• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аяллын тав дахь өдөр буюу Шы Хэзи хот

CRI       (GMT+08:00) 2010-08-12 10:43:05


Шы Хэзи хотын музей

      Аяллын энэ өдөр бид нар Шиньжяны Цэргийн бүлгэмийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус бүлгэм 1954 онд байгуулагдаж, Шиньжяныг чөлөөлөх дайнд оролцсон цэрэг дайчид энх цагт энэ нутагт үлдэж, Шиньжяныг бүтээн байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцжээ. Шиньжяны Цэргийн бүлгэм нь Хятаддаа цорын ганц бөгөөд цэргийн бүлгэмийн удирдлага Засгийн газраас томилогддог байна.


Шы Хэзи хотын музей

      Надад музей их сонирхолтой байсан. Ялангуяа бүтээн байгуулалтад оролцож байсан хүмүүсийн хувцас, хэрэглэж явсан эд өлгийн зүйлс их юм өгүүлж байлаа. Гадна доторгүй далан нөхөөс болсон бээлий, хөвөнтэй хүрэм, өмд, хүүхэд гээд тэр үеийн хүмүүс улс орныхоо өнөөгийн сайн сайхныг цогцлоохын төлөө хэрхэн хөдөлмөрлөж, тэмцэж явсны илэрхийлэл байлаа.


Шы Хэзи хотын музей

      Цэргийн бүлгэмийнхэн Шиньжяны хөгжлийг түргэтгэх, бүтээн байгуулалтад анхаарч ажиллаж иржээ. Дөрвөн хот шинээр байгуулсан. Тухайлбал Шы Хэзи хот орчин үеийн орон сууцны тохилог байшин барилга бүхий, их цэвэрхэн, хүмүүс нь цаанаа л нэг амгалан тайван алхах бөгөөд зам дагуух цэцэрлэгжүүлэлт нь хотыг үнэхээр чимсэн байлаа.


Шы Хэзи хотын музей

     Хотын 40 хувийг цэцэрлэгжүүлжээ. Одоо дахин нэг хотыг шинээр байгуулж байгаа юм байна. Гол нь Шы Хэзи хот бол аж үйлдвэрийн район юм. Бид нар улсдаа нэр хүнд бүхий хөвөнгийн үйлдвэр, тоорын жимсний аж ахуй, газар дээрх ил усжуулалтын систем бүхий тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжээр орж танилцлаа.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе