|
|
||
Төвдийг энхээр чөлөөлөхөөс өмнө, сая 200 мянга хавтгай дөрвөлжин километр талбайтай нутаг дэвсгэрт ямар ч авто зам гэж байгаагүй, ачаа тээвэр нь голцуу хүн малд түшиглэж байсан юм. Төвдийн өөртөө засах районы засгийн газрын даргын орлогч Са лүн пин ла хэлэхдээ, шинэ хуучин хоёр нийгмийг өнгөрүүлсэн хүний хувьд төвд нутгийн зам харилцааны өөрчлөлтөд сэтгэгдэл маш гүн юм гэжээ. Нутаг мань жян зид байдаг, өнгөрсөнд ээж ааваа эргэхэд ачаа хүнсээ авч явганаар хэдэн өдөр явдаг. Гэрт хүрэхэд ядраад заримдаа алхаж орох тэнхээ ч үгүй болчихдог байжээ. Өнөө авто машинд суугаад гурав дөрөвхөн цаг зорчвол хүрчихнэ гэж Са лүн пин ла хэлжээ.
1954 оны 12-р сарын 25-ны өдөр, бүх урт нь 4360 километрийн Сьчуань Төвд, Хөхнуур Төвдийн авто зам нь зэргээр тэрэг нэвтэрч, Төвдийн өөртөө засах районы төв Лхас хотыг чиглэсэн байна. Энэ явдал нь Төвдөд албан ёсны авто зам байгаагүй түүхийг эцэслүүлж, Төвд болон хятадын дотор газрыг нэн нягт холбжээ.
Төвдөд ардчилсан өөрчлөлт хийснээс хойш, ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлогыг хэрэгжүүлснээс нааш, Хятад улс Төвдийн дэд бүтцийн байгуулалтад оруулах хөрөнгө мөнгөө тасралтгүй нэмэгдүүлж, үлэмжхэн чухал төслүүд нь ашиглалтад орсны дараа үр ашгаа ихээр үзүүлжээ. 2001 оноос 2005 оны хооронд Хятадын Засгийн газар шууд юм уу дамаар 50 тэрбум юань гаруй хөрөнгө оруулж, Төвдийн нийгэм эдийн засгийн хөгжилд асар их тус дөхөм үзүүлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |