|
|
||
Хүнцүнь тосгон нь 19 га нутаг дэвсгэртэй, Ишяний хотын төвөөс 11 км зайтай оршдог. Энэ Хүнцүнь тосгон нь Шиди тосгоноос урт удаан түүхтэй аж. Энэ газар анх тосгон бий болоход хүмүүс бүр уг тосгоны өмнө талаар урсдаг голыг даган орон сууц байгуулж байжээ. Он цагийн урсгалыг даган хүн ам нь олширч, байр байшин нь ч багширснаар нэг айлд нь ус үеэр болдог л юм бол хажуугийн айлууд нь цаашлаад тосгоноороо бүр үеэр усанд автаж байсан гэнэ. Тийм болохоор Хүнцүнь тосгоныхон үерээс сэргийлэхийн тулд гол дагаж нутагших биш голын урсгалыг гаднаа татаж аваачих шийд гаргацгаажээ.
Ингээд тухайн үеийн Хүнцүнь тосгоны хүмүүс газрын байцыг дагуулан суваг шуудуу малтаж, энэ голын усыг айл болгоныг дамжуулан урсгасан бөгөөд голын дээд урсгалд бас усны хаалт зохиож, хүн ардынхаа амар амгаланг баталсан бөгөөд бүх хүний амьд ус хэрэглэх хэрэгцээ шаардлагыг ч хангаж чадсан байна.
Хятадын барилгын ухааны эрдэмтэн Ян Хүншюнь хэлэхдээ, уг тосгоны энэхүү онцын гайхамшигтай зохиосон усан системийг Хятадын өнөөгийн барилгын ухааны эрдэмтэд маш ихээр үнэлж байгаа төдийгүй Япон, Амрик, Германы эрдэмтэд ч маш их сонирхож, үүнийг Хятадын эртэний тосгоны барилга байгуулалтын урлагийн нэгэн гайхамшиг гэж үзэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, хүнцүнь тосгоныхон газрын байц байрлалыг маш сайхан ашигласан байна. Хятадын ард түмэн эрт дээр үеэсээ байгалийг дээдлэж, байгалийн нөхцөл боломжийн дагуу ашиглаж ирсэн юм. Уг тосгон уулаа түшин, усаа харан сууршиж, урсгалыг гүйцэд ашиглаж байгаа бөгөөд уеэр усны гамшгийг зайлуулж чадсан байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |