|
|
||
Шиди тосгоны эртэний сууцууд нь хаалганы хатавч, тотго, арлаа бүр том хар чулуугаар хийж, сийлбэртэй модон цонх хийсэн байдаг. Уг тосгоноор хоёр ч гол урсан өнгөрдөг бөгөөд янз янзын олон давхар байшинтай тул уул усных нь үзэмж маш сайхан юм. Уг тосгонд өндөр өндөр хананы хоорондуур 99 гудамжтай, 200-аад орон сууцтай.
Нэлээд бүрэн бүтнээрээ байгаа бөгөөд өнөө аялал жуулчлалын цэг болгоод байгаа хуучин сууц арваад байна. Эдгээр орон сууцууд нь дотор гадар засал чимэг, бичиг зураг, гэр ахуйн тавилгаасаа эхлээд бүр Мин Чин улсын үеийн онцолгоо хадгалсаар юм.
Түүхэн тэмдэглэлээс үзэхэд манай тооллын 7-р зууны үед Хятадын хааны нэг агитан төрийн үймээнээс зайлан энэ газар ирээд нэр овгоо нууцалж, сууршсан юм гэнэ. Хожим нь энэ газар амьдардаг хүн ард явах тусмаа олширч, тосгон болсон байв. 14-р зуунаас хойш уг тосгоны нэг бүлэг хүн аралжаа наймаа хийж баяжаад их хэмжээний барилга байгуулалт хийж, зам засаж, гүүр босгож, сүм байгуулж, хээнцэр сайхан бөгөөд бат бэхи орон сууцууд байгуулж, уг тосгоныг хятаддаа хосгүй сайхан нутаг болгосон аж.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |