• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ЭКСПО-гийн хүрээлэн дэх сонирхолтой хоббитой хүмүүс

CRI       (GMT+08:00) 2010-07-02 16:22:57

      Дэлхийн ЭКСПО яармагийн хүрээлэнд олон тооны жуулчид, сайн дурын хүмүүс, бас зарим нь яармагт оролцож буй орны ажилтнууд гэх мэтээр янз янзын хүмүүсээр дүүрч байдаг билээ. Гэтэл тэдний доторх зарим хэд нь сонирхолтой юмаа цуглуулдаг хобитой хүмүүс байгаа юм. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ ЭКСПО-гийн хүрээлэн дэх эдгээр онцгой хообитой хүмүүсийн үлгэртэй танилцяа.

     Гэр нь Шанхайд байдаг Жан иү бол нэгэн их сургуулийн 1-р курсийн оюутан юм. ЭКСПО нээлтээ хийсний гурав дахь өдөр тэр хамт оюутнуудтайгаа ирж ЭКСПО үзжээ. Тэр өдөр эдгээр хэдэн оюутан ЭКСПО-гийн хүрээлэнд Шөнийн 11 цаг болтол тойрч, Европын орнуудын ордонтой бүгдтэй нь танилцжээ. Сар өнгөрөөд оюутан Жан мөн олон хамт оюутантайгаа цуг ЭКСПО-гийн хүрээнд ирж, энэ удаад тэд нэгэн үүрэгт ажилтай иржээ. Юу вэ гэвэл Жан иү гартаа ЭКСПО-гийн паспорт нэлээд хэдийг давхарлан атгаж явна.

     "Энэ удаад ирсний зорилт бол энэ гэж гар дахь паспортоо заана. Дээр удаа бид 5-р сарын 3-нд ирж байсан. Тэр удаа ЭКСПО-гийн паспорт зарууд дуусчихсан байлаа. Энэ удаа манай хамт оюутан худалдан авч чадсан тул бид паспорт дээрээ дурсгалын тамга даруулахаар ирлээ" гэлээ.

     Жан иү-гийн гар дахь паспортыг нь сөхөж үзэхэд дээр нь Америкийн, Бразилын ордны дурсгалын тамга дарсан байлаа.

    "Миний хамт оюутны тэнд бас арван паспорт байна. Бүгд хамт оюутнуудын болон төрөл садан найз нөхдийнх юм. Миний гар дахь энэ нэг паспорт дээр заавал олныг даруулах хэрэгтэй, яагаад гэвэл би найз залуугийнхаа ээж өгөх гэж байна, тэрээр Да ляньд байгаа учраас ирж чадаагүй байна. Хятад улс маань анх дахь удаагаа ЭКСПО зохион байгуулж байгаа тул сайхан завшаан гэж бодож байна. Паспорт дээр зүйл зүйлийн тамга даруулчхаад сэтгэлийн бэлэг болгох юм" гэж Жан хэлж байна.

     Жан иү-тэй адилхан ЭКСПО-гийн паспортоор дур хообигоо хийж байгаа хүмүүс цөөн бус юм. Тэд ЭКСПО-гийн адил бус өнгө, загварын паспорт цуглуулах дуртай, хамгийн гол нь олон орднуудаар очиж, паспорт дээрээ ордон болгоны дурсгалын тамга даруулж үлдээхээр мэрийцгээдэг байна. ЭКСПО-гийн онцгой зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдэд ЭКСПО-гийн паспорт худалдаж авах гэж яарцгаах хүмүүс байнга тааралдана.

     ЭКСПО яармагийн хугацаанд, Шанхайн ЭКСПО-гийн зохион байгуулж байгаа талынхан өвөрмөц онцлог бүхий дурсгалын бүтээгдэхүүнийг тусгайлан зуран төлөвлөж, их хэмжээгээр гаргаж байгаагаас гадна олон ордон павильон нь тус улсынхаа буюу ордныхоо онцлогтой дурсгалын зүйлийг зарж байдаг юм. Эдгээр зүйл зүйлийн дурсгалын бараанууд дотор зүүдэг энгэрийн тэмдэг нь уран хийцтэй, өртөг нь тааруухан болохоор жуулчид хамгийн илүү таашаагдаж байна. Зарим ордны ажилтнууд болон сайн дурын үйлчилгээний хүмүүс хоорондоо эдгээр ЭКСПО-гийн энгэрийн тэмдгээ солилцож, сайн сайхан дурсгал болгодог байна. Шанхайн техник мэргэжлийн сургуулиас ирсэн Хэ шань даруй тэдний доторх нэг нь юм. Түүний биендээ авч явж байгаа ажлынхны тэмдгийн бүч дээр ЭКСПО-гийн өнгө өнгийн тэмдгийг зүүжээ. Эдгээр зүдэг тэмдэг болгон яаж ирснийг тэр тодорхой цээжилж байна.

     "Энэ нь Тайландын ордных, энэ нь Америкийнх, гэтэл би хамгийн илүү хайрладаг нь сайн дурынханд зориулсан тэмдгүүд юм. Нийт долоон зүйлийн өнгөтэй, дээр нь шигтгэсэн тоо нь сар хоногийг төлөөлж байна. Эдгээрийн заримыг нь би хамт оюутнуудаас сольж авсан, заримыг нь би өөртөө авсан, би сайн дурынхнаар ажиллаж байгаа тул их сайхан дурсгалтай санагдаж байна" гэлээ.

     Эдгээр олон хоббитой хүмүүсийн дотор Боливиа улсаас ирсан Николас-ын цуглуулж байгаа юм нь олноос онцгой байна. Даруй өөрийн нэрээ адил бус хэлэн дээр бичиж үлдээх.

     ЭКСПО-гийн хүрээлэнд Николасын хийх ажил нь гэвэл Төв Америкийн орнуудын нэгдсэн ордон дохь Боливын үзэсгэлэнгийн газарт улсынхаа гар урлалын бүтээгдэхүүнийг зардаг байна. Нэн олон жуулчдад улсынхаа гар урлалын бүтээгдэхүүнийг танилцуулахын тулд тэд сайн дурынхнаар ажиллаж буй Хятад охин Жан тинг урьж авчирж ажлаа хавсруулж байна. Николас сул чөлөөгөөрөө Жан тингээс хань үсэг бичихийг сурч эхэлжээ.

     "Сайн байна уу, энэ бол миний нэр юм, Николас" гэж тэр өөрийн нээр хань үсгээр бичээд хамт ажилладаг хүмүүстээ бүтээлээ гайхуулна.

     "Гадаад хэл дээр миний нэрийг яаж бичихийг их сонирхож байна. Би бас Солонгос хэлэн дээр яаж бичихийг сурч авсан. Учир нь өдөр болгон ажиллана, одоог хүртэл би зөвхөн Латин Америкийн орнуудын павильонтой л танилцсан. Чилийн ордон их зүгээр санагдсан. Хэрэв цаг гарвал Хятадын ордон хүрч танилцах юмсан гэж бодож байна" гэж тэр хэлээ.

      Одоо энэ ордонд бусад улс орны жуулчид ирж танилцах болгонд Николас урьдаар өөрийн улсынхаа гар урлалын бүтээгдэхүүнийг хүмүүст танилцуулах мөртөө бас гадар орны жуулчныг урьж, өөрийн нэрээ харь хэлэн дээр яаж бичихийг заалгаж авна. Онцгойлон Азийн улс орнууд хэл түүний сонирхлыг хамгийн илүү татдаг байна.

     Дэлхийн ЭКСПО яармагт хүмүүс зарим паспорт дээрээ тамга тэмдэг үлдээж, зарим нь энгэрийн тэмдгээ солилцон хадгалж, зарим нь бас гарын үсэг зуруулж, хүмүүс адил бус хэлбэрээр өөрийгөө ЭКСПО-той холбож, сайн сайхан зүйлсээ маргаашийн дурсгал болгон үлдээж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе