|
|
||
Эрхэм сонсогчид оо, 25 жуулчин 71 өдөр 18 мянган км аялсан байна. Улаан өнгийн нэгэн автобус 4-р сарын 15-ны өдөр Германы баруун өмнөд хэсгийн Фрейбург хотоос хөдөлж, энэ автобусанд суусан хүслэн мөрөөдөл өвөрлөсөн жуулчид дорно дахины эртний улс гүрэн Хятад улсыг зорьж мордсон юм. 6-р сарын 25-ны өдөр тэд аяллынхаа хамгийн эцсийн зорилт Шанхайн ЭКСПО-гийн хүрээлэнд ирж, ЭКСПО-той үзэн танилцсан байна. Тэд хэдийгээр Шанхайд хэдхэн өдрийн хугацаатай байх боловч, замдаа үзэж харсан сэтгэгдэл нь энэхүү түмэн газрын аяллын хамгийн илүү ололт болжээ.
"Ийм олон өдөр, ийм урт замыг аялж, ирнэ гэсэн газартаа бид ирж чадлаа. Энэ мөчид миний сэтгэл их догдолж байна" гэж жуулчин хадагтай Ингэ Стагнетт ярилаа.
67 настай хадагтай Ингэ Стагнетт тэтгэвэрт гарахаасаа өмнө Фрейбург хотын засгийн газрын настайчуудад тэтгэлэг үзүүлэх ажил хариуцаж байсан ажилтан юм. Нөхөртэйгээ цуг байнга жуулчлалаар гарч байдаг түүний хувьд тэдгээр онгоц завиар дэлхийг тойрон бартаат аялал хийж байдаг хүмүүсийн шиг амьдрал тун сонирхолтой санагддаг байна. Энэ оны 1-р сард тэр Автобусанд сууж Европ Азийн эх хуурайг туулж Хятадад улсад очно гэсэн аяллын тухай мэдээллийг сонсоод нэрээ бүртгүүлсэн байна.
"Бид Иран улсаар өнгөрч байлаа. Бүсгүйчүүд болгон хар өнгийн хувцас өмссөнийг хараад надад баахан эвгүй санагдаж байсан. Гэтэл тэд их найрсаг сэтгэлтэй хүмүүс байсан. Бидэнтэй ирж золгож ярилцаж байсан. Узбекистанд бид нэгэн голоор явганаар гаталсан, харахад голын улс баахан гүүн, бас давлагаатай боловч бид голоор амар мэнд гаталж авсан. Тэгээд зам дээр амсхийж байхад маш урт нэгэн ачааны машиныг харсан. Тэгээд бид автобусандаа гарч, жолоочтойгоо яриа хөөрөө үүсгэж, их баяр баясгалантай аялцгаасан" гэж замын үзэж харснаа эргэцүүллээ.
Тэдний аялал урт бөгөөд сонирхолтой аялал болсон байна. 25 жуулчдын олонх нь бүр тэтгэвэртэй гарсан настай хүмүүс юм. Замдаа тэд Швейцар, Итали, Грек, Турк, Иран, Туркестан, Узбекистан, Киргиз, Казахстанаар өнгөрч, дараа нь Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Районоор Хятадын хилд орсон байна. Том автобус эртний торгоны замыг дагаж, Тэнгэр уулын хормойгоор, Такилмаклын элсний хөвөөгөөр, Хэши-гийн хонгилоор аялж, эртний хот Ши-ань-д иржээ. Тэндээсээ аяллаа үргэлжлүүлэн Хөх мөрний урсгал дагаж, Ухань, Наньжин зэрэг хотуудаар мөн сар гаруйн хугацаа аялаад эцэстээ Шанхайд ирсэн байна.
Германы Фрейбург нь "ногоон хот" гэсэн сайхан нэрийдэлтэй хот юм. Фрейбург хотоос ирсэн эдгээр жуулчдын суусан автобус нь хүртэл орчинд бохирдуулалт үүсгэдэггүй хамгийн сайн хөдөлгүүр угсарсан автобус юм байна. Энэ удаагийн аяллыг Фрейбург хотын нэгэн зөвхөн автобусаар аяллын унаа тээвэр болгодог аялал жуулчлалын компани зохион байгуулсан байна. Тус компанийн эзэн Ханьс Петер Кристоф Фрейбург хот нь яармагт оролцогч хотын хувиар Шанхайн Дэлхийн ЭКСПО-д оролцоно гэдгийг сонсоод, автобусандаа жуулчдыг тээж, Шанхайн дэлхийн ЭКСПО-д очиж танилцаж болох бодол төрсөн байна. Кристофын хувьд энэ бол түүнд гэнэт орсон бодол биш, учир нь 2008 оны Бээжингийн Олимпын үеэр тэр яг энэ арга хэлбэрээр Бээжинд хүрч жуулчлах аяллыг амжилттай зохион байгуулж өнгөрсөн юм.
"Аялал жуулчлалын ажил төрөлд тулгарч байгаа нэгэн том асуудалд гэвэл нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаварлалт юм. Үнэндээ жуулчдын өөрсдийнхний сонголт энэ байдлыг нэлээд хэмжээнд өөрчилж болох юм. Жишээлбэл гадагш зорчих тээврийн хэрэгслээ сонгоход , нисэх онгоц бол нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаварлалт хамгийн илүү байдаг, гэтэл автобус бол харин дугуйг гаргавал холын зайны аялалд нүүрстөрөгчийн ялгаварлалт харьцангуй бага, экологид халгүй байдаг. Бас нэг сайн тал нь гэвэл автобусаар аялахад жуулчид хүрсэн газар нутгийн талаар илүү ойлгож чадна, тухайн нутгийн иргэдтэй илүү харилцах завшаантай болох юм" гэж Кристофен үзэлтээ ярилаа.
Автобус дээр хүмүүс Кофи ууна, хөгжим сонсоно, өдөр бүр 200-300 км аялж, зам дахь байгалийн үзэмж, адил бус нутгийг онцлогийг сонирхоно. Хадагтай Ингэ Стагнетт-ийн хувьд тэр анх 1985 онд Хятад улсад ирж жуулчилж байсан байна. Энэ удаа дахинтаа ирэхэд Хятад хүмүүсийн амьдрал ихэд өөрчлөгдсөн гэж санагдаж байна. Энэ удаагийн аяллаар би Хятадын эгэл жирийн хүмүүсийн ажил амьдралтай олон талаар ойлгон танилцаж байгаа тул их гүнээ сэтгэгдэлтэй байгаа гэж тэр ярьж байлаа.
"Ши-ань хот надад их сонирхолтой санагдсан, их сайхан хот юм байна. Ялангуяа орой үдэштээ их үзэсгэлэнтэй, олон хүмүүс цаасан шувуу нисгэж, түүнийхээ дээр нь бас жижиг дэнлүү асаасан болохоор од шиг гэрэлтэж, харахад их сайхан байсан. Хүмүүс сул сэлүүхэн алхаж, амьдрал нь их чөлөөтэй харагдсан. Үүнээс гадна Өрөмч хотын өргөн талбайд их олон хүмүүс хамтдаа амьсгалын дасгал хийж байсан нь их сонирхолтой санагдсан" гэж Ингэ Стагнетт сэтгэгдлээ ярилаа.
Энэ жуулчлалын баг дахь олонх хүмүүс Хятад улсад ерөөс ирж өнгөрөөгүй байна. Жуулчин Ханьс Оккер-ын хувьд энэ удаад тэр анх удаагаа Европ тивээс салж, холын нутагт ирсэн байна. Инженерийн цолтой тэрээр Хятадын орчин цагийн бүтээн байгуулалтад ихэд бахдан биширнэ.
"Шанхай хот надад өгсөн сэтгэгдэл яг Хятад улс надад үлдээсэн сэтгэгдэлтэй адилхан байна. Зам, гүүр зэрэг зам тээвэр дэд бүтцийн тоног төхөөрөмжийн барилга байгуулалтын хир төвшин маш өндөр байна. Зарим талаар Европын зарим нутгийнхнаас бас сайн хийж байгаа юм байна. Шанхайн метро их түргэн байна. Энэ систем их нарийн будлиантай зохиогдсон боловч маш түргэн хурдацтайгаар ажиллуулж чадсан байна. Энэ бол Шанхайн орчин цагийн илэрхийлэл болсон байна. Үүнээс гадна бид Шанхайн хуучин дүр төрхийг хадгалсан газруудаар очсон, их сайхан санагдсан. Ер нь Шанхай хот бол нэгэн уламжлалт ба орчин цагийг хослуулсан хот юм байна."гэж сэтгэгдлээ ярилаа.
Шанхайн дэлхийн ЭКСПО-гийн хүрээлэнд эдгээр жуулчид тэр олон ордон павильонтой бүгдтэй нь нэгд нэгээр танилцаж чадахгүй магад. Гэтэл хэд олон ордонтой танилцах нь уу гэдэг нь хамгийн гол нь биш. Харин 18 км-ын аялал шиг, Шанхайд очно, Шанхайн ЭКСПО-д очно гэсэн зорилт, аяллын явц, үлдсэн сэтгэгдэл нь илүү эрхэм нандин байна.
Ханьс Оккер хэлж байгаагаар, охин хүү хоёр нь их сургуулиа дүүргэсний дараа тэрээр тэднийг дагуулаад Хятад улсад дахин нэг ирж хармаар санагдаж байна гэлээ.
"Шанхайн дэлхийн ЭКСПО нь олон улс орнуудыг харилцан нийтгэж, хоорондын ойлголцол, харилцааг нэмэгдүүлсэн байна. Дэлхийн ЭКСПО-гоос би хамгийн олон нь хүмүүсийн эв найрсаг талыг олж харлаа. Би яг иймэрхүү сайн сайхан сэтгэгдлээ хадгалж, эх орондоо буцах юм. Завшаантай бол Хятад улсад дараа бас ирэх болно" гэлээ.
Аялал хойшид мөн үргэлжлэх юм. 2011 онд иймэрхүү автобустай жуулчид Бээжинг зорьж ирэхээр байгаа бөгөөд 2012 онд Сингапур улс иймэрхүү амьдрал хайртай халуун сэтгэлтэй аяллын хүмүүсийг хүлээж авах юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |