|
|
||
Төвд нь өвөрмөц онцлогтой түүх соёл болон байгалийн өнгө үзэмжээрээ дэлхийн жуулчдын сэтгэлийг эзэмдэж ирсэн юм. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, ялангуяа 2006 оны 7-р сард Хөх-нуур--Төвдийн төмөр замыг нэвтрүүлснээс хойш, Төвдийн аялал жуулчлалын ажил ирмүүн хөгжиж, тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжил болон хүн ардын амьдралын өөдлөн дэгжихэд ахиулах үйлдэл үзүүлж ирсэн байна.
Маш олон жуулчдын хувьд, тэдний сонирхлыг татаж Төвдөд ирүүлсэн нь эртний сүм хийд болон үзэсгэлэнт сайхан өнгө үзэмж төдийгүй, төвд үндэстний онцлогтой гар урлалын бүтээгдэхүүн нь ч тэдний сонирхол татсан зүйл болж байгаа юм. Үндэстний уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн бол Төвд үндэстний соёлын урт хугацааны турш хурамдаж ирсэн содон зүйл болох бөгөөд тэдгээр нь өвөрмөц технологи, гоё сайхан янз хэлбэртэй байдаг болохоор, Төвдөд ирсэн жуулчид болгон тэдгээр гар урлагийн бүтээгдэхүүнээс соёлын гүн утга агуулгыг нь мэдэрч байдаг юм. Төвд хивс бол Төвдийн уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний доторх содон төлөөлөгч болох юм.
Лхас хотын Чэнь Гуан дүүргийн хивсний үйлдвэрт, уг үйлдвэрийн захирал, хатагтай Дэжижуга танилцуулж хэлэхдээ, Төвдөд ирж жуулчлах жуулчид олширсанаар, манай үйлдвэрийн үйлдвэрлэсэн уламжлалт төвд хивс жуулчдын сонирхлыг их татаж байна. Өнөө, бүтээгдэхүүний захиалгыг жилийн сүүлч хүртэл аваад байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Төвд хивсийг ер нь гараар нэхдэг уламжлалаа баримталж, цэвэр ноосоор нэхэж байдаг юм. Хивсний хээ зургийг Төвд үндэстний уламжлалт соёлын дагуу нарийн нямбай зуран төлөвлөж, ишээ ороосон бадам цэцэг, луу гарди урлан бүх хивсэнд дүүрэн хээ зураг гаргаж, мөн маш зузаан үйлддэг юм. Энэ нь эрэн үеийн онцлогтой шинэ өнгө тарлан, шинэ хээ зурагтай төдийгүй бас хэрэглэгчийн шаардсан хэмжээ, зургаар үйлдвэрлэж байгаа юм гэжээ.
Төвд хивснээс гадна, Төвдийн уламжлалт гэр ахуйн эдлэл хэрэгсэл, төвд хутга зэрэг үндэстний уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний ажил төрөл нь ч аялал жуулчлалын хөгжлөөс ашиг хүртсэн байна. Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Төвдийн үндэстний гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж хэдэн зуу байж, жилийн үйлдвэрлэл нь хэдэн зуун сая юаньд хүрч, бүтээгдэхүүнээ Хятадын дотоодод борлуулж байгаагаар барахгүй бас гадаадад ч борлуулж, Төвдийн эдийн засгийн өсөлтийн шинэ хүчин болж, Төвдийн ард түмэнд эдийн засгийн өндөр үр ашиг хүртээж байна.
Өөрөө зочид буудал эрхэлж байгаа Сожэн танилцуулж хэлэхдээ, манай зочид буудал сая эхлэх үе нь өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсний эхний үед тохиосон юм. Тухайн үед Төвдөд жуулчлах хүн нэмэгдэж эхэлснээр миний аав өөрөө зочид буудал эрхлэх санаатай болсон юм. Тухайн үед аав минь бизнес эрхэлдэг байлаа, Балбын зарим газартай худалдаа хийж байсан юм. Түүний үзэл санаа чөлөөтэй байж, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсний эхний үед даруй бизнес хийж байсан юм гэжээ.
Уламжлалт аялал жуулчлалын ажил төрлийг хөгжүүлэхээс гадна, сүүлийн жилүүдэд Төвдийнхөн бас тариалах малжих районы экологийн аялал жуулчлал, ардын зан заншлын аялал жуулчлалыг хөгжүүлэн өргөн олон ард иргэд түүний өр өгөөжийг хүртсэн байна. Төвдийн Линжи районд Лансэ гэдэг нэг жижигхэн тосгон байдаг. Тэнд аялал жуулчиллын ажил төрөл ид явагдаж байна. Лансээ нь Сычуаниас Төвд хүрэх авто замын ойролцоо оршидог бөгөөд Ялусанбу том хавцал хүрэхэд заавал үүгээр дамжин өнгөрдөг байна.
Олон жилийн хөгжлийг өнгөрүүлээд, аялал жуулчлалын ажил төрөл нь Төвдийн тулгуур аж үйлдвэр нь болсон байна. 2008 онд хэдийгээр Лхасад 3-р сарын 14-ний хүчирхийллийн ноцтой хэрэг гарч, Төвдийн аялал жуулчлалын ажил төрөлд ихээр нөлөөлж, 2008 онд Төвдийнхний гадаад дотоодын аялан жуулчлагчдыг хүлээн авч зочилсон хэмжээ 2007 оны мөн үеийнхээс тал хувь шахмаар буурсан боловч, энэ оны 1—2-р сарын байдлаар, Төвдийнхөн нь гадаад дотоодын 120 мянган жуулчлагчдыг хүлээн авч зочилсон байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар өссөн үзүүлэлт болох бөгөөд аялал жуулчлалын орлого нь 99 сая гаруй юаньд хүрч, Төвдийн аялал жуулчиллын ажил төрөл 3-р сарын 14-ний хэргийн нөлөөгөөс алхам алхамаар гарч, тал бүрээр сэргэж эхэлсэн байна. \Пэрлаймаа, Гэрэлт, Номин нар орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |