|
|
||
Эрхэм сонсогчид оо, өнгөрсний гэгээн амьдрал булангаараа бид энэ оны Шанхайн дэлхийн яармагийг үзэн танилцахаар гэр бүлээрээ хүрэлцэн ирсэн Япон хүн хадагтай Ямада Томиё-гийн ЭКСПО-гийн үлгэрийг танилцуулж байсан билээ. Хадагтай Ямада Томиё экспо нээлтээ хийснээс сар гаруйн хугацаанд тэрээр нийт 300 гаруй ордон павильонтой танилцсан байна.6-р сарын 12-ны өдөр Японы ордон үндэсний өдөрлөг арга хэмжээгээ зохиосон юм. Мөн тэр өдөр Шанхайн яармагийн хэвлэл мэдээллийн төв дэх ХОУР-гийн студид манай радиогийн тусгай нэвтрүүлэгт оролцож сэтгэгдлээ ярьсан байна.
Түүний үзэж танилцсан 373 ордны дотроос хамгийн гүнээ сэтгэгдэл үлдээсэн мөртөө хамгийн илүү таашаагдсан ордон аль нэг нь бэ ? Гэж асуусан сэтгүүлчийн асуулт Ямадад бэрхтэй санагджээ. Өөрөө Япон хүний хувьд Японы ордонд илүү хайртай байх нь мэдээж юм.
"Би Японы ордонд хоёр удаа хүрч танилцсан, хэрэв өнөөдөр үзэгчид их ооролцорлож байсангүй бол дахин очиж Японы үндэсний өдөрлөг арга хэмжээг сонирхох хүсэлттэй байсан юм. Бид нэг Япон хүний хувьд тийм олон олон Хятад хүмүүс манай улсын ордонтой танилцах сонирхолтой байгааг хараад дотроо би маш их баярлан бахдаж байна" гэлээ.
"Хятадын үзэгчид Японы роботоо, өндөр техник мэргэжилд дур сонирхолтой байна. Бас Япон маягийн цайны өрөө, Жянь жэнь зүүн далайгаар гаталсан, Тан гүрний элч зэрэг Японы уламжлал, мөн Япон Хятадын соёлын солилцоо түүхийг харуулсан үзэсгэлэн миний сонирхлыг ихэд татсан. Шанхайн Экспо нээлтээ хийхээс өмнөхөн би улсдаа буцаж, Нара-д байдаг Тан Жаоти сүмд тусгайлан хүрч, Жянь жэнь багшийн өнгөрсний түүхтэй танилцсан юм. Хүн хүн хоорондоо ойлголцох, харилцан суралцах нь Дэлхийн ЭКСПО хүмүүст үлдээж өгсөн хамгийн эрх нандин өв гэж бодож байна" гэж тэр ярилаа.
ЭКСПО-гийн хүрээлэнгийн олон ордон дотор Хятадын ордон Ямада-д хамгийн гүнээ сэтгэгдэл үлдээжээ. Зөвхөн Дорнодын титэм гэсэн эртнийх бөгөөд орчин цагийн барилга дизайнтай байгаадаа биш, хамгийн гол нь Хятадын ордны хүмүүст харуулсан үзэсгэлэн, ойлголт ухамсар нь чухал юм. Хадагтай Ямада-гийн хувьд энэ ордон баригдаж эхэлснээс аваад бүх өнгөрөлтийг өөрийн биеэрээ харжээ.
"Хятадын ордны гадар үзэмж ихэд сүрлэг. Доторх үзэсгэлэн-гийг нь сайхан байршуулсан байна. Ордны доор нь олон муж хотуудын павильоныг дэлгэн үзүүлсэн байна. Яг бат бэх үндэс суурь нь болж, улс орноо өөдлүүлэн хөгжүүлж байгаа мэт. Хятадын үндэстний цөөнхийн муж районы үзэсгэлэн надад их таашаагдсан. Хятад улсад их олон үндэстэнтэй, үндэстэн болгон өөрсдийн соёлтой, гэхдээ харилцан эв нэгдэлтэй том гэр бүлд байдаг байна. Хятадын ордон эхлэн баригдаж байхаас эхлээд түүний бүх явцыг нүдээрээ харсан, харах болгонд надад их ойрхон санагддаг юм" гэж Ямада хэллээ.
Хадагтай Яамада Японы Айчид зохиогдсон Дэлхийн ЭКСПО-гийн үеэр 185 өдрийн дотор 243 ордон павильонтой танилцаж, олон нийтийн анхаарлыг татаж, Дэлхийн ЭКСПО-гоос түүнд тусгай шагнал олгож байсан байна. Ямада-гийн энэхүү халуун сэтгэлийг дэмжиж, Шанхайн Дэлхийн ЭКСПО-гийнхэн Японы борлуулах билет тасалбарынхаа хамгийн анхныхыг нь Ямада олгосон байна.
"Хэрэв миний биеийн байдал сайн байвал би өдөр болгон ЭКСПО-гийн хүрээлэнгээр очих юмсан гэж боддог. ЭКСПО-гийн шагнал авах эсэх нь тийм чухал биш болсон. Шанхайд ЭКСПО зохиогдож, би энэ хотод мартагдашгүй сайхан өдрүүдийг өнгөрүүллээ. ЭКСПО өндөрлөсний дараа ч гээд Шанхай байнга ирж хармаар санагдах юм. Манай гэрээрээ Шанхай хотод сайхан сэтгэгдэлтэй байгаа. Миний хувьд харамсах ганц зүйл гэвэл Шанхайд хагас жил хиртэй байж байгаа боловч Хятад хэл маань төдийл сайн дээшилж чадаагүй. Шанхайн ЭКСПО-г ирж үзэхээр Японд байхдаа Хятад хэл сурах анги бүртгүүлж сурч байсан. Миний Хятад хэлний хичээл хойшид бас үргэлжлэх нээ" гэлээ.
"ЭКСПО-той үзэн танилцагч нэгдүгээр хүн" гэж хүмүүс дуудагдсан Ямада-гийн хувьд түүний хамгийн сайн арга туршлага нь юм бэ? Гэвэл "амархан сэтгэл харьж орхиж болохгүй" гэж Ямада хариуллаа,
"Ооцорлож хүлээх бол яраангүй бэрхтэй хэрэг. Гэдэг боловч үзэн танилцах хүслэн мөрөөдөлтэй бол тэсэн хүлээх л хэрэгтэй юм. ЭКСПО үзэхээсээ өмнө заавал олон талыг тунгаан бодох нь зүйтэй. Өөрөө юу үзэхээр байгаа, хамгийн илүү сонирхолтой юмаа тогтоож авах хэрэгтэй. Сонирхолгүй бол ооцорлон зогсож цагаа барсны ч хэрэг алга. Хамгийн үзэж танилцъя гэсэн ордоо хэдэн удаан цаг хүлээж зогслоо ч гэсэн үзэн танилцсан дараа бүх явц утга агуулгатай санагдах юм, хэдэн дахин ололттой санагдах" гэлээ.
Ямада-гийн хувьд тэр Шанхай ЭКСПО-д татсан олон фото зургуудаа эмхтгэж цомог болгон, Японы дунд бага сургуулийн хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр хандивлах бодолтой байгаа юм байна. Үүгээр дамжуулан хүүхдүүдэд багаас нь ЭКСПО-г танилцуулж, байгалиа хайрлах, эх бөмбөрцгөө хайрлахыг илүү ойлгуулж, амьдралд нэн итгэлтэй, нэн илүү хүслэнтэй байх нь чухал гэдгийг хэлэх гэсэн зорилттой байгаа юм байна. Үүний зэрэгцээ хүүхдүүдэд багаас нь Хятад Японы хоорондын найрсаг сайн сайхан харилцаатай байх сэтгэгдлийг буй болгох нь зүйтэй юм гэж Ямада ярьж байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |