Баасан, 4 сарын 11, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнөөдөр түүхнээ: Японы эсрэг дайн 1940.12.10

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-12-10 11:51:56

Өнөөдөр 12-р сарын 10, 1940 оны энэ өдөр, 18-р армийн ерөнхий командлалын газрын хээрийн дайны албаны улс төрийн хэлтсээс 100 хорооны их тулааны дүнг нийтэлж, 8-р замын армийг "зугтахаас биш довтолдоггүй" хэмээн гүтгэсэн чалчааг няцааж, дайсанд нугаран дагасан, эвссэн өөдгүй этгээдүүдийг илчилж, цэрэг ардын Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялах илтгэлийг хөгжөөж чадсан юм.

Дайны тухай мэдээнд: 1940 оны 8-р сарын 20-нд 100 хорооны их тулаан эхлээд 12-р сарын 5 хүртэл яг 3 сарын гадна 15 хоног үргэлжилсэн юм. Энэ тулаан бол Хятадын умард нутгийн 8-р замын армийн гол хүчин болох 1-р арми болон эх орны чөлөөлөлтийн төлөө алтан амиа ч зориулах тангараг тавьсан тусгай отряд хүч хамтран умард нутгийн чухал зам шугам, түшиц газруудад байсан Япон дээрэмчид болон хуурмаг цэргүүдийг бие даан довтлон тулалдсан их дайн юм. Эдгээр арми Хэбэй, Цахарын бүс нутаг, Шаньши, Сүйюаний ихэнх нутаг, Рэхэ-гийн өмнөд хэсгээр байлдаж явсан. Мөн Шаньдүн мужийн бүс нутаг, Аньхүй мужийн зүүнхэсэг, Хэнань мужийн зүүн хэсэг, Жянсү мужийн умард хэсгээр байлдаж явсан армиуд ч эдгээр армитай хүч хамтран ажиллаж байсан гэж тэмдэглэжээ.

100 хорооны их тулаан Японы армид хүнд цохилт өгч, нэгдсэн отрядын 4-р армийг туйлбартай устгаж, 2-р, 3-р армийн тал илүү хувийг нь устгаж, 36-р дивиз болон 110-р дивиз, 27-р дивизэд хүнд цохилт өгч, нэгдсэн отрядын 8-р, 9-р, 16-р армиас тус бүр нэг хороог устгажээ. Энэ их амжилтыг гаргахад 8-р замын армийн тавны дөрвөн хувь нь дайны талбараас буугаагүй шахуу байлдаж явсан ба цаг уур хахир хүйтэн, зам харилцаа түгжмэл, арын албаны нөөц гэж бараг байхгүй, олон хоногоор өл залгах хүнсгүй, зарим нь бүр 10 хоногоор байлдаанаа зогсоогүй тулалдаж, эх орноо аврах зорилгоор халуун урамтай дайдаж явжээ. Ингэж их бага тулааныг нийт 1824 удаа хийж, гайхалтай их амжилт гаргасан, харин маш олон шилдэг, эрэлхэг офицер дайчид маань үүнд ариун цус, алтан амиа зориулсан юм.

Мөр зэрэгцэн байлдсан хороонуудын амжилтаас гадна, 100 хорооны хэдэн удаагийн их тулааны амжилт гэвэл: 20645 дайсныг устгаж шархдуулсны дотор отрядын даргаас дээш тушаалын 18 офицер байсан, хуурмаг цэргээс 5155-г устгаж шархдуулсан, 281 Япон цэргийг олзолсны дотор тасгийн дарга 8, салаа, суман дарга тус бүр нэг байв. 18407 хуурмаг цэргийг олзолсон, мөн хуурмаг цэргийн 2993 түшиц газрыг устгаж, дайсны эзэлсэн газрын хэмжээг ихээхэн хумьж, өөрийн эзэмшил газрыг өргөтгөж чадсан юм. Их хэмжээний зэвсэг тоног, зам харилцааны хэрэгслийг олзолж, дайсны эзэмшилд байсан 480 орчим км төмөр зам, 1500 гаруй км авто замыг эвдэж, 213 гүүрийг нураажээ. Жиншин шинэ уурхайг дэлбэлэн, Япончуудад 100 сая иений хохирол учруулж, 11 нөөцийн агуулахыг нь сүйрүүлжээ. Хуурмаг цэргээс 14 удаад нийт 1845 цэрэг урван ирж, Японы талаас 47 цэрэг сайн дураасаа зэвсгээ хураалган бууж өгчээ. Барьцаалагдсан ажилчдыг авран, уурхайгаас 10120, төмөр замаас 2055, авто зам байгуулалтаас 673 ажилчныг авран авсан юм.

Дайны сонинд тэмдэглэснээр, 100 хороонь Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн үүссэнээс хойших асар их амжилтыг гаргаж, дайсны ар талын партизан дайнд урьд өмнө байгаагүй их амжилтыг гаргаж, цэрэг дайны талаар төдийгүй улс төрийн талаар агуу их ялалт байгуулан, Японы түрэмгийллийн эсрэг дайны түүхэнд гэрэл цацрангуй хуудас нэмэрлэсэн юм. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Санал(0 санал)
Саналаа бичээрэй!
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе