• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Си Аний хөшөөд

CRI       (GMT+08:00) 2009-03-11 11:45:06

     Хятадын баруун хойд нутгийн Шаньши мужийн Си Ань хотод нэр адартай Си Аний хөшөөд буй. Хятадад хадгалагдаж байгаа хамгийн олон хөшөө тэнд бий. Эндхийг Хятадын эртний уран бичмэл болон бичигт чулууны урлагийн дархан ордон гэж нэрлэдэг байна.

     Хөшөө нь Хятадын эртний соёлд чухал байр суурьтай. Эрт дээр үед хятадчууд чулуун дээр үсэг сийлж, дурсгалын юм уу тэмдэг болгодог байна. Албан бичиг сийлсэн юм уу сийлсэн зурагтай чулууг "хөшөө" гэдэг. Эдгээр эртний хөшөөд нь бичиг үсгийн гол дамжуулагч, түүхийн өөрчлөлт хувиралтыг гол тэмдэглэгч төдийгүй Хятадын эртний уран бичлэгийн урлгийг харуулжээ.

     Си Аний хөшөөд нь Хятдын эртний хөшөөдийг хадгалж байгаа газар болсон бөгөөд одоо Хятадын эртний хөшөөг тусгайлан цуглуулж хадгалаж харуулж үзүүлэх музей болжээ.

     Си Аний хөшөөдийг цуглуулан хадгалсан түүхийг 900 гаруй жилийн тэрдээх нийтийн он тооллын 1087 оноос дурдаж болно. Хойд Сүн улсын юань юүгийн 2-р он буюу нийтийн он тооллын 1087 онд тухайн үед усан замаар үр тариа тээх ажил хариуцсан элчин Лю Дачжүнгийн даргалалтайгаар хүмүүс нэр алдартай хөшөөдийг одоогийн хөшөөд байгаа газар цуглуулан авчирснаар Си Аний хөшөө музейн суурь тавигджээ. Хожим нь Алтан, Юань, Мин, Чин гүрнүүд Си Аний хөшөөдийг нэмж байгуулснаар хүрээ хэвчээ нь өргөжив. Си Аний хөшөө музейд 4 мянгаад ширхэг хөшөө байна.

     Си Аний хөшөө музейд үнэ цэнэтэй түүх дурсгалын хөшөөд хадгалагдаж байгаа. Энд үе үеийн чулуун хөшөөд хадгалагдаж байгаа нь олон салбарын судлаачдад маш үнэ цэнэтэй ховор цухаг материал болжээ. Энд гадаад үсгээр сийлэн бичсэн хэд хэдэн хөшөө буй. Үүний дотор олон улсад алдартай "Дефинений несторийн шашин хятадад дэлгэрсэнд зориулан босогсон хөшөө" байгаа. Нийтийн он тооллын 781 онд сийлсэн энэ хөшөөнд несторийн шашин Хятадад дэлгэрсэн өнгөрөлтийг тэмдэглэжээ. Хөшөөнд бас Сири үсэг болон хятад үсгээр несторийн шашны 72 ламын нэрсийг тэмдэглэж, христосийн шашны бэлгэ тэмдэг загалмайг сийлэн бичжээ. Энэ чулуун хөшөөний бичээс нь орчин үед олон улсын анхаарлыг ихээр хандуулж, Хятадын эртний үеийн болон Европ, төв Азийн найрсаг хэлхээ холбоог судлах нандин материал гэгдэж байна.

     Эдгээр хөшөөнүүдээс түүхийг ойлгож болох бөгөөд Хятадын уран бичлэгийн урлагийг сонирхож болох юм. Си Аний хөшөөдийн нэлээдийг нь Хятадын эртний нэрт уран бичээчид бичжээ. Си Аний хөшөөд 920 жилийн түүхтэй ч түүнд Хятадын 5 мянган жилийн түүх соёл агуулагдаж байна. Уран бичлэгийн урлаг бол Хятадын соёлын маш онцлогтой урлаг болно. Үсгээр хариулсан урлагийн гоо сайхан болон бодитой зүйлийн тэмдэглэл нь эдгээр хөшөөдөд тодорчээ.  

    Си Аний хөшөөд Хятадын онцлог, өнгө аястай болохоор "гадаадын хүний үзэн сорихууштай 500 газраар" сонгогдсон юм. Одоо олон жуулчид үзэн танилцаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе