• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжяны нутгийн хоол

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-30 13:45:18

     Агшаасан будаа

     Агшаасан будаа бол Уйгаруудын хамгийн дуртай хоолны нэг юм, баяр дурсгалын өдрөөр агшаасан будаагаараа зочин гийчнээ дайлдаг. Уйгаруудын уламжлалт заншлаар энэ хоолоо гараа сайтар угаасны дараа тойрч суугаад иддэг юм. Ийм учраас энэ хоолыг мөн гараараа иддэг хоол ч гэж нэрлэдэг. Голдуу цагаан будаа, хонины мах, улаан лууван, бөөрөнхий сонгино, хүнсний тос зэрэг материалаар хийдэг.

     Шарсан бүхэл хонь

     Бүхэл шүүс бол Шиньжяны хамгийн алдартай хоолны нэг. Бээжингийн шарсан нугастай адилхан алдартай байдаг. Шиньжяны хонины мах амт шим сайтайгаараа дэлхийд алдаршжээ. Шарсан бүхэл хонь нь уйгаруудын хүндэт зочноо дайлдаг хоол юм.

     Шорлог

     Шорлог нь Уйгаруудын уламжлалт идээн мөн бөгөөд гудамжинд зардаг түргэн хоол юм. Бас зочин гийчин дайлахад зайлшгүй байх сайхан хоол юм. Жинхэнэ нутгийн шорлог нь өнгө ялгаран шарлаад , идэхэд огт шандуурдаггүй зэрэг онцлогтой.

     Татсал гурил
Хавтгайлахгүйгээр гараараа татаж хийдэг гурилан хоол юм. Ногоогоо тусад нь хуураад гурилтайгаа хольж идэхэд маш сайхан амттай байдаг юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе