|
|
||
Хятадын баруун хойд нутгийн Шиньжяны уйгурын өөртөө засах район бол олон үндэстэн ястантай, өөрийн гэсэн онцлогтой дуу хөгжмийн нутаг юм. Энд өнө удаан түүхтэй эртний хотын буурь—Кучээ гэж бий. Кучээ бол уйгур үгээр өнө удаан түүхтэй гэсэн болно. Хятадын эртний үед Кучээг Чюзи гэдэг. Кучээ нь Шиньжяны тэнгэр уулын өмнө талд, таримын хотгорын хойд хэсэгт байдаг бөгөөд "Чюзи соёл"-ын үүссэн газар болно. Чюзи нь "баруун нутгийн хөгжмийн хот", "дуу бүжгийн нутаг", "Хятадын цагаан гүйлсний нутаг" гэдэг сайхан алдартай билээ.
Кучээ нь Хятадын эртний торгоны замын дунд зам дагуу байдаг, Хятад соёл болон баруун нутгийн соёл төвлөрсөн газар юм. Тэнд 2 мянган жил бадран дэлгэрсэн буддын шашинтай, Дүньхуанаас баруунш, хамгийн их цар хэмжээтэй, хамгийн олон чулуун агуйн ханын зураг бий.
Кучээ бол Шиньжяны аялал жуулчлалын 4 том сяний хотын нэг. Тэнд чулуун агуй, эртний бэхлэлт хот, цонж зэрэг түүхийн дурсгалт зүйлсийн бууц 80 гаран байгаа, 500 гаран агуйтай, 20 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай хадны зурагтай. Кумутула мянган бурхдын агуй болон Кесил мянган бурхдын агуй бол Хятадын нэрт чулуун агуйн юм. 1700 гаран жилийн тэртээ баруун жинь улсаас зүүн жинь улс хүртлэх хугацаанд байгуулагджээ. Кесил мянган бурхдын агуйг НҮБ-ын дэлхийн хүн төрөлхтний соёлын өвд оруулахаар өргөдөл дэвшүүлээд байна.
2008 оны 7-р сард Шиньжяны олон улсын аялал жуулчлалын 4-р наадам буюу Чюзи соёлын аялал жуулчлалын наадам Кучээд болсон. 22 улс орон болон Хятадын өнцөг булангаас ирсэн аялал жуулчлалын мянга гарган бизнесмен тус орон нутгийн үндэстнүүдийн олон түмний хамтаар Чюзи соёлын өвөрмөц ид шидийг ойлгож мэдэрсэн юм. Шиньжян бол Хятадын аялал жуулчлалын эх баялаг төвлөрсөн, хөгжлийн нөөц ихтэй нутаг юм. Энэ нутаг хойшид олон улсын аялал жуулчлалын халуун цэг болох нь дамжиггүй.
Жуулчид Кучээд ирээд хамгийн түрүүнд амтат жимс жимсгэнэ, үндэстнүүдийн идээ хоолыг идэж сонирхож болно. Кучээгийн жижиг хутга, хуарлаж хатгасан малгай, хүрэн хурганы арьс, хивс, цагаан гүйлс зэрэг орон нутгийн гаралт дотоод гадаадад алдартай.
Кучээгийн Чюзи хөгжим бүжиг бүр ч алдар цуутай юм. Кучээг "Дуу бүжгийн нутаг" гэдэг байна. Кучээгшийн дуу бүжиг Япон, Вьетнам, Энэтхэг, Араб, умард африк зэрэг улс орон бүс нутгаар ихээхэн дэлгэрчээ. Хятадын дуу бүжиг, ши жүжгийн хөгжилд алс хэтийн нөлөө тусгал үзүүлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |