• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1940.11.23

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-11-23 18:39:43

Өнөөдөр 11-р сарын 23, 1940 оны энэ өдөр, Хотон Үндэстний баатар хөвгүүн Жинь Фанчан эрүүдэн тарчилгаж байсан харгис дайсантай нугаршгүй тэмцсэн юм.

 

Жинь Фанчан 17 настайгаасаа Японы түрэмгийллийн эсрэг дайнд оролцжээ. 1940 оны 11-р сарын 23-ны өдөр, тэрээр аз бусаар дайсанд баривчлагдсан ч бууж өгөхгүй байсан тул Япон дээрэмчид өчгийг нь авах гэж эрүүдэн тарчилгаж, хар хортойгоор өрөөсөн нүдийг нь малтан авч, өрөөсөн мөрийг нь тас цавчсан ч эцсийн амьсгаагаа хураатлаа дайсанд нугаран дагасангүй эрэлхэгээр тэмцэж, Хятадын үндэстнүүдийн эрэлхэг баатарлаг зориг шандастайг харуулсан юм.

 

Хятад орон бол олон үндэстнээр бүрэлдсэн том гэр бүл билээ. Япон дээрэмчид Хятадын зүүн хойд нутагт цөмрөн орж ирснээс хойш бүх Хятадын үндэстний цөөнхүүд болон Хань үндэстэн нягтран нэгдэж, хүч хамтран дайсантай тэмцэж байсан юм. Жишээлбэл: Манж үндэстэн төвлөрөн суурьшиж байсан Ляонин мужийн Дүнбяньдао буюу зүүн замын бүсэд Манж үндэстний эх оронч зүтгэлтэн Тан Жюй-ү, Ли Чүньрүнь, Дэн Тиемэй нарын удирдлагатайгаар Япон түрэмгийллийн эсрэг 50 мянга гаруй бүрэлдэхүүнтэй журмын цэрэг байгуулжээ. Үүний дараа байгуулагдсан зүүн хойд нутгийн ардын хувьсгалт арми, 1936 оны 2-р сард албан ёсоор байгуулагдсан Японы түрэмгийллийн эсрэг зүүн хойдын холбоот цэрэгт тухайн нутгийн Манж, Солонгос, Хэжэ, Дагуур, Монгол, Эвэнк, Хотон зэрэг үндэстний ард түмэн бүгд идэвхтэй оролцож байлаа. Солонгос үндэстний эмэгтэй баатар Жинь Шүньжи баривчлагдсаны дараа цэргийн нууцаа хамгаалахын төлөө хэлээ тас хазсанд дайсан уурлан улангасаж, түүнийг дүрэлзсэн гал дотор шидэн оруулж хөнөөсөн юм. Монгол үндэстний ард түмэн Японы түрэмгийллийг эсэргүүцэхийн тулд журмын цэрэг, Японы түрэмгийллийн эсрэг Монгол, Хань үндэстний зэвсэгт холбоо зэрэг олон байгууллага нэгж байгуулсан юм. Урдын баруун гүнгийн хошууны эмэгтэй засаг ван Чи Жюньфэнмонгол нэр ньСэпэлмаацэргээ дагуулан дайсантай эрэлхэгээр тулалдаж, Монгол үндэстний эмэгтэй баатар хэмээн алдар нэр мандсан юм. Чи Жюньфэн болон мөн Японы түрэмгийллийн эсрэг тулалдаж явсан Урдын зүүн гүнгийн хошууны засаг ван Эрчийн хатан Ба ЮньИн, Муумянган хошууны засаг вангийн хатан Рэнчиндалай гурвыг Японы түрэмгийллийн эсрэг тэмцэж явсан "гурван эмэгтэй ван" хэмээн хүндэтгэн өргөмжилж билээ.

 

Хотон үндэстний ард түмэн ч эх орноо аврах тэмцэлд идэвхтэй оролцсон юм. Хотончууд Японы түрэмгийлэлтэй тэмцэн, эх орноо аврах олон төрлийн байгууллага байгуулан, нийт олноо дайчилж, Япон дээрэмчидтэй зэвсэгт тэмцэл хийж байсан юм. Ма Бэньжайгийн удирдсан Хэбэй мужийн төв нутгийн Хотончуудын отряд 2000 гаруй бүрэлдэхүүнтэй болж, нүхэн замын тулаан, гэнэтийн дайралтад гэдрэг цохилт өгөх тулаан, шувуухай тулаан, эргэцэн өдөөх тулаан хийх зэргээр дайсанд цохилт өгөх, устгах арга барилаа болгож, уян хатан дайн хийж байснаараа хандсан зүгт дайсангүй, бэхлэлт бүхнийг сэтэлж чаддаг, мятаршгүй, цуцашгүй арми хэмээн алдаршсан юм. Япон дээрэмчид Бөхай тэнгисийн армийн Хотончуудын отрядын чимээгээр цөс нь хагарч, сүнс нь зайлдаг байжээ.

 

Үүнээс гадна, Гуаншигийн Жуан, Мяа, Яао, Фүлао, Жин үндэстэн, Хайнаньдао арлын Ли, Мяо, Хотон үндэстэн, Гүйжөүгийн Бү-и, Шүй үндэстэн, Юньнаний И, Бай, Дай, Хани, Ва, Хотон, Лаху, Жинпө, Дэ-ан, Лисү, Жуан, Яао үндэстэн, Шиньжяны Уйгар, Казак, Киргиз үндэстэн, Өмнөд нутгийн Гаошань, Шэ, Түжя зэрэг хятадын олон нутгийн үндэстний цөөнхийн ахан дүүс Японы түрэмгийллийн эсрэг дайнд янз бүрийн арга хэлбэрээр оролцож, Японы империалистүүдийн Хятад орныг хагацан салгах, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын фронтыг устгах гэсэн оролдлогыг бут ниргэж, эх орноо авран дайны ялалтыг тэмцэн олоход чухал хувь нэмэр оруулсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе