үүргийг 21-р армид тушаасан байлаа. Тэгээд 9-р сарын 19-нд, 21-р армийн байлдааны хөтөлбөрийг гаргаж, Японоос Тайваньд сууж байсан цэргийн командлагч, дэслэгч генерал Мотоо Фүрүшо-г ерөнхий командлагчаар томилон, 5-р, 18-р, 104-р дивиз болон нисэх хүчний 4-р хороог хамруулан өгсөн бөгөөд тэнгисийн цэргийн 5-р флотыг 21-р армид туслан байлдах тушаал гаргаж, Гуанжөү хотын ойролцоох чухал газруудыг довтлон, гадаад орнуудаасХятад улсад тусламж өгдөг зам сувгийг таслах заавар өгчээ.
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын нийт иргэдийн дайн эхэлснээс хойш, Хятад иргэн улсын засгийн газрын цэргийн зөвлөл Гуандүн мужид дайны 4-р фронт гаргаж, Хэ Инчинийг ерөнхий командлагчаар томилсон юм. "Япон хэрвээ Гуанжөү хотыг довтолбол Английн ашиг тусыг хохирооно. Тэгэхээр Англи лав зөвшөөрөхгүй, хориглоно. Иймийн тулд Япон Гуанжөү хотыг довтлохгүй" гэж цэргийн зөвлөлийн зүгээс таамаглаж байсан тул Гуанжөү хотод шаардлагатай хамгаалалт хийгээгүй, харин ч Гуанши-гаас их цэргийг татан, Хятадын төв нутгийн дайнд оролцуулж байсан ба Ү-ханий их тулааны үеэр Гуанжөү хотоос 4 дивизийг татан, Ү-хань хотыг хамгаалах дайнд оролцуулж, Хятадын өмнө нутгийн цэргийн хүчийг сулруулсан юм. Гуанжөү-гийн тулаан эхлэхээс өмнө, 4-р фронтын 12-р армийн ерөнхий командлагч Юй Ханьмөү тус фронтын дэд командлагчаар ажиллаж, Гуандүн мужийн хамгаалалтын ажлыг хариуцаж байсан юм.Түүний харьяанд 3 арми, 2 бие даасан бригад болон Хүмэний чухал сууринг хамгаалах хүчин нийт 8 дивиз байсныг Хүмэнь, Хүйян, Чаошань, Даявань, Зэнчэн, Цүнхуа, Гуанжөү зэрэг газарт тархай суулгаж байсны улмаас хамгаалалт суларсан байлаа.
10-р сарын 9-нд, Японы 21-р арми тэнгисийн 5-р флотын хамгаалалттайгаар Магүн-ээс хөдлөн, 11-ий өдөр Даявань буланд оржээ. 12-ий үүрээр, Японы 21-р арми тэнгисийн 5-р флотын хэдэн арван цэргийн хөлөг онгоц болон 100 гаруй нисэх онгоцны хамгаалалттайгаар Даявань булангаар эх газарт гарчээ. Тэгэхэд бараг эсэргүүцэн тулсангүй ажээ.Тэд эх газар гарсны дараа, Даньшюй, Хүйян, Бөлүө зэрэг газрыг эзлэв.20-нд, Хятадын армийн хориглолтыг шувтлан, 21-нд, Гуанжөү хотыг эзлэн авчээ. 22-23-нд, Пинхай, Рэньшань, Жилүн, Зэнчэн, Тайпинчан, Цүнхуа, Хүмэнь зэрэг чухал газрыг эзлэн авчээ.
Гуанжөү-гийн тулаан яг Ү-ханий их тулаантай давхарласны улмаас Хятадын хамгаалалтын арми олигтой эсэргүүцэн тулсангүй тул Япончууд 9-хэн хоногийн дотор Гуанжөү-г эзлэн авч, Ү-ханийг эзлэх стратегийн нэг зорилтыг биелүүлжээ. Япончууд Гуанжөү-г эзлэн авч, Хятадын өмнө нутагт байлдах шинэ суурин газартай болсон, харин Хятад улс олон улсын тусламжийг хүлээж авдаг чухал шугамаа алдаж, Японы түрэмгийллийн эсрэг удаан даамгай дайнд шинэ бэрхшээл учирсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |