|
|
||
201603082hural-erdengerel002.mp3 |
"Тал нутгаас Тянь Ань Мэнь талбайд ирлээ" хэмээх дуунд гардаг шиг л малчин төлөөлөгч Эрдэнэ-Гэрэл бүсгүй маань нарны бор малчдаа төлөөлж, хаврын хоёр чуулганд санал бодлоо тусгахаар хүрэлцэн ирсэн байв. Тэр бол БХАТ-ийн дотроос цорын ганц малчин төлөөлөгч болох юм. Тэрээр Шилийн Гол аймгийн Авга хошууны Эрдэнэ-Булаг багийн малчин мөртөө багийн дарга юм. Малчдынхаа тухай, орон нутгийнхаа тухай сэтгэл зүрхээ чилээн байж ярих түүний яриа сүүлийн жилд хөдөө нутгийн малчдын орлого багасч, бүр цаашлаад орлогогүй болсон явдалд төвлөрч байв. Тэр орон нутагдаа үүлдрийн хонины нийгэмлэгийг хариуцан ажлуулдаг. Малчид өрхийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, хамтрал хоршоо байгуулах, нүүдэл соёлын онцлогтой аж ахуй эрхлэх зэрэг талд Эрдэнэ-Гэрэл илүү анхаарал хандуулдаг юм байна. Энэ удаад тэрээр малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал санаачлагаа дэвшүүлэх юм байна.\ярилцсан Ц.Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |