|
|
||
Хэрэв та Шиньжян нутгаар аялах гэж байгаа бол ямар хувцас бэлдэх вэ?
Шиньжяны өглөө үдшийн халуун хүйтний зөрөө харьцангуй их, ойролцоогоор 10-15 хэм байдаг. Зуны улиралд Тэнгэр нуурын хөвөөнд хонох, Тэнгэр уулын малчны хотод зочлох, мөсөн голоор зугаалах, Хан ус нуураар аялах юм уу Баянбулагийн тал нутгаар аялахдаа зайлшгүй дулаан хувцас авч явах хэрэгтэй байдаг.
Шиньжянд хооллохдоо юуг анхаарах вэ?
Шиньжян нь жимсний өлгий нутаг гэдгээрээ алдартай. Гэвч та Шиньжянд аялахдаа жимс идээд дараа нь халуун цай уувал гэдэс эвгүйрхэж суулгаж болзошгүй гэдгийг сануулъя.
Шиньжянд хоноглохдоо анхаарах зүйл:
Шиньжян нь дулаан бүсийн эх газрын хуурай агаартай тул өглөө үдшийн халуун хүйтний зөрөө их байдаг. Орой унтахдаа та агааржуулагчаа хэт сэрүүн дээр тохируулж болохгүй, жиндэж магадгүй гэдгийг сануулья.
Шиньжянаар аялахдаа анхаарах зүйл:
Шиньжян маш өргөн уудам нутагтай тул удаан хугацаагаар машинаар аялах хэрэгтэй болдог. Заримдаа явган явах юм уу морь тэмээ унах ч шаардлага гардаг. Тийм учраас хөлдөө эвтэй гуталтай байх хэрэгтэй шүү.
Үүнээс гадна зарим зүйлийг танд сануулахад илүүдэхгүй
1. Шиньжяны үндэстний цөөнхүүд лалын шашинтай тул гахайн мах идэхийг цээрлэдэг. Энэ бол халдаж болшгүй хатуу цээр гэдгийг сануулъя.
2. Шиньжяны уудам зэлүүд газар ихтэй мэдэхгүй газар ганцаараа явахыг цээрлээрэй.
3. Өрөмч Бээжингээс хоёр цагийн зөрөөтэй . Шиньжян хүмүүс үдээс өмнө 10 цагт ажилдаа гардаг. Өдөр 14 цагт үдийн хоолоо иддэг. Оройн хоолыг 8-9 цагийн хооронд иддэг. \ Баатар орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |