• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аяллын гурав дахь өдөр буюу Ханас нуур

CRI       (GMT+08:00) 2010-08-06 09:46:04

     Өнөөдөр бид нар өглөө эрт онгоцоор Өрөмчөөс 1 цаг 30 минут нисэж Ханаст ирсэн. Хүмүүст хүйтэн сэрүүн гэж анхааруулсан байсан тул ихэд дулаалсан харагдсан. Над шиг шорт өмссөн хүн алга. Онгоцноос буухад сэрүүн салхитай цаг агаар бид нарыг угтлаа. Нисэх буудлаас Ханас нуур хүртэл автобусаар явах замдаа Ханасын байгалийн үзэмжийг хараад төрсөн сэтгэгдлээ үгээр илэрхийлэхэд их бичгийн хүн биш учир үнэхээр хэцүү байна.

     Өндөр уулын замаар уулын хормой бэлийг ороон нэлээд явдаг юм байна лээ. Нарлаг өндөр Алтайн уулс сүндэрлээд сүрлэг сайхан. Тэнгэр цэв цэлмэг. Алсад малчны хот айл гэрүүд. Тээр доор түргэн урсгалт уулын гол урсаад л....Хээрийн салхи хацар илбээд... Яруу найрагч байсан бол үзгээ аваад сэтгэгдлээ их сайхан илэрхийлэх байсан болов уу. Үнэхээр байгалийн үзэсгэлэнт сайхан өнгө төрхийг нүд баясаж сэтгэл сэргэлээ.

      Би нутгийн иргэд Тувачуудтай амар мэнд мэдэж хэд гурван үг солилоо. Нэг хүү би монгол бичиг мэднэ, уншина гээд уйгаржин бичгээр нэрээ бичиж өгсөн. Мөн номин цэнхэр өнгөт Ханас нуураар моторт завиар аялж, нуурын баруун талд орших 2030 метрийн өндөр оргилд гарсан. Оргилд гарна гэдэг хүнд сайн энерги өгдөг гэж манайхан ярьдаг. Тийм болохоор энэ жилийнхээ хүч энергийг сэлбээд авчихлаа гэж бодоод сэтгэл их өег байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе