|
|
||
Үүнд бас хааны ордны амьдарлын хэрэгсэлүүд ихээхэн хэмжээг эзэлж бий. Үүнээс тухайн үеийн хаадын амьдарлын хэчнээн эрхэм дээд, гоо хээнцэр байсныг олж харж болох юм. Төлөөлөх чанартай эд хэрэгслүүдийн дотор алтан таглаа, алтан тавагтай цагаан хаш аяга бий. Энэ аягыг өө сэвгүй цул цагаан хашаар сийлж, алтан таваг дотор суулгасан нь яг л бадран дэлгэрч байгаа ариун цагаан бадам лянхуа мэт туйлын үзэсгэлэнтэй сайхан билээ. Иймэрхүү ховор эрдэнэ энэ ордонд маш олон байдаг юм. Ийм үнэлэхийн аргагүй ховор эрдэнүүдийг бүр Шиньжянгийн Хэтяний хамгийн сайн чанарын хашаар бүтээсэн аж.
Дэлгэн үзүүлж байгаа хааны ордны эдгээр хэрэгслүүдийн чанар чансаа нь хорвоод хосгүй төдийгүй хийц урлал нь ч онцын уран нарийн юм. Үүнд бас нэг манаар хийсэн аяга байдаг. Хийцээрээ орчлонгийн гайхамшиг болсон байгаа юм. Энэ аяганы сэнжийг маш хөөрхөн сонин гөрөөсөөр сийлж, тэр хөрөөс нь өмнө хоёр алгаараа аяганы хөвөөнөөс базагдаж, уруулаа цорвойн аяган доторх амтатныг сэмхэн амсаад үзэмээр дурлаж байгаа боловч хүн харчихахаас айж хулмалзаж байгаад сүүлээ аяган доор даруулчигснаар зохион байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |