|
|
||
Ялусанбу мөрний том хавцал нь Хөх-нуур Төвдийн өндөрлөгийн өмнө хэсэгт байдаг, далайн төвшнөөс дунджаар 3 мянган гаран метрт өргөгджээ. Ялусанбу мөрний том хавцлын олон голуудын хоёр хөвөөний хад чулуу асах өндөр, нэвтрэхийн аргагүй тул одоод болтол хавцлыг бүхнийг явганаар туулсан хүн байхгүй байсаар. Ялусанбу мөрний том хавцлын хамгийн хачин сонирхолтой зүйл нь Ялусанбу мөрөн нь зүүн гималайн нурууны төгсгөлд баруунаа зүүнш урсаж байсан чиглэлээ гэнэт өөрчилж, зүүн гималайн нурууны өмнө налуу талаар урсан бууж, Энэтхэгийн далайд цутгаж, дэлхийд хамгийн хачин сонирхолтой морин туурайн хэлбэрт дүрсийг бий болгожээ. Ялусанбу мөрний том хавцлын морин туурайт том булант газар дахь "мөст уулын эцэг" хэмээгдсэн Намжанбарва оргил нь далайн төвшнөөс 7787 метрт өргөгдсөн, дэлхийн 15 дахь өндөр оргил болно. Орон нутгийн Төвдчүүд Намжанбарва оргилыг "хөх тэнгэрийг чичин цоолсон байлдааны жад" хэмээн хүндэтгэг дууддаг байна. Намжанбарва оргилын хормойд олон халуун рашаантай, мод ургамал элбэг байдаг болохоор бартаа шинжих, сувилан эмчлэх аятай газар болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |