• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон орны шөл нийслэлчүүдэд таалагдаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-11 11:42:16

     Хятадын өмнөд нутгийн хүмүүс нь шөл уух, шөх буцалгахдаа сайн байдаг. Өнөө умард нутгийн нийслэлчүүд ч шөл уух дадгалтай болж байгаа бөгөөд адил бус улирал адил бус цаг хугацаанд зохицуулж шөл уух болсон юм. Жишээлбэл хаврын гантай үед арьсыг гоё болгох шөл, зуны халуун цагт сэрүүн чанартай шөл, намар өвлийн улиралд биеийг тамиржуулах шөл уудаг. Өнөөгийн байдлаар Бээжин хотонд нэн олон хүн шөлний ашигтай талыг танин мэдэж, төрөл бүрийн шөлөнд дуртай болж байгаа юм. Бээжин хот орчин уеийн том хот болсоны хувьд зүүн баруун өмнө хойно аль ч нутгийн онцлогтой хоол байхаар бархгүй таван тивийн амтат зоогийг хамарсан байдаг.

     Шөл уух гэсээр Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийг хэлэхгүй байхын аргагүй. Тэр нутгийн иргэн шөл буцалгах авьяастай бөгөөд шөлөөр эмчлэх мэргэжилтэн юм. Өмнөд умардын идээн ундааны соёл, амьдралын дадгал, ажлын ачаалал нь адилгүй байдаг хэдий ч эрүүл мэндийг эрхэмлэх нь хүн бүхний тэргүүн чухал шаардлага юм. энэ шалтгааны улмаар нийслэлчүүдийн зонхилох олонх нь хоолны цагт наандаж өндөгтөй юм уу ногоотой дөхөмхөн дөхөмхөн шөл хийж уудаг болжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе