|
|
||
Өнөөдрийн онцлох үйл явдал бол шагнал гардуулах ёслол байлаа. Дараа нь Шиньжяний нийгэм эдийн засгийн талаар мэдээлэл хийж бидний сонирхсон асуултад хариулсан. Үүнд би хоёр асуулт тавьсан байгаа. Нэгдүгээрт, Хятадын хөгжлийн нууц, төрийн бодлогын гол анхаарал хандуулдаг асуудал юу байна? Тухайлбал 2020 онд Шиньжянийг хөгжлийн дээд түвшинд хүргэнэ гэж та ярьж байлаа. Яаж энэ түвшинд хүргэх вэ?
Энэ асуултад Шиньжян уйгарын өөртөө засах районы Намын хорооны Ухуулгын албаны орлогч дарга Хөү Ханьмин гуай хариулт өгсөн. Засгийн газар иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд голчлон анхаардаг. Мөн дэд бүтэц, бүтээн байгуулалтад анхаарч байна.. Хөгжил сайтай зүүн бүс нутгаа түшиглэж баруун бүсээ хөгжүүлэх, хөгжлийн хувьд ижил түвшинд хүргэх бодлого барьж ажиллаж байна. Хоёрдох асуулт: Гадаадад ажиллаж буй Шиньжяний иргэдийн талаарх статистик мэдээлэл, түүний бүтэц бүрэлдэхүүний талаар сонирхлоо. Энэ асуултад Цагаачдын албаны дарга Ван Юүнган гуай: Дэлхийн олон улс оронд Шиньжяний 1 сая гаруй иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Тэдний 90 хувь нь үндэстний цөөнхүүд буюу уйгар, казак, киргиз, хотон гэх мэт. Та бүхэнд сонирхолтой тоо баримт дурдвал, Шиньжянд 1170 аялал жуулчлалын алдартай газар байна. Үүнээс 5А зэрэглэлийн 3, 4А зэрэглэлийн 15 газар бий. Мөн уйгар, хятад, казак, киргиз, монгол гэсэн таван хэлээр ном товхимол хэвлэж гаргадаг. Үндэстний цөөнхүүд хоёр хүүхэд төрүүлж болно. Түүхэнд алдартай торгоны замын нийт урт нь 7000 км байдаг бол үүнээс 5000 км нь Шиньжянаар дайран өнгөрдөг байна. ШУӨЗР нь нийт 21 сая хүн амтай, Өрөмч хотын байнга оршин суугч 2 сая , хөдөлгөөнт хүн ам 1 сая орчим байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |