|
|
||
20160218ajslanbujig001_1.mp4 |
Цагаан сарын баярын үеэр, Бээжин хотод баяр дурсгалын уур амьгал бялхаж, хотын зээл гудамжаар гадаад дотоодын жуулчид Хятадын уламжлалт баяр болох цагаан сарын баяраар зохиож байгаа олон зүйлийн соёлын үйл ажиллагаатай танилцаж, сонирхон үзжэгээж байлаа.
Арслангийн бүжиг бол хятадын ардын урлагийн нэг юм. Арслан бол хятад хүний эр зоригийг төлөөлдөг бэлгэдлийн амьтан юм. Хятадын баяр наадмуудаар арслангийн бүжиг хийдэг уламжлал нь гуниг зовлонг үлдэн хөөж, аз жаргалыг урин дуудах утга чанартай юм.
Арслангийн бүжигт хоёр хүн хамтран тоглодог. Нэг нь арслангийн толгой, нөгөө нь сүүл болж бүжиглэдэг. Тэдний хоорондоо зохицсон, уран нарийн хөдөлгөөн нь арслангийн янз бүрийн дүр байдлыг төгс илэрхийлдэг юм.
Арслан бүжиглэгчид нь ушугийн суурь мэдлэгтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүс л арслангийн бүжгийн хүнд үзүүлбэрүүдийг тоглож чаддаг юм. /Болор/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |