| |
|
|||||||||
|
||
20151223kangzhan1223.mp4 |
Өнөөдөр 12-р сарын 23, 1941 оны энэ өдөр, Хятад, Англи, Америк гурван орон Чүнчин хотноо цэргийн нэгдсэн хурал хуралдуулсан юм.
Номхон далайн дайн үүссэн эхний үед, Хятадын Гоминьданы удирдагч ЖанКайШи 1941 оны 12-р сарын 8-ны өдрийн 8 цагийн үеэр, Чүнчин хотноо Гоминьданы Төв Хорооны гүйцэтгэх зөвлөлийн байнгын комиссын хурлыг зохион байгуулжээ. Тус хурлаас: нэгд, "түрэмгийллийн эсрэг Номхон далайн бүсийн орнууд нэн даруй албан ёсны холбоо тогтоож, Америкаар удирдуулах бөгөөд холбоотон орнуудын нэгдсэн цэргийн командлагчийг сонгох хэрэгтэй". Хоёрт, "Англи, Америк, Зөвлөлтийг Хятад улстай адилаар Герман, Итали, Японтой дайн зарлахыг шаардаж байна". Гуравт, "холбоотон орнууд тохиролцоонд хүрч: Номхон далайн дайн дуусахаас өмнө, Японд дангаараа эвсэх гэрээ байгуулж болохгүй" гэсэн шийдвэр гаргасан юм. Мөн үдээс хойш, ЖанКайши Америк, Англи, Зөвлөлтөөс Хятадад суугаа элчин сайд нарыг тус тусад нь дуудан уулзаж, Хятадын талын гаргасан дээрх шийдвэр, санаачилгыг мэдэгдсэн бөгөөд олон орноос Хятадад суугаа цэргийн атташ нартай болзон уулзаж, Хятадын арми Хонконг, Вьетнам, Мьянмарт үйл ажиллагаа авахаар бэлтгэж байгаа, холбоотон орнууд хүч хамтран байлдагтуун хэмээн мэдэгджээ. 9-ний өдрийн 19 цагийн үеэр, Хятад Иргэн Улсын засгийн газрын дарга Линь Сэнь тайланд гарын үсэг зурж, Японтой албан ёсоор дайн зарласан юм. Үүний зэрэгцээ Хятад Иргэн Улсын засгийн газар бас Герман, Итали хоёр оронтой дайн хийхэд бэлэн байгаагаа ч зарласан юм. 1941 оны 12-р сарын 9-нд, ЖанКайши Америкийн ерөнхийлөгч Рузвельт, Английн ерөнхий сайд Чурчилл, Зөвлөлтийн удирдагч Сталин нарт цахилгаан утас илгээж, Чүнчин хотноо нэгдсэн цэргийн асуудлаар хурал хуралдуулан, хүч хамтран дайн хийх асуудлыг зохицуулахыг санал болгожээ. 16-ны өдөр, Рузвелть ЖанКайши-д хариу цахилгаан ирүүлж, хамаг оройдоо 17-нд Чүнчин хотноо нэгдсэн цэргийн хуралдаан зохион явуулахыг түүнд санал болгосон бөгөөд нэгдсэн механизм байгуулж, холбоотон орнуудын хүч хамтран дайн хийх асуудлыг зохицуулахыг санал болгосон юм. Үүний улмаар Хятад Иргэн Улсын засгийн газар "5 орны цэргийн нэгдсэн хуралдааны хөтөлбөр"-г гаргажээ. 12-р сарын 23-нд, нэгдсэн цэргийн хуралдаан Чүнчин хотноо эхэлж, Хятад, Англи, Америк гурван орны төлөөлөгчид оролцсон ба хурлыг ЖанКайши даргалав. Олон цагаар зөвдсөний дүнд, Хятад, Англи хүч хамтран Юньнань-Мьянмар чиглэлийн замыг хамгаалах эхний шийдвэрийг гаргаж, Хятад, Англи хоёр орон "Юньнань-Мьянмар чиглэлийн замыг хамгаалах гэрээ" байгуулсан юм.
ХКН Номхон далайн дайн үүссэн чимээг хүлээж авсан даруй, 12-р сарын 9-нд, Хятад улс болон Англи, Америк тэрчлэн бусад орнууд Японы түрэмгийллийн эсрэг цэргийн холбоо байгуулан, хүч хамтран байлдахын зэрэгцээ Японы түрэмгийллийг эсэргүүцэгч Номхон далайн бүсийн бүх үндэстний нэгдмэл фронт байгуулж, Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуултал хүч хамтран тэмцэхийг уриалсан тунхаг нийтэлжээ. Хятад улсын энэхүү үйл ажиллагаа нь фашизмын эсрэг дэлхийн нэгдмэл фронт байгуулахад дорвитой түлхэц болсон юм.
1942 оны шинэ жилийн гараан дээр, Хятад, Америк, Англи, Зөвлөлт 4 орон тэргүүтэй 26 улс орон Вашингтонд "Нэгдсэн орнуудын тунхаг"-т гарын үсэг зурснаар, фашизмын эсрэг олон улсын нэгдмэл фронт албан ёсоор байгуулагдсан юм. "Нэгдсэн орнуудын тунхаг"-т Хятад улс түрүүлэн гарын үсэг зурж, түрэмгийллийн эсрэг орнуудын холбоо Герман, Япон, Италийн фашистуудтай туйлбартай тэмцэх шийдвэр зоригоо илтгэж, фашизмын эсрэг олон улсын нэгдмэл фронтыг байгуулахад чухал хувь нэмрээ оруулсан юм.
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |