• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цог: Цаашдын хийх ёстой ажлаа хоёр чуулганаар шийддэг

CRI       (GMT+08:00) 2016-03-08 15:28:56

12-р удаагийн БХАТИХ-ын 4-р чуулган Бээжин хотноо ид хуралдаж байна. Энэ үеэр бүх Хятадын олон газраас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид тухайн орон нутгийнхаа бодит байдалд суурилж, нийгэм нийтийн дунд судалгаа шинжилгээ өрнүүлж, зохих санал санаачлагыг хураангуйлан дүгнэж, жил бүрийн хаврын хоёр чуулгандаа дэвшүүлдэг байна. Энэ удаад ӨМӨЗО-оо төлөөлж оролцож байгаа ардын төлөөлөгч болох Хятадын Шинжлэх Ухааны Академийн Үндэстний утга зохиол судлах газрын намын нарийн бичгийн дарга, дэд захирал Цог гуайтай уулзалж, хаврын чуулганд оролцож буй санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр Хятадын ерөнхий сайд Ли Кэчяны тавьсан засгийн газрын ажлын тайлангийн талаар сэтгэл хангалуун байсан ба орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжил, үндэстний цөөнхийн хэл соёлыг хамгаалах талаар нэлээд судалж нарийвчилсан санал санаачлагаа дэвшүүлэхээр хүрэлцэн ирсэн байна.\ярилцсан нь Ц.Гантөмөр\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе