|
|
||
Хятадын төв нутгийн Хү бэй мужид хол ойрдоо алдартай Шэнь нүн жягийн балар ой гэж бий. Үүний эргэн тойронд хүн хар амьдардаггүй болохоор байгаль нь унаган төрхөөрөө байгаа бөгөөд Хятадын зэрлэг амьтан ургамлын эх баялгийн ховор эрдэнийн агуулах болсон байна.
Шэнь нүн жяг зэрлэг амьтан ургамлын эх баялгийн ховор эрдэнийн агуулах гэж нэрэлсэн нь жаахан ч хэтрүүлээгүй юм. 3000 гаруй хавтгай дөрвөлжин км газарт 4700 гаруй төрлийн зэрлэг амьтан ургамал байгаа бөгөөд үүний 60 гаруй төрлийн амьтан нь улсын голдлоготой хамгаалалтад орсон байдаг.
Өнгөрөгч зууны 70-аад оноос эхлэн энэ газрын ой модыг хадаж эхэлснээр энэ газрын зэрлэг амьтадын бэлчээр нутгийг маш ихээр эвдсэн байна. Ингээд засгийн газар болон холбогдох мэргэжилтэд үүнд маш их анхаарал тавьж, 2000 оны 3-р сараас Шэнь нүн жяд байгалийн ойг хамгаалах төсөл хэрэгжүүлж, ой мод хадахыг тас хорьсон байна. Ингэж 7 жил хамгаалснаар Шэнь нүн жягийн ой модны бүрхэлтийн хэмжээ 88%-д хүрч, гол болох районуудын ойн бүрхэлтийн хэмжээ 96%-д хүрсэн байна. Ингэж ургамлын бүрхэлт сайжирснаар алтан сортой сармагчин, зүрх улаан тогоруу, янгир гэх зэргийн амьтан хааяагүй харагдах болсон байна.
Шэнь нүн жягийн байгаль орчныг маш сайн хамгаалсны зэрэгцээ уулс усных нь эх баялгийг гүйэд ашиглаж, эмийн материал тарих, балт зөгий тэжээх зэргийг сайтар хийж, тухайн нутгийн айл өрхүүдийн амьдрал ахуйг өнгөтэй өөдтэй болгосон байна.
Байгальд хохирол болохгүй иймэрхүү хэлбэрийн хөдөө аж ахуйг экологийн хөдөө аж ахуй гэдэг. Шэнь нүн жягийн засаг захиргааны 81 тосгоны 35 нь ийм экологийн хөдөө аж ахуй хөгжүүлж байна. Эдгээр газар нь бас экологийн аялал жуулчлал ч хөгжүүлж байна.
Шэнь нүн жя район нь уулан дунд байрладаг болохоор аагим халуун зуны эринд очсон ч сэрүүхэн сайхан байдаг. Гол горих горчигнон урсаж, зүйлийн жигүүртэн шувууд жиргэн донгодож, буг хандгай урамдан, ёстой л нэг диважин гэж санагдуулдаг юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын 4 район байгуулж, жилдээ давхардсан тоогоор 600 мянгаад жуулчид хүлээн авч байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |