|
|
||
Дэлхийн яармагийн хүрээлэн сайхан билээ. Энэ нь дэлхийн олон газар нутгийнхны сайхан, техник мэргэжил амьдралыг гэрэл гэгээтэй болгосны сайхан, соёл иргэншил хүний сэтгэлийг илэрхийлсний сайхан, энэ бол дэлхийн яармагийн хүрээлэн дэх жигдрэн ургасан цэцэг навчны сайхан билээ. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид Шанхайн дэлхийн яармагийн эдгээр сайн сайхныг бүтээсэн хүмүүстэй танилцяа.
Дэлхийн яармагийн хүрээлэн дэх гадаад орны хэсэг найз нөхөд Хятадын үзэгчдийн хүрээллийг олж байна, тэдэн бол даруй гадаад орны павильоны үүдний гадаа ирсэн хүмүүсийг угтан авч байдаг ажилтнууд болно. Эдгээр ажилтнуудын зарим нь анх дахь удаагаа Хятадад ирж, зарим нь гэхэд Хятадын тухай бүүр сайн ойлгоно. Харахад тааламжтай эдгээр ажилтнууд улс үндэстнийхээ дээл хувцсаар гоёж, ирсэн хүмүүсийг тун халуун сэтгэлгээтэйгээр хүлээж авна. Заримдаа тэд оочирлон морилж буй хүмүүст улсынхаа хэлийг зааж өгнө, жижиг тоглоом зохиож хүмүүсийг баясгана, заримдаа халуун нартай өдөр үзэгчдийг наршихаас болгоомжилж, сүүдэрлэх газар зааж өгнө, зарим нь гэхэд их хөгжилтэй, морилон хүлээж байгаа хүмүүст жижиг асуулт тавьж, хариулж чадахгүй бол оруулахгүй гэж сандруулна.
Австрийн ордны үүдэнд нэгэн Хятад хэлээр урсам ярчихсан Австри охинтой тааралдаа. Байнга инээчихсэн энэ охин ирсэн хүмүүсийг эмх цэгтэй морилуулж ордонд оруулна, ядарна гэж байхгүй. Тэр ажил тарах үеэр сурвалжлагч түүнтэй уулзаж сурвалжилсан байна. Энэ охиныг Вероника гэдэг. Тэр хамт ажилладаг хүмүүстэйгээ цуг Австриас энд ирж, хагас жилийн хугацаатай дэлхийн яармагийн үйлчилгээний ажилд оролцож байна.
"Манай найз залуу Хятад улсынх, анх тэр намайг дэлхийн яармагт ирэхийг дэмжсэн. Энэ бол олдошгүй том боломж, хэдэн жил өнгөрөөд ганц удаа болдог өргөн цуглаан, үүнийг хойшид хэзээ ч марташгүй байх болно гэж тэр хэлж байсан" Вероника ярьж байлаа.
Вероника-гийн хэлж байгаагаар Исландад галт уул дэлбэрсэн нөлөөгөөр, тэд товлосон өдрөөсөө хэдэн хоногийн дараа сая Хятадад хүрэлцэн ирж, ирмэгц шууд дэлхийн яармагийг туршин ажиллуулах ажилд орсон байна. Одоо гэхэд яармаг хэвийн ёсоор ажиллаж, жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ажил нь улам яаралтай болсон байна. Хэдийгээр бага ядаргаатай боловч сэтгэгдэл их сайхан байна. Тэд ажлын төлөвлөгөөгөө өөрчилж, жуулчид морилж хүлээх цагийг чадах ядахаар богиносгохоор чармайж байна гэж тэр танилцууллаа.
"Өдөрт бараг 7 цаг ажиллана. Дунд нэ хоол идэх, ундаа уух нэг цагийн чөлөөтэй, бас амаргүй байгаа шүү. Ажлын энэ айзамд бүрэн дасаагүй, бас жуулчид тун олон тул заримдаа хэцүү санагдах юм. Гэхэд хэдэн долоон хоног өнгөрөөд л дасчих байхаа. Би бол ирсэн жуулчдыг дагуулах, жуулчдыг угтах ажлыг хариуцдаг. Жуулчдад нэн дөхөм дөт байхыг бодно, бидэн бас тэднийг удаан цагаар морилуулж хүлээлгэх дургүй, хүн олонтой үед аргагүй л доо" гэлээ.
Вероника Австри-даа тусгай хятад хэлний сургуульд суралцаж, бас Ханжу дахь Жэжян их сургуульд бүтэн нэг жил сурч байжээ. Тэр Хятадын эртний утга зохиод тун их сонирхолтой. Одоо тэр хятад хэлээр магистрт сурч байгаа юм байна. Тэр хятадаар ярьж чадна, бас хятадад хэсэг хугацаа байж өнгөрсөн тул дэлхийн яармагт ажиллаж буй бусад хамт ажилладаг хүмүүсээ хавсарч, эндхийн амьдралд түргэхэн зохицож, Австрийн ордны хамгийн сайн сайхныг хүмүүст харуулна гэдэгт итгэж байна.
Энэ хүрээлэнд сайн дурын үйлчлэгчид хүмүүст хамгийн илүү дэм тус болж байдаг. Шанхайн агаар бүгчим халуун, халуун нарын доор өдөрт хэдэн цаг залж ажиллана. Өдөр болгон зуун мянган адилхан асуултыг хүмүүст хариулж хэлж өгнө, бас зохицуулж өгнө. Ирсэн жуулчид ч эдгээр сайн дурынхны ажил хөдөлмөрийг магтан сайшааж, талархаж байдаг.
"Сайн дурынхан их халуун сэтгэлгээтэй үйлчилж байна. Үүнд бол хэлэх үг алга. Заримдаа би зам асуухад тэд хурдхан тусалж хэлж өгнө, их тодорхой их зөв, бидэнд хамгийн дөхөм замыг хэлж өгдөг." гэж жуулчин хэллээ.
Дэлхийн яармагийн хүрээлэн дэх сайн дурынхны олонх нь Шанхайн их дээд сургуулийн оюутан юм. Тэд хагас өдөр хичээлээ орж, хагас өдөр нь энд ирж сайн дурынхны ажлаа хийнэ. 184 хоногийн яармагийн хугацаанд олонх сайн дурынхан хоёр долоон хоног хугацаа ажиллана. Дэлхийн яармагийн Европын ордон павильоны бүсийн автобусны зогсоолд, яагаад гэвэл гадаадын павильон энд төвлөрсөн тул жуулчдын хөл хөдөлгөөн хамгийн их юм. Эндэх сайн дурынхад яаг жуулчдад сайн дурын үйлчлэгчээр ажиллаж байна.
"Хятадын ордонд очно. Та хичээгээрэй, гурав дахь буудал нь хятадын ордонд хүрнэ.
Энэ автобус Хятадын ордонд хүрэх уу?
Хятадын ордонд хүрнэ, доор тэгтэртэй, хичээгээрэй, зүгээрээ. Энэ машин Хятадын ордонд очно."
Машинд суух жуулчдад үйлчилж буй энэ сайн дурынхан бол Тун жи их сургуулийн магистрын хоёрдох курсийн сурагч Жили болно. Түүний хоолой бага сөөжээ. Өдөр болгон Хятадын ордон яаж хүрэхийг хүмүүст хэлж өгнө, өдөр болгон нь ийм. Гэтэл тэр тэвчээртэйгээр, халуун сэтгэлтэйгээр дотоод гадаадын жуулчдад сайхан үйлчилнэ.
"Энэ хоёр өдөр ялангуяа хагас сайн бүтэн сайнаар жуулчид их нэмэгдсэн. Автобусны зогсоол дохь асууж лавлах цэгт, бид эмх дэглэмтэй байлгахын төлөө өдөржингөө хашхирна. Олон нийтэд нэн сайн үйлчлэхийн төлөө билээ" гэж ярьлаа.
Жили-гийн хэлж байгаагаар хэдийгээр сайн дурынх ажлыг богинохон арван хэдэн өдөр л хийх боловч энэ өдрүүдэд миний амьдралд эрхэм үнэтэй өв, сайн сайхан эргэцүүлэл болж үлдэх юм гэлээ. Яармагийн хүрээлэнд анх ирж байхад хүрээлэнгийн доторх олон юмыг бүрэн ойлгоогүй байсан тул заримдаа жуулчдын асуусан зүйлийг тэр болгоныг нь хариуж тусаж чадахгүй байсан. Тэгээд хэдүүл яармагийн хүрээлэнгийн зургийг дахин давтан тогтоож, хүрээлэнгийн доторх байдалтай нарийн танилцаж, одоо бол нэлээд тодорхой болсон гэж тэр хэлж байлаа.
Хүрээлэн районд өөрийн хүч хөлсөө чимээгүйхэн зориулж байдаг бас нэг хэсэг хүмүүс бол даруй Дэлхийн яармагийн автобусны жолоочид юм. 5.28 дөрвөлжин км талбайтай яармагийн хүрээлэнд, автобус бол дутагдаж үл болох зам тээврийн хэрэгсэл юм. Бараг 30 секунд алгасаад л нэг машин ирж, жуулчид саадгүй зорчихыг батална. Эдгээр жолоочид хэд өдөр давхихад л нүүр царай нь наранд шарагдаж харладаг байна. Гэтэл тэд дэлхийн яармагийн автобусыг жолоодох нь баяр цэнгэлтэй явдал гэж үздэг байна. Дэлхийн яармагийн автобусны компанийн жолооч Хэ Чидин бол нэгэн сая км аюулгүй зорчсон туршлагатай жолооч юм. Энэ удаа дэлхийн яармагийн жолоочоор үйлчилж байгаадаа би их азтай гэж бодож байна гэж тэр хэлж байна.
"Хэдийгээр бага сага хатуужилтай санагддаг боловч бид дэлхийн яармагт хүчээ өргөж байна, үүгээрээ бид бахархдаг, баярладаг. Учир нь хүн болгон энэ тавцан дээр ирээд өөрийгөө харуулах боломжгүй, ийм зас завшаан байсанд их омогшдог. Би хүлээж авсан энэ дархан үүрэгт ажлаа сайн биелүүлж чадах юм. Миний гэр эндээс тун хол, зам түгжрэхгүй байдалд би хоёр цаг явж байж яармагийн хүрээлэнд ирээд ажилла. Иймэрхүү хүндрэл байдаг боловч би эдгээрийг давах хэрэгтэй. Учир нь энэ бол миний хувьд нэгэн удаагийн өрсөлдөөн сорилт, бас аз завшаан юм. Энэ насандаа дэлхийн яармагт оролцож чадсандаа омогшил төрөх юм гэж тэр хэлээ."
Дэлхийн яармагийн хүрээлэнд, хүрээлэнгийн сайн сайхны төлөө хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байгаа хүмүүс бас ч тун олон. Тэдэн бол цэвэрлэгч, аюулгүйн шалгалтын хүмүүс, цагдаа, цэцэрлэгч, холоо ундаа бэлтгэгчид, яармагт оролцогч тал, яармагийг зохион байгуулагч тал гээд..... Бид тэдгээр шинэ сэвхүүн ордон павильонд дэлхийн сайн сайхныг гайхан биширч байхдаа, бидний баяр баяслын төлөө, бид саадгүй сайхан үзэж танилцахад хүч хөдөлмөр, чармайлгаа зориулсан дэргэд маань байгаа тэдгээр хүмүүсийг битгий мартаарай.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |