• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гайхамшигт хүрэл хэнгэрэг

CRI       (GMT+08:00) 2009-05-27 15:30:48

    Төрөл бүрийн хүрэл хэнгэргийн дотор шинээр хийсэн юм уу уламжлагдан хэрэглэж байгаагаас гадна, олонх нь газар дороос олборлосон хууч эрдэнэ болно. Манай тооллын есдүгээр зуунаас эхлээд хятадын олон нутгаас хүрэл хэнгэргийг малтан гаргасан түүхтэй. Гуандун, Гуанши, Гүйжю зэрэг өмнөд нутгийн хэсэг районд хүрэл хэнгэргийг олборлосноор уул ганга, хөдөө тосгоныг нэрийдсэн явдал ч зөндөө тохиолддог.

    Гуаншигийн өөртөө засах районы үндэстний музейд 300 гаруй хүрэл хэнгэргийг хадгалан байж, дэлхийд хүрэл хэнгэргийг хамгийн олон хадгалсан музей болсон юм. Энэ музейд мөн дэлхий дээрх хамгийн том хэнгэрэг хадгалагдаж байна. Хэнгэргийн нуурын диаметр нь 165 сантиметр, хүнд нь 300 килограмм, "хэнгэргийн ван" гэж нэрийдэгдсэн байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе